Бүх зүйл эсрэгээрээ байж амьдрал чинь үхлээр эхэлдэг байсан бол хорвоог яаж туулах байсан бол гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу?

Та нэг төсөөлөөд үздээ:
Эхлээд хүмүүс чиний араас баахан ном уншуул, идэж ууж байснаа булшнаас чинь гаргаад гэрт оруулна. Тэгснээ бүгд уйлан хайлаан байж чамайг ямар сайн хүн байсан, энэ тэр гээд хайр зарлана.
Тэгээд чи хэсэг хугацаанд гэртээ хийх юмгүйт гиюүрч хүн болгонд зааж зөвлөн дургүйг нь хүргэхийн зэрэгцээ ач нараа эрхлүүлэн, оройдоо хөрштэйгээ хамт ганц юм задлан цаг сайхан байхад ямар их аз жаргалтай байснаа дурсана.
Дараа нь ганц ч төгрөгний гарлаггүйгээр аяндаа залуужин хаа нэг албан газар настай хүмүүст тохиромжтой аятан ажил хийж ширээ дэрлэн унтдаг болно.
Тэгсээр нэг мэдэхнээ гэв гэнэт амьдралд хөлөө олчихсон том болсон хүүхдүүдтэй санаа зовох юмгүй амьдарч эхэлнэ. Хоол унд гэр орны ажил гэж санаа зовохгүй юмгүй болж хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй аав, ээж хоёртоо хамаг юмаа даалгаад сайхан байх болно.
Яваандаа хүүхдүүд залуужихад чи нэг мэдэхнээ тэднийхээ хонхны баярын мөнгийг олчихсон додигор амьтан сууж байх болно. Цаашлаад нэг мэдэхэд хүүхдүүд чинь дээд сургуульд орчихсон байна. Тэгээд ахиад хоёр мэдэхэд чинь хүүхдүүд чинь сургуульд орчихсон байна. Гурав мэдэхэд чинь эхнэр чинь жирэмсэн болчихсон байна.
Тэгээд цаашлаад нэг харахнээ чи залуухан царайлаг бүсгүйтэй гэр бүл болж хүмүүсээс баахан хуримын бэлэг авна. Тун удалгүй өөрөө мэдэллгүй нэг бүсгүйтэй анх удаагаа секс хийж их таашаал авна.Тэгсээр нэг харахад чи сургуулиа төгсөөд ээж аав хоёроосоо хонхны баярын мөнгө нэхэж сууна.
Цаашдаа бүр жаргалтай болж чи бүр юмны учрыг мэдэхгүй жаргалтай мангар пацан болж ээж аавдаа эрхэлж, он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр эрхлэх чинь улам нэмэгдсээ яваандаа хүссэн үедээ, дуртай газраа морь харьдаг, хүндэрдэг болж хэн ч чамд юу ч хэлж загнахгүй болоод ирнэ. Цаашлаад бүр гоё болж өдөр шөнөгүй ээжийнхээ мөөмжийг хөхдөг болно
Тэгээд нэг мэдэхнээ усаар дүүрэн саван дотор эрхий хуруугаа хөхөөд тайван хөвж явна. Тэгээд нэг мэдэхнээ чи хоёр задраад нэг тал чинь аавынхаа төмсөг рүү, нөгөө тал нь ээжийнхээ үтрээрүү салан одохыг мэдрээд зовж шанлах зүйлгүйрээ аз жаргалтай үгүй болно.
Төсөөлсөн үү? Ямаршуу санагдаж байна?

Comments

Aaa shaaasss bas l goy ain jargaltai uhdeg shaass hahaha

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа