Posts

Showing posts from January, 2012

Мөнхийн хайр 1-р хэсэг

1-р хэсэг "Ил Захидал"

Нэгэн гайхамшигтай бүсгүйд илгээмж ирж гэнэ. Бүсгүй хэнээс ирсэнийг нь мэдэх гэж эргэж тойруулсан ч нэг бичиг бүр буцах хаяг ч харагдсангүй. Баярлан догдолж айж илгээмжийг задалтал нэгэн ил захидал, бас нэг бугуйвч, нэг ширхэг зөөлөн чихэрний хамт гэрэл зураг гарж ирж гэнэ.  Яаран захидлыг задлан унштал:

Сайн байна уу Нар ээсэн сайхан өдрийн мэнд бүсгүй минь. Бугуйвч Чихэр Зураг гуравыг хараад чи намайг хэн гэдгийг мэдсэн бол уу! Чи санаж байнаа уу тэр бугуйвчийг тиймээ анх чамтайгаа танилцаад сар гарамын дараа шинэ жил дөхчихсөн үе шиг санагадана чи минь нэг бугуйвч зүүгээд ирсэн тэгээд л би чамаас ямар гоё зүүлт вэ надаа өгчих гээд зүүчээд тэр чигтээ энэ чинь минийх гээд авчихсаныг. Зөөлөн чихэр чиний гайхшралыг төрүүлж магадгүй ээ. Би маш сайн санаж байна чи надад анх тэр өдөр зөвшөөрөхдөө нэгэн захиатай хамт тэрхүү зөөлөн чихрийг өгж байсан шүү дээ. Чихрийн цаасаа хадгалж явсан ч хаа нэгтээ нэг номныхоо завсар хийгээд олсонгүй тиймээс…

Одоогоос нэг жилийн өмнө...

Одоогоос яг нэг жилийн өмнөхөн... Тиймээ би өнгөрсөндөө амьдарч байгаа хүн... Тиймээ би дурсамжиндаа хүлэгдэж ганцаардаж шаналж байна. Тэрхэн мөчид би газарт биш тэнгэр дээгүүр ёстой л нөгөө үүлтэй мододын дээгүүр юу гээ байдаг билээдээ ямартай ч үүлэн дунд хөвж явсан санагдана. Юм бүхэн ямар сайхан ГЭГЭЭЛЭГ гэрэлтэй бүх зүйл утга учиртай юм шиг санагдаж байждээ. Одоо би гутарч байна цаг хугацаа ямар их аугаа бас ямар их зүйлийг өөрчилдөгийг ухаарлаа. Аливаад хөөрцөглөж бодит байдлаас хөндийрж хэт туйлширч болохгүй юм. Тиймээ би хөвөн нисэж байждээ. Маргааш нөгөөдөр хүний амьдрал өдөр өдрөөр биш минут секундаар өөрчлөгдөж байна. Бид цаг хугацаатай уралдаад хэзээ ч гүйцэхгүй нь бололтой... Зарим нэг гүйцсэн хүмүүсийн ухаан уужим саруул оюун бодол нь энэ ертөнцөөс тасарч хэтийдсэн бололтойм. Миний мэдэх тэр жилийн өмнөх жаргалтай дүр зураглалуудыг минь ирээдүйд бүр хэд дахин илүү болгож авчрахыг би хүсэж байна... 2011 он маань аз жаргалтай дурсамж үйл явдал ихтэй бас төгсгөл нь аймшигта…

Хол зай...

Хол зай...
Хэдийгээр бүх зүйлс холдсон ч гэсэн... Бие биенээсээ хол байгаа хэдий ч уулзаж чадахгүй байгаа ч гэсэн энэхүү хол зай харин чи бид хоёрыг улам ойртуулах ёстойм шүү. Өглөө сэрээд л чамайгаа хайна чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Босоод цай уух гээд найруулж хутгаж суухдаа хүртэл би чамайгаа санана. Жижиг энгийн бүх зүйл дээр чамайгаа үгүйлсээр... Хичнээн цаг хугацааг туулж энэ хол зай ойртох ёстойг би таашгүй. Гэхдээ гадарлаж байгаа. Үргэлж намайг гэсээр би бүр даварчихсан тэнэг гэдгээ мэднэ. Үнэндээ би ч гэсэн зөвхөн чи өөр хэн ч байхгүй мэтээр л сэтгэж амьдарсаар... Чиний төлөө би бүхнээс татгалзаж чадна ганцхан чиний л төлөө. Хол зай байх тусам хос бид хоёрын сэтгэл улам их ойртож санагалзаж бэтгэрэнэ шүү дээ. Одоо бүх юмс цаг хугацаа л харуулна...