Posts

Showing posts from May, 2011

Өндөр уртаа шаттай, бүүдгэр өрөөтэй жижигхэн цонхтой цамхаг мину

Яг одоо хав харанхуй саргүй одод үгүй шөнийн тэнгэр шиг л байна. Цаг агаарын байдал тааламжгүй Зүрхэнд цасаар шуурна. Бас тэнгэр шиг байна гээч хө. Аадар бороо зогсолтгүй асгарч, аргамжаад үлдсэн гунигийг минь үерийн усаараа аваад явчихгүй л юм. Нар гарахыг хүлээж өөрийгөө тайван орхино. Хорвоо дэлхийд хааяа нар өглөө болгон манддагийг мартах шиг... Үргэлж л ийм бүүдгэр ертөнцийн ганцаардсан цамхагын хамгийн өндөрт байрлах өрөөндөө өөрийгөө түгжэн хэдэн мөр үсэг таталган бичнэм. Суурийг би өөрөө ухаж, тоосго бүрийг нь би өөрийнхөө хүслээр өрсөн...Орчноос өөрийгөө таслахын тулд хамгийн өндөрт гэрэл муутай бүүдгэр өрөөтэй. Хааяа хааяахан энэ өрөөгөөрөө шагайж ганцхан жижигхэн цонхоор нь гаднах ертөнцийг ажиж суух дуртай. Тэгээд л өөрийгөө харааж зүхэж орилж хашгирч савлаж шидэлж бяцалаад л хаалгын нь хүчтэйхэн саваад цамхагынхаа уртаа шатаар эрсхэн ууртай гүйхчээ аядан бууна. Хамаг бухимдлаа тэрхүү цамхагынхаа бүүдгэр өрөөнд үлдээчихсэн мэт. Уртаа шатаар нь гүйж явахдаа уйт