Бөө хүнийг гал дээр наадахыг харлаа!!!

Өмнөх үг
Бөө онгод сахиусны талаар хамаагүй юм бичиж болохгүй юм шигээ.
Тэхдээ яахав гээд л би бичээд байгаа дээрийн Онгодоо дуудахын талаар бичиж байх үед
толгой эргэж нүд өвдөөд алингаа алдаад арай чүү дуусгасан. Одоо энэ мэдээг ч гэсэн хийхэд тэрхүү зүйл мэдрэгдэж эхэлж байна тэхдээ яахавээ. Эр хүн зоригтой бол Чоно чяцаг алдана. Тэхдээ бөө онгод сахиус нарт ч амжихгүйлдээ хэхэ.

2009.07.19-ний өдөр бөө найз маань Онгод сахиусаа дуудан гайхамшиг гээчийг үзүүлсэн.
Тэгээд хамаатан саднаараа яваад л хамаг гэрийнхэн найз нөхдөө хамаг муу муухайгаас хамгаалж дуусаад орой 22.30 минутын алдад Дарь-Эхээс бөө найзынхаа багшийг авлаа.
Би яах гэж байгаан гэж асуусан чинь л Одоо багш бид 2 гал дээр наадна гэж байнаа. Та 2 гал дээр наадахыг минь заавал үзчээд яв гээд л байлаа. Бид 2 ч за яахав гээд л.
За тэгээд Шар хадны эцэст дэх гэрт нь очлоо. Баахан мод аргал овоолоод л галаа асааж наадлаа. Багш шавь 2 ч хувцсаа өмсөөд л бөөгийн бүжигээ хийгээд том гал гэхүү түүдэг ч гэхүү за ямар ч байсан л тойроод бөөлөөд. Тэгээд л байж би ч завшаантай хэрэг гээд гар утсаараа бичлэг хийгээд байлаа блог дээрээ тавина гэцэн бөөн баяр.
За энэ ч яахав тэгсэн манай бөө найз маань Нөгөө их галруу чинь алхаж яваад дунд нь ороод суучлаа тэгээд л халуун үнс нурмаар нь л гараа нүүрээ угааж байнаа. Хий юм харсан гэж бодох байх үгүй. Нүдээрээ харсын, тэнд байсан бүх хүмүүс гайхсан. Тэгээд ч хувцас эд нар нь яагаа ч үгүй ямар ч шатсан түлэгдсэн зүйл байхгүй ээ. Үнэхээр онгод сахиус нь их хүчтэй тэхдээ ямар ч бөө хүн ер нь гал дээр бол сууна гэж манай найз надад хэлсээн, галын үнс нурмаар биеэ угааж байгаа нь нэг ёсны өөрийгөө ариусгаж байгаа гэсэн үг гэж.
Угаас монголчууд эрт дээр үеэс л гал руугаа юм өргөж муу муухай зүйл хийдэггүй байсан бизээ. Дор хаяжил зүүг чинь галаар ариутгаад байдаг биздээ хэхэ.
За тэгээд хүн улаан галан дотор баяртай нь аргагүй суухыг харж бас шоконд орлоо.

Төгсгөл
Энэ мэдээнд минь итгэх хүн байхгүй биздээ
ХҮН угаас нүдээрээ харахгүй л бол итгэхгүй лдээ
Тэхдээ миний блогтоо бичиж байгаа зүйл болгон үнэн бодит шүү
Хоёрын хооронд худлаа юм бичээд яахавээ
Тэгээд гар утсан дээрх бичлэг хав хар тэгээд ямар ч дуугүй болсон байсан.
Тэгээд бас зургийн аппарат ажиллахгүй байсаныг сануулий.
Тэгээд толгой маш их өвдөж байна.
Хамаагүй ийм зүйл бичихээр угаас ингэдэг гэж Баянбаавайн блог дээр байнлээ.
Удган хүний толгой эргээд байгаа юм чинь
Эгэл жирийн би өшөө их зүйл мэдээд тэрийгээ бичээд байвал чад хийнэ биз хэхэ
За за Мөнх тэнгэрийн дор Миний Монгол хүчтэй сүртэй
Бид есүс шүтдэггүй Бид Будда шүтдэггүй
Бид бүхэн эрт дээр үеэс Мөнх тэнгэрийг шүтэж
Байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдарч ирсэн.
Мөнх тэнгэртэйгээ Монголын бүх хүмүүс харьцаж чаддаг болох юм бол бид бүхэн сайхан амьдарна гэдэгт би итгэж байна.

Comments

baataraa said…
dajgu bolsoin
^xOSOo said…
Угаасаа аймар байдаг юм байна лээ бас бөө нар олноор гэнэт төрж байгаа манай эгчийн найз бас нэг хамаатан аавын дүү нь бөө болсон ккк
Anonymous said…
Миний харсан зүйл гал дээр суусныг бодвол арай бяцхан л даа. Манай бөө ахын багш нь ахад улаасгасан хутга өгөөд чи долоох ёстой гээд... би тэр хутгыг нь гал дээр халаасан хүн хэр халууныг нь мэднэдээ би ч ахынхаа өмнөс айж л байлаа. Ах одоо яанаа үгүй чадахгүй гэж хэлээд онгодыг нь хилэгнүүлчихвэл гээл... тэгтэл ах аваад хэд хэдэн удаа долоодог юм байна. би ч муу ах минь одоо яаж байгаа бол гээл, тэгтэл дараа нь зүв зүгээр байсан. нэг бодлын аймаар ч юм шиг эвгүй ээ... тэгэж бөөгийн шинжээ авдаг гэсэн.
Anonymous said…
Сайн байна уу
Энэ нийтлэлийг уншаад нэг юм бодогдлоо
Би өөрөө одоо 27 нас дөхөж яваа Гадаадад олон жил сургууль соёлын мөр хөөгөөд Түрүү жил Монголд амралтаараа очив Тэгээд нэг миний ойрын танил эгчийн маань хүүхэд бөө болсон оч үз гээд болдоггүй Өмнө нь бөө гэж огт мэдэхгүй амьтан давхиад очлоо Тэгээд их сайхан санагдсан даа. Өвөөтэй их олон зүйл яриад тэгээд буцах болоод Монголоосоо ирээд хааяа утасаар Улаачтай Түшээтэй ярьдаг байв. Би энэ жил Магистраа хамгаалаад үргэлжлүүлээд өөр сургуульд орох санаатай байгаа юм. Тэгээд Улаач дүү рүүгээ мэссэж бичээд санал бодлоо хэлэхэд Өөдөөс гэнэт Юу гэсэн гээч Өвөө таныг Цагааны Сахиустай юм бн Сахиусаа ав Буулга тэгэхгүй бол болохгүй гэж хэлдэг байна шд Би бүүр гайхаад юу гэж хэлэхээд мэдэхгүй маш их цочирдсон Сэтгэл сонин болоод тэр шөнөжингөө унтаж чадаагүй. Маргааш эгч рүүгээ уйлсан Тэгээд манай эгч өөдөөс инээгээд л байсан Чам шиг ухаантай боловсролтой хүн ийм юманд юугаа итгэж явдаг юм Тэгээд чи сургууль амьдарлаа хаяаад Монголд очоод гэрт амьдараад Бөө болох гээд байгаа юм уу? Хүн ер нь өөрөө өөрийгөө зөв аваад явах хэрэгтэй Энэ олон жил ингэж сурч боловсорчоод ийм насны хүн ингээд солиороод яваад байвал Яах уу? Гэж хэлэхэд би маш их юм бодож үзсээн Би өөрөө сургуулиа төгсөөд өөрийн гэсэн компаниа хөгжүүлээд Монголдоо хүмүүст тустай хэрэгтэй үйл бүтээгээд мөрөөрөө Энгийн сайхан амьдармаар байна Бөө болохгүй болохыг огт хүсэхгүй Миний ээж аав 2 намайг Бөө болгох гэж энэ олон жил Өчнөөн сая төгрөс зарцуулан байж Сургууль соёлд сургаагүй. Тиймээс Би ингэж бодсон Бөө хүчтэй Онгод сахиус хүчтэй Үнэхээр сүрлэг Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй Басч чадахгүй
Харин Хүмүүст хэлэхэд Битгий хамаагүй ингэж хүмүүсээр тоглоочээ Хүний нутагт амьдрах гэж зүтгэж байгаа Өөрийн гэсэн сайхан амьдарлаа бүтээн босгох гэж байгаа хүн рүү ингэж Өдөр бүр мэссэж бичиж Та сахиусаа авахгүй бол болохгүй муу юм болно Ав гэж заналхийлэх рекетлэх сэтгэл санааны дарамт үзүүлж болохгүй . Тэнгэрүүд өвөг дээдсүүд бас ямар хүнээ сонгохоо мэдэх байлгүй дээ. .Ер нь хамаагайү Онгот тэнгэр сахиус бууж байх үед битгий очоорой Тэгээд эргээд над шиг ингэж хэлүүлж дарамтанд ороод суухвий Одоо би мэссэнжэрийнхээ лийстнээс тэр хүүхдийг устгаад бас утасаа солино Бас Онгод Тэнгэрийг хэзээ ч басахгүй Үүн дээр болохгүй гэдгээ хэлсэн. Хорвоо дээр хүчтэй зүйл маш их байдаг Үүний дор Хамгийн хүчтэй зүйл бол Бурхан биш. Бөө биш Хүн өөрөө өөрийнхөө оюун санааг зөв зүйтэй байлгахаад оршино. Хүн зөв юм хийж зөв зүйл бодож бусдыг хайрлаж амьдарч чадвал хэн ч чамайг юу гэж ч чадахгүй. Үүнийг хүмүүс ойлгоорой. Бөөд итгээд эргээд над шиг ингэж хүний нутагт дарамтлуулсан захиа утас авч буй хүмүүсийг ойлгох хэрэгтэй

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт