Үндэсхэрхэг байхыг хүсч байна!!!

Эх орон хаанаас эхэлдэг вэ???
Хүн болгон надтай санал нийлэх байх гэж бодож байна.
Миний бодлоор эх орон гээч би-гээс бидээс тэр дундаа бид нарын эх оронч үзэл бодлоос эхлэх болов уу!!!

Тэхдээ бид бүхэн Уламжлалт сайхан заншил, соёл урлагаа мартаж байна. За тэгээд л хоёрын хооронд гадаад монгол хэл хольж яриад л, Мессенжэрээр хүртэл Hi, yu bna Bye good night, энэ бүхэн надад таалагдахгүй байна. Тэгсэний оронд сайхан Сайнуу??? Өдрийн мэнд гэж болнодоо. Би өөрөө тэгж бичдэг байсан л даа тэхдээ багасгаад л байгаан хэхэ.
Дээр хэзээ билээ мартчиж дүүтэйгээ хуушуур идээд л сууж байгаад дүүгээсээ хоол ямар байна гэсэн чинь <Nice хуушуур> гээд л. Уур хүргээд ядаж хуушуураа бас Англиар хэлсэн бол ондоо лдоо хэхэ. Тэхдээ бид бүхэн өдрөөс өдөрт хэл соёл урлагаа сайхан заншилаа алдаж байгаа нь харамсалтай. Хамгийн бас эмзэглүүлсэн зүйл бол Гадаад хүнтэй суух явдал, надад таалагдахгүй байна хэхэ.
Монгол газар шороо монгол цусаа хамгаалмаар байна.
Эмс нь ариун биш бол Төр нь юу гэдэг билээдээ.


Энэ бол манай Монгол улсын төрийн далбаа

харин энэ зурган дээр бадамлан асж буй галны дүрсний оронд Бадамлянхуа цэцэг шиг байна. Бүхэл бүтэн тусгаар тогтнолоо зарласан улс орны Төрийн далбаа тугыг буруу хийж бологүй шдээ. Сая өнгөрсөн наадмаар хүн болгон ийм л туг машин дээрээ мандуулаад л төрийн далбааныхаа учир утга билэг дэмбэрэлийг мэдэхгүй байгаа нь харамсалтай хөөрхий. Бараг улсынхаа далбааны тухай гэдгээс Америкийн төрийн далбааны тухай илүү сайн мэдэх байх шүү.


Нэг л мэдэх нь бид нар аав ээжүүд болцон үр хүүхэд ач зээ нартаа олигтой сайн ёс заншилынхаа тухай ярж өгж чадахгүй ном сэтгүүл эргүүлцэн сууж байхвийдээ.
Их хуцвал монгол гэрийн зарим хэрэгслийн нэрийг би сайн мэдэхгүй.
"Морин хуур"-аа гэрийнхээ хоймортоо залж, "Нууц Товчоо"-гоо дээдэлж өвөг дээдсээ хүндэлж биширч амьдрах хэрэгтэй. Бид энэ сайхан соёлын өвийг хамгаалж хадгалж үлдэх хэрэгтэй. Бид бүхэн нэгэн цагт Азийн цээжиндээ багтан ядаж Дэлхийн улс орнуудыг чичрүүлж шээс алдуулж явсан Баатарлаг гайхамшигтай түүхийн эзэд, өвөг дээдсийн хойч үе билээ.
Хүүхэд оюутан залуус бид нарын Монголын ирээдүй билээ.
Эцэст нь хэхэ Ш.Гүрбазар гуайн Би Монголоороо гоёдог энэ шүлгийн хэдэн мөр орж ирж байна хэхэ:

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог

Энэ шүлгийг унших болгондоо Монгол хүн монголд төрсөнөөрөө омогшиж, хамрын самсаа шархирдаг юм.

За жаахан бухимдаж харамссандаа ийм мэдээ оруулчихлаа.
Бид бүхэн монголоо алдсан хөөрхийлэлтэй ирээдүй лүү тэмүүлээд байгаа нь гунигтай бас аймшигтай.






Comments

Зөв!!! Гэхдээ одоо монголд 1 эр хүнд 6 эмэгтэй ноогдох хэмжээний болцийн гэсийшд тэхээр одоо тэр эмсүүд нь бас яалтай ч билээ...
hehe
HArinee ma font bolohguin binguu gej
^xOSOo said…
Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж Нулимсаараа бvлээцvvлсэн Єлгий сайхан эх орноо Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол Татсан тамхиний иш, талаар тарсан лонх Дагтаршиж муудсан хєрс шороо болж Хатгах модгvй, урсах голгvй Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч Цєл газар, цэвдэг мєс Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж Ясаан тавих газаргvй Ядрах цаг ирж мэднэ
Lily said…
Uzel bodol chn taalagdlaa . Uneheer unen yum bichjee ... Cham shig uzel bodoltoi hun mongold olon bgasai , hamgiin gol n Ingej yarad oorsdoo heregjuuldeg bgasai .. Amjilt ! zaluu min , Hogjil devshliin toloo uragshaa ! =D
za lillyd bayrllaa bi
bi harin ooroo hurtel tegeed harin odoo heregjuulj bga hehe

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа