Posts

Showing posts from September, 2009

Битүү утгатай уянгын хайлал гэхүү дээ хэхэ

Хүн дэргэдээ байдаг гэрэл гэгээ олж хардаггүй. Харин холдон явахын цагт яагаад анзаардагийн бол, яагаад дэргэд чинь байхад харахгүй өөрөөсөө холдуулчихваа. Би чамаас зуу зуун яагаадыг асуухад бэлхэн байна. Би чиний гэрэл гэгээ байхдаа түүнийгээ батлах мянга мянган баталгаа байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр ярьж байгааг нь чи мэднээ. Нэгэнтээ бүүдийсэн харанхуй ертөнцөд чинь өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ чинь байсандаа баярласан гунигласан шаналсан. Чамайг би үргэлж дэмжин зөвхөн чиний төлөө байхыг хүссэн. Гэхдээ чи хүсээгүй зүгээр л ойшоогоогүй ч юмуу даа. Магадгүй мөнхөд хажууд чинь гэрэлтүүлнэ гэж найдсан байх л даа. Гол горхи адил миний гэрэл гэгээ өдөр сараар багасаар л байсан. Анх чамайг би гэрэлтүүлэхийг хичээж байхдаа Нар шиг гэрэл гэгээ өгөхийг хичээдэг байсан тэр нь ч чамайг маш сайханаар гэрэлтүүлж урам зориг хайрладаг байсан бизээ. Одоо чамайг гэрэлтүүлэх гэтэл сөнөж буй од адил гэрэл минь багассаар л харваж буй од шиг харвасаар л. Саяхан чи надаас гэрэл гэгээ минь болооч гэж

Сүнсний тухай цуврал №1

Энэ талаар дурьдахын өмнө. Улаанбаатар хотын 220-ын 33-р байр 3-р орцонд байх сүнснүүдийн тухай бичихээр шийдлээ. 2 эмэгтэй хүний сүнс байдаг. Гаднаас нь дүрсэлж хэлэх юм бол: Цайвар өнгийн нимгэн хувцастай, Нэг нь мөрөө давсан урт үстэй. Бараан өнгийн юбкатай боомилуулж үхсэн шинжтэй. Нүд нь давхраатай алаг гэхдээ нүднийх нь хүүхэн хараа харагддаггүй. 2-дах бүсгүй нь тайрмал үстэй. Жинсэн хослолтой дотуураа ягаан өнгийн подволк шиг юмтай. Шөнө болгон уйлагнаж байдаг тоотой хүмүүст л сонсогдоно байх. Сонссон хүмүүс хэд хэд бий. Ойролцоогоор энэ 2 бүсгүй жил гарамын зайтай үхсэн, 2лаа хүнд алуулсан. Энэ бүхэн зохиомол биш бодит үнэн шүү. Харахыг хүсвэл Тэр орцонд очоод уйлаад үзээрэй хажуухан талд чинь бүсгүй хүний уйлах чимээ сонсогдох болно. Айхыг хүсэхгүй бол туршаад үз. Энэ бүхэн бодит үнэн. Харин айгаад сүнсээ алдчихвий. Муу санаа нь дийлцэн хүнд хорссон шинжтэй байдаг. Ямар ч гэсэн тэр орцонд оройхон ороод удаж байгаад гарч ирсэн хүмүүс муудалцаад л гараад ирдэг. Би бөө найзтай

Мөрөөдөл биелдэг юм.

Өвлийн жихүүн хүйтэн салхинд Золбоо хүү гэрлүүгээ алхана. Өнөөдөр их хүйтэн өдөр байсан тул хэдэн сонингоо бараг л зараагүй гэрлүүгээ харьж байгаадаа гунигтай алхана. Хүү ээжтэйгээ хоёулахнаа хорвоогийн тоосыг хөдөлгөж явна. Ээж нь группд байдаг болхоор хүү л гэрээ авж явах ёстой орхиод одсон аавынхаа үүргийг гүйцэтгэнэ. Хүү янз бүрийн ажил хийж өдрийнхөө хоол болон ээжийнхээ эмний мөнгийг олохын төлөө өдөржингөө л гар хөл завгүй ажил хийнэ. Сонин зарна, хуванцар болон шил лааз цуглуулна зах гарж тэрэг түрнэ. Их ажил хийж их мөнгө олоод ээжийгээ эдгээнэ гэсэн чин хүсэл мөрөөдлөөр хүү ядрахыг үл мартан морь нохой мэт зүтгэж олсон овоо хэдэн мөнгөөрөө нэг нэг өдрөөр болгоод л байна. Ээж нь гэртээ хэвтээд байхгүй ээ гэр орноо цэвэрлэн өдөржин гэртээ ганцаараа хөөрхий муу хүүгээ ядарж байгаа болов уу, хүнд дээрэлхүүлээгүй байгаа гэж бодон түгшин сууна. Хүү ч ээжийгээ санан санан идэж уух юмаа худалдан авж үлдсэн мөнгөө өөрөөсөө харамлан амттай зүйл авж идмээр санагдавч ээжийгээ л сайхан эм

Өнөөгийн блогчид, блог хөтлөлт

Миний бие блог хөтлөөд нээх удаагүй. Анхлан суралцагч блог хөтлөх тухай өчүүхэн ойлголтгүй л амьтан хөөрхий хэхэ. Анх манай н найз маань зун блогтой болсийн тэгээд л блог хөтлөх гоё санаа орж ирээд 3-хан сар болж байх шиг байна. Одоо хөөрхөн блог хөтлөх гээд л үзэж тарж үсэрч наалдаад л хэхэ. Анхандаа юу ч мэдэхгүй портал сайт шиг баахан дуу янз бүрийн флейш хийгээд загнуулаад тэгээд л саяханаас өөрийнхөө үзэл бодлийг найз нөхөд болон миний блогийг уншдаг хүмүүстэй хуваалцаж эхэлэсэндээ баяртай байгаа. Өнгөрсөн үеийн блогчид маань хараад байхад ихэнх нь л гоё юм бичдэг шүлэг мэдээ өөрийнхөө үзэл бодлыг бичдэг байсан мөн портал сайт болгох гээд үздэг нь ч байна. Миний бодлоор блог бол өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө дуртай зүйлсийг бусадтай хуваалцаж таашаал авах дуртай. Блог хөтөлдөг хүмүүсийг нэг л их хийх юмаа олж ядсан завтай хүмүүс гэдэг. Харин ч миний бодлоор оюуны их цар хүрээтэй өнөөгийн бий болж буй асуудлыг маш олон талаас нь харж бичиж чаддаг, шүүмжилж, өөрчлөхийг хүсдэг, мөн

Оюуны өлсгөлөн

Өнөөгийн нийгэмд залуу хойч үе бид нар чинь оюуны өлсгөлөнд хэт нэрвэгдээд байх шиг ээ. Ходоод цатгалан бол би өнөөдөр болно гэж боддог хүмүүс цөөнгүй болжээ. Найзаа өнөөдөр утсаа тавьчихаа яг өлсөж үхлээ гээд л, иймхэн л бодолтой болцон нэг хэсэг оюутнууд байна. Нэг бодлын хүн идэхийн төлөө амьдардаг юм шиг, нөгөө бодлын амьдрахын төлөө иддэг байх ёстой юм шигээ. Толгой ажиллахгүй бол угаасаа олигтой хоол хүнс идэхгүй л байх. Тархи нь өлсгөлөн хүний ходоод бас адилхан хоосон байдаг гэж бодож байна. Ном уншдаг хүмүүс ховорхон болжээ. Хүний мууд л дуртай нэг л их хэн нэгэнийг гүтгэж мууг нь үзэх гэсэн зүйлүүдийг л их унших сонирхолтой, хараад байхад, сонин захиалж уншдаг хүмүүсийн захиалган дотор дор хаяж нэг ШАР сонин байх жишээтэй. Хэрэгтэй хэрэггүй зүйлээр тархиа цэнэглээд л. Муу юм бодож сэтгэхээрээ хичээл дээр хэцүү бодлого, тэгшитгэл бодохоос хурдан сэтгэж байдаг нь харамсалтай. Тэр оюун ухаан сэтгэлгээгээ хичээл номдоо ашиглавал сайнсан. Хий дэмий цагийг үрж өнгрөөж байгаагаа мэд

За хэдэн шүлэг хэхэ

Минь Зүгээр л тохуурагдсан сэтгэл минь Зүгээр л сохорсон нүд минь Зүгээр л тэнэг шохоорхол минь Зүгээр л тэнэг юунууд минь Ганцаардсан сэтгэлийн минь дэггүйхэн хүсэл минь Гайгүй ээ найзууд минь дахиж битгий алдаарай хаха Юм шиг Зүрх минь цохилохгүй байгаа ч юм шиг Зүүд минь хүртэл эзгүйрээд ч байгаа юм шиг Хамт байсан ч ганцаараа юм шиг Хайр дурлалын минь гал унтраад ч байгаа юм шиг Хорвоод би ганцаарханаа юм шиг Хоосон зүгээр л дэмийрэл юм шиг Юмаа чи Тэртээд гялалзах од юмаа чи Тэртээд бүртийх зэрэглээ юмаа чи Тэртээх тэнгэрийн хаяа юмаа чи Алсад татах солонго юмаа чи Шатаж буй галын цог юмаа чи Шаагих борооны дусал юмаа чи Зүүд нойрны гүнж юмаа чи Зүрхэнд гэрэлтэх нар юмаа чи Аадар борооны үүл юмаа чи Аянгатай тэнгэрийн дуу юмаа чи Аялгуу эгшигийн хөг юмаа чи Ганцхан зуны цэцэг юмаа чи Гарт баригдахгүй салхи юмаа чи Хүршгүй их уулсын оргил юмаа чи Хүсээд олдохгүй эрдэнэ юмаа чи Намайг тоохгүй бардам юмаа чи Надтай харьцахгүй сэхүүн юмаа чи Гоо даги

Gazette хамтлагийн талаар

Image
Гишүүд. Ruki-vocals Жинхэнэ нэр :Matsumoto Takanori Uruha- guitar Жинхэнэ нэр: Takashima Kouyou AOI-guitar Жинхэнэ нэр: Shiroyama Yuu Reita-Bass guitar Жинхэнэ нэр: Suzuki Akira Kai-drums Жинхэнэ нэр: Uke Yutaka

Сонжоо

Хошин сонжоо хийхээр шийдлээ. Бас л төрсөн он сараар бодох хэрэгтэй лдээ хэхэ. Би 1990.07.24нд төрсөн байхгүй юу. За тэгээд л 1+9+9+0+0+7+2+4=32 гарна. 3+2=5 гарж байгаа биз хэхэ. Өөрийнхөө тухай товч танилцуулий. Би СУИС-ыг хэд онд билээ жүжигчний анги. Монголын зурхайчдын холбооны дэд тэргүүн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Үүдний манаач. Аан бас МУИС-ын эдийн засгийн сургуулийн луйварчиныг анги төгссөн байхаа. (Энэ бүхэн угаасаа хошигнол шүү гэдгийг анхааруулий.) 1. Ихэвчлэн энэ хүмүүс амиа хичээсэн. Ямар ч амьдралын зорилгогүй. Мөнгөө их үрдэг шал дэмий тамхи ч юмуу чихэр авж иддэг ер нь жаахан ДҮПП хүмүүс хаха. Тэдний амьдрал бол нөгөө амьтаны биеэнд ороод хамаг цус шим шүүсийн сордог хачиг шиг хүмүүс. Энэ хүмүүсийн талаар бичих муу үг олдохгүй гэж хэлж болно. Ийм хүмүүстэй найзалдаг бол эртхэн харьцаагаа таслаарай хэхэ. 2. Тодорхой шууд л шоучин нөхдүүд. Тэд ихэнхдээ хүн амьтан сумлаж утсын тавиулаад шоудаад маргааш нь чамайг мартдаг тийм хүмүүс. Чиний утсыг авж өгнө битгий хэл

Хайр Хайр Хайр

Image
ЭНэхүү амьдралын хамгийн аймшигтай ч юм шиг гайхамшигтай зүйлийг бүрэн ойлгоход хэцүү л байх. Ёстой нөгөө аав ээж болоод л мэддэг байх гэж бодож байна. Яг учрыг нь олоход ээмэр хэцүү. Яг Нөгөө Теорем этр байхгүй батлах гэж оролдохын бол цаад эрдэмтэн гүн ухаантанууд чинь амиа хорлох биз ямар сайндаа л. Алдартай эрдэмтэн Нобель байдагдаа түүний эхнэрийг нь Математикийн талын хүн булаагаад авсан. Тэрнээс болоод Математикийн салбарт амжилт гаргасан хүнд нэг хэсэгтээ Нобелийн шагнал гардуулдаггүй байсан гэж би сонсийн байна. Хайр гээч зүйлийг итгэлцэл гэдэг теоромоор баталж, ХУуралт гэдэг Аксиомоор баталгааг нь үгүйсгэж болох байх. Хамгийн чухал зүйл бол бие биеэндээ итгэж юугаа ч нуухгүй байсан нь хамаагүй дээр. Бүх зүйл дээр нээлттэй үзэл бодолтой байх нь хамгийн чухал. Нэг нэгнээс юмаа нуугаад ирэхээр хэн хэндээ итгэхээ байгаад л дуусаа. Одоо ч дээ. Хайр=Мөнгө+Секс+ЗУгаа Одоо бол зүгээр хайр гээч бол Тамхийг сороод ишийг нь хаяхтай яг адилхан. Үнэ цэнэгүй зүйл болсон. Ер нь аль ч зу

За хэсэг хугацааны завсарлага хийлээ.

Image
Нэг хэсэгтээ л миний бие олон юм ярихгүй бичихгүй. Хичээлийнхээ дэвтэр дээр онгод орхоор л бичээд байхаасдаа хэхэ. Блогтоо юм бичихгүй гэхээр сэтгэл санаа хямаржийнаа. За манай блогчид найзуудаа баяртай. МӨӨнөө ХОсОо ЕсМаа МаАраа АМарАа Maybe бүгдээрээ баяртай. Хэсэг хугацааны дараа уулзана гэж найдаж байна. Аая бас бүүр хаах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрчлөө хаха. Зааз миний блогыг уншдаг,хальт шагайдаг, сэтгэгдэл үлдээдэг хүмүүст зөндөө их баярллаа. Хэсэг хугацаанд миний бухимдал мөрөөдөл тунирхал уран цэцэн үгс байхгүй л болох биз этр хаха. Ээмэр өөрийгөө магтав новш гэж. Хичээлээ сайн хийхээр шийдсэн. Декстоп-оо тун удахгүй Нөөтбүүк болгохоор уулзалдаж та нарыгаа залхаандаа би хаха. Хүндэтгэн Ёсолсон ГэГээлэг Ээмэр ХөөрЦөн хаха. Аан тийн Манай МодЕраТор Ken янз бүрийн мэдээ хийж ч магад хийхгүй ч байж магад бас хичээл номтой хүн хэхэ.

Дээгий дүүдээ зориулий

Хүний хүү эрдэм сурхаар алсыг зорино гэж сайхан үг байдаг шиг санагдаж байна. Эх орон, ээж ааваа, гэр бүл, найз нөхөдөө орхин их эрдмийн аянд мордох гэж байгаа дүү нартаа найз нартаа залуустаа Зорилгоон биелүүлж Буцаж эх орондоо ирж ясаа тавихыг ерөөе хэхэ. Гадаад сурхаар явах гэж байгаа хэдэн залуучуудын хэд нь буцаж ирхийг, хэд нь тэндээ шингэхийг би мэдэхгүй. Монголдоо сурж боловсроход юу дутаад байгаан бэ??? Хүний нутагт гэрээсээ хол сурж боловсрохын төлөө амиа тавиад байхын эргэж ирээд Монголоо хөгжүүлж чадах уу??? Ер нь эргэж ирэх юм уу??? Зааз Бид бүхэн Азийн цээжинд багтаж ядах хувь тавилантай Эзэн Чингис хаанаараа овоглосон Халуунхан цустай Хөх толботой ард түмэн. Нэгэнтээ л чи энэ сайхан орноо түр орхин эрдэм сурхаар явж байгаа бол сурахын дөртэй сурах хэрэгтэй. Мэдээж гэрээсээ хол газар анх удаагаа явах гэж байгаа амьдралдаа бие даан амьдрах гэж байгаа болхоор бүх зүйлд хариуцлагатай хандаж байхыг зөвлөе. Тэгээд л ер нь сэргэлэн жавхаатай цог золбоотой байгаараадай. Аль бол

Камертоны хуучны дуу хиймээр санагдаад

Image
Татаад авах нэг нь татаад авна биздээ. Камертон-Уйтгарлах завгүй залуу нас ТАТАХ Нэг дуу захиалсан хүн байсан уучлаарай. Хайгаад үзсэн дандаа тамгатай. Би ямар СД-ийг нь авалтайн биш уучлаарай.

Болзоондоо очих дүрэм хаха

Image
Болзоондоо очихдоо хамгийн дажгүй хувцасаа өмсөөд гараад битгий таксинд суу гай хайрын мөнгө. Жаахан гадуур алх залуучуудын нүдийг унагаа хаха. Жаахан хоцроод оч яаадын угаасаа тэр залуу чамайг хүлээх ёстой. Чи сайхан хөлтэй бол хөлөө гаргасан хувцас өмсөөд оч хэхэ. Болзсон газраа очоод урьсан залуугынхаа нүдэнд өрт угаасаа чамайг урьсан юм чинь чамайг өлөн чоно шиг олоод харах болно. Аан тийн нарны шил битгий зүү чи сайхан нүдтэй юм чинь. Тэгээд хамгийн хүчтэй цохилт болох сайхан инээмсэглэлээр нэг шагнаад авахад буруудахгүй хэхэ. Өөр зөндөө л юм байгаа биз бүү мэд хаха. Гэртээ хүргүүлээд нээрээ дэмий шүү гэрийг чинь мэдчээд яах ч юм билээ. Дугаараа шууд солиороо. Нээрээ хүний наймаа газар авч байгаа юм байна. Ер нь болзоод дэмий юм байна хаха. Эрэгтэй талаас нь бичих гээд үзий хаха. Угаасаа хошигнол шүү. За болзлоо. Яахавдээ үс ээ гельдээд ер нь байгаа юмаараа ганграад л оч хаха. Угаасаа таксинд сууж тэнэгтэхгүйлдээ манайхан хаха. Болзоотой явж байгаа мөртлөө болзсон охиноос чинь өөр

Ганцаардал №2

Өглөө босохдоо хэн нэгэнийг бодож сэрэх сайхан. Хэн нэгэнийг сэтгэлдээ бодож, зүрхэндээ хайрлах сайхан. Сэрээд түүнлүүгээ мсж бичихийг хүснэ. Хамгийн түрүүнд л ганцхан тэр минь. Өөр ямар ч бодол түүнийг минь мартагнуулж чадахгүй. Түүнтэй уулзах цагаа тохирон болзоот газарлуугаа алхах биш нисдэг. Нисдэг биш бараг л гэрлийн хурдаар гүйх биз. Орцныхон гадаа хэдэн цаг ч хүлээж чадна. Гарж ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ. Булбайрахан гарнаас нь хөтөлөөд хамтдаа алхахыг хүснэ. Хөөрхөн алаг нүдийг нь ширтэхийг хүснэ. Анхилуун үнэрт нь мансуурахыг хүснэ. Тас тэврээд ертөнцөөс тасрахыг хүснэ. Үсийг нь оролдон энхрийлэн илбэж зөөлхөн уруулан дээр нь үнсэхийг хүснэ. Үнсэхдээ харин нүдээ тас анина. Би чамд хайртай гэж түүндээ нүдээрээ гараа биеээрээ тэврэлтээрээ бүхий л эд эсээрээ мэдрүүлэхийг хүснэ. Үйлдэл хийх болгондоо зөвхөн түүнийхээ төлөө. Түүнийгээ бодон явсаар гэртээ харих замаасаа хэтрэнэ. Зөвхөн түүнээс өөр зүйл энэ хорвоо ертөнцөд хэрэггүй. Тэр минь л байхад би жаргалтай гэж бодно. Хамтда

Гайхамшигтай тоо

Image
Унгарын нэрт математикч Поль Эрдос нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. "Тоонууд яагаад сайхан гэж? Энэ нь Бетховений IX симфони яагаад сайхан бэ гэж асуусантай адил. Хэрэв чи яагаад гэдгийг нь харахгүй байгаа бол хэн ч чамд ойлгуулж чадахгүй. Би тоонууд сайхан гэдгийг мэдэж байна. Хэрэв тоо сайхан биш бол өөр юу ч тийм биш" Поль Эрдосын хэлсэн үгийн нотолгоог та одоо харж байна. Эдгээр гайхамшигтай тоонуудын цуглуулгаас та тооны мөн чанар, гоо сайхныг олж харж чадна гэдэгт и тгэ ж б айн а.

Funny-гийн хүсэлтээр дууг нь хийлээ.

Image
Дуучин BX болон Oki 2-ийн хамтарсан Биограф дажгүй дуу байнлээ татаад сонсоод үзнэ. ТАТАХ Lemons буюу Нимбэгнүүдийн ЦАг агаар дууг бас орууллаа. Гол нь тамгаггүй шүү. ТАТАХ За за тэгээд өөр дуу захиалахыг хүсвэл блогийн чат дээр эсвэл сэтгэгдэл үлдээнэ биздээ.

Мөнгөний талаар жаахан элийрий этр хэхэ

Image
Мөнгө гэж юу вэ??? Мөнгийг амин сүнс шигээ шүтдэг, мөнгөнд дурлагсад, мөнгө хамгийн хүчтэй зүйл гэж андуурдаг хүмүүст хандаж хэлэх хэдэн үг хэлэх гээд л... Мөнгө олохын төлөө найзыгаа худалддаг, охиноо худалддаг, сайхан сэтгэлээ худалддаг хүмүүс дийлэнх байгаа нь харамсалтай. Мөнгийг аминаасаа илүү үзэж амиа алддаг хүмүүс хөөрхий. Одоогийн нийгэмд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг болжээ. Хайр дурлал, гэрлэлт,нөхөрлөл гээд л бүх зүйлд хараал идсэн мөнгө. 500'000 төгрөг авах гэж гэрлэдэг. Зузаан түрийвч ганган машин хараад үерхдэг. Сайн найз минь гэж инээдэг үнэндээ мөнгөнд болдог найзууд. Та нарыг бүгдийг чинь бурхан ивээж сайхан амьдраарай гэж ерөөе. Яахав та нар чадаж байгаа юм чинь аргагүй шдээ гэж би та нарыг өмөөрье. Эцсийн үр дүнд чи хэн болсон яах гэж амьдардагаа хэнд дурлахаа мэдэхгүй. Өөдгүй муу бэртэгчин л болнодоо. Хэзээ нэгэн цагт харамсана гэж. Мөнгө бол миний хувьд зүгээр л хэрэглээ. Мөнгөний төлөө би жоом идэхгүй, хүн алахгүй, хулгай хийхгүй яагаад гэвэл би зүгээр л мөнгий