Posts

Showing posts from August, 2009

Мэдэхгүй хүсэлтээр хийлээ этр хэхэ

За Нэгэн блог уншигч 10-н жилийн найзынхаа талаар дисс ааш этр гэнээ иб нь үнэхээр амжихгүй болхоор хэдэн мөр холбохыг хичээяаа гэж Намайг Мээрий гэдэг Харин тэрийг Шээрэн гэдэг Хип хопд хөлөө тавьж үзсэн тэр Хөлөө олохгүй живж үзсэн тэр Хамлагт байгуулж үзсэн тэр Хал үзэж халуун чулуу долоосон тэр Тэр миний хажууд Од л доо Харин би тэрний хажууд Өт л дөө Тэр тэгэж боддог байх Тэхдээ хамаа чи арай бишээ Чиний дуулах стиль арай бишээ Чи од болохгүй би ч од болохгүй Тэхдээ л яаадийн хамаагүй би шаана 10-н жилд чамайг бага зодсон миний буруу Арай чүү архины мөнгө босгож явсан чиний буруу Чи арай үгүй шүү Намайг барж идэх хэл толгой байна уу чамд Нармайгаа нээлцэж салах хоншоор байна уу чамд За за зүгээр л хэхэ Тийн таалагдах албагүй. Энэ угаасаа миний блог хэхэ

Найз охин чинь салахгүй..............

Image
Та цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгааг би ойлгож байна. Гэхдээ танд гэж хэлэхэд зарим нэг зүйлийг онгойлон анхааруулахгүй бол болохгүй байна. Жишээлэхэд та өөрийгөө жилийн хэдэн өдөрт нь ажилладаг гэж бодож байна.?.... Юу? Мөн ярив аа. Аан гээд сонсож бай. -Жил 365 хоногтой. Та хоногт найман цаг буюу жилийн 122 өдөр нь унтаж амардаг. Цаана нь 243 хоног үлдэж байгаа биз? За цаашлаад хоногт таны ажлын бус цаг гэж 7 цаг буюу 106 өдөр гарч ирнэ. Ингээд цаана нь 137 өдөр үлдэж байгаа биз? За цаашлаад жилд 52 бүтэн сайн өдөр бий. Хасахаар цаана нь 85 үлдэнээ дээ. Бас 52 хагас сайн өдөр бий болохоор ахиад 52-ыг хасъя. Цаана нь 33 өдөр үлдэнэ. Эндээс жил бүрийн ээлжийн амралтын 21 хоногийг хасвал 12 өдөр үлдэнэ. Дээр нь шинэ жилийн 2, цагаан сарын 3, мартын наймны 1, эх үрсийн баярын 1, наадмын 3, улс тунхагласны 1 өдрийн хасвал ажлын ганцхан өдөр үлдэж байна. Гэтэл яг энэ ганцхан өдрөө та өвчин туссан гээд ажилдаа ирдэггүй. Тэгээд жил тойроод ажилладаггүй байж ямар нүүрээрээ цалин нэмүүлнэ э

Дэлхий дээрх хамгийн аймшигт 10 газар

Image
1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ. 2. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз“ Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж. 3. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора“

Хүний нэрний сонин хачин

Image
Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж. Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна. Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм. оюунчимэг 13,198.00 алтанцэцэг 13,170.00 энхтуяа 11,994.00 ба

Ганцаардал!!!

2008 оны 08-р сарын 16-ны өдөр эхлээд 01:46минут өнгөрч байна. Интернэтийнхээ төлбөрийг хийгээгүй үнэн гунигийн байнаа. Нөтбүүкээ асаагаад л жаахан юм бичмээр санагдаад л.... Бяцхан өгүүллэг бичихээр шийдлээ. Таалан соёрхоно уу Машины дуу чимээ, микроны кондуктар хүүхдийн хашгирах дуун, зөрж өнгөрөх хүмүүсийн яриатай цуг Батаа гэрлүүгээ алхаж явна. Барилгын нэгэн хувийн компанид зураг төслийн инженерээр ажилладаг. Энэ залуу өдий 30 насны босгыг давжээ. Харих замдаа бодол зөрсөн залуу хосуудыг хараад, дотроо битүүхэн атаархан, гэлүүгээ алхсаар л. яагаад юм энэ өдөр тэр их гунигтай алхана. Яагаад гэвэл ганцаардал гэгч түүнийг даган явж байгааг жирийн хүмүүс бид нар анзаарахгүй ээ. Гуниг ганцаардал хоёртой хамт алхсаар орцныхоо үүдэнд ирсэн байлаа. Гэрлүүгээ орхоос нэг л дургүйцэн, ядрахын эрхэнд дуртай дургүй гэрлүүгээ орлоо. Хувцасаа тайлан хоол хийж идэхээс залхууран нөгөө л бэлэн гоймонгоо идэхээр шийдлээ. Зурагтаа асааж бэлэн гоймон идэж байхдаа тэр маш их ганцаардаж байгаагаа мэдэрл

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт

Image
Хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн

ЭРИН ЗУУНЫ АЛУУРЧИН

Image
«Эрин зууны алуурчин Эффрей Дахмер баривчлагдлаа» гэсэн гарчнгтай мэдээ 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баруун Европын бүх сонинд нийтлэгдэж билээ. Энэ хүн арван найман хүнийг алаад идчихсэн байлаа. Түүнийг хаана байгааг мэдээлбэл хүн амьтан дайрч, хувийн арга хэмжээ авчих вий гэж болгоомжлоод тодорхой улс орон, тодорхой нутаг газрыг нь заасангүй. Гэвч тэр нь шоколадны үйлдвэрт цагийн 8,5 долларын цалинтай ажил хийдэг байсныг нь бичсэн юм. Айл хөршийнхөн нь Дахмерыг хэвтээ хонь босгохгүй номхон томоотой, нүдэнд дулаахан хүн гэж үздэг байж. Тэр нь 1988 онд мансууруулах бодис наймаалсан хэргээр таван жилээр таслуулжээ. Гэвч шоронд дөнгөж 10 сар болоод онц сайн тодорхойлолттой суллагдсан байна. Түүний хийдэг шөл, котлет, бөөрөнхий мах, зүсэм зууш мэтийн хоолонд ихэвчлэн Африкийн хүмүүс, негр, одой хүмүүс ордог байж. Гэвч яагаад ч юм Ливаны армян, Этиопийн еврей хүн ч орсон байна. Цуг ажилладаг хүмүүс нь түүнийг урьж, ажлын дараа жаахан юм ууя л даа гэхэд «Манай хөргүүл өнөөдөр хоосон б

ГАВЛЫНХАА ЯСЫГ ЦОО ӨРӨМДҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ

Image
Москвагийн В. гэдэг эмэгтэйд саяхан ховс (гипноз) хийжээ. Энэ эмэгтэй өөрий-гөө л танигдах амьд амьтдад олзлогдсон гзх боловч чухам ямаршуу юм болсныг гүйцэд санахгүй байна гэсэн аж. АНУ-ын сэтгэл зүйч Борис Ланда, Оросын Владимир Ажажа нар түүнд зайнаас үйлчилж зарим зүйлийг нь сануулахад хүргэжээ. Түүний хэлсэн нь: Намайг «Щелковская» метроны өртөөнөөс гараад гэр рүүгээ харих зуур «гэрэлтсэн агч модны навч шиг хэлбэртэй» нэгэн нисдэг биет дагалдсан. Тэгээд байсхийгээд «эр хүний дүрээр» надад хандаж, бүр «гавлын минь ясыг өрөмдөж» туршсан гэж ярьжээ. «3. гэдэг энэ эмэгтэйн ярьж байгаагийн үнэн худлыг батлахад хориос доошгүй удаа туршилт хийх хэрэгтэй юм. Гэвч одоо түүний санаатайгаар худал хэлээгүй нь батлагдаад байна. Тэр бүх мэдээлэл энэ эмэгтэйд ховсын хүчээр шингэсэн байхыг үгүйсгэх газаргүй юм» гэж Борис Лан-да мэдэгдсэн байна. Харь гаригийнхантай ямар хүмүүс уулздаг вэ? Канадын сэтгэл зүйч, сэтгэл судлаач нар нисдэг тавгийг юмуу, харь гаригийнханыг харлаа гэдэг хүмүүсийн сэтгэци

Linkin Park хамтлагын намтар

Image
Linkin Park нь анх 1996 онд Xero гэж нэртэй гарч ирж байсан бєгєєд Mike Shinoda, Rob Bourdon, Joe Hahn, Brad Delson, Dave Farrell, Mark Wakefield бvрэлдэхvvнтэй байсан. Alternative rock, Alternative metal, Nu metal, Rap rock стилээр тоглодог. SuperXero гэдэг байсан бєгєєд дараагаар Xero гэдэг нэртэй болсон юм байна лээ. Анх "Fuse", "Reading My Eyes", "Stick N' Move", "Rhinestone" дуунууд гаргаж байсан. Mark Wakefield хамтлагаас гарсаны дараа шинэ дуучин болох Chester Bennington-ыг аваад HYBRID THEORY гэсэн сd гаргаж байсан. 1999 онд уг сd-г гаргахдаа хамтлагийнхаа нэрийг HYBRID THEORY болгож єєрчилсєн. 1996 оноос хойш нийт 50 сая гаруй цомог 2 удаа GRAMMY AWARDS-ыг хvртэж байсан. 2000 онд Дараагийн цомог болох HYBRID THEORY цомогоо Don Gilmore продиусертэй хамтран ажиллаж 2000 оны 10 сарын 24нд гаргасан. 2001 оны хамгийн их буюу 4.8 сая хувь борлуулагдаж ONE STEP CLOSER, CRAWLING 2 дуу нь радионы playlist-д оны турш байсаар байсан. GRAMMY AWA

Бөө-гийн онгодтой дахин уулзлаа. №4 байхаа

Image
2009.08.12-ний өдөр оройн 9.30 минутын үед Бөө найз дээрээ очлоо. Нутагруугаа явчаад ирсэн юм. Найз дээрээ очий гэсэн чинь Дээдэс нь бууцан бид 2-ыг ороод л ир гэж байна. За тэгээд л жаахан айж биширээд л гэрлүү нь орлоо хэхэ. Салхитын амандаа л байгаа. Тэндээ нилээн нэртэй болсон байналээ. Тэр буусан газраас жаахан зайдуу ганц мод байдаг юм. Ганц мод бол хамгийн аюултай аймшигтай зүйл шүү дээ. Хадаг уясан байдаг нь аргадаж уясан байдаг юм шигээ би сайн мэдэхгүй ээ. Тэгээд л гэрт ороод ирсэн Дээдэс буюу бид нар өвөө гэж дуудаг юм. Хүрж ирээд л өвөөтэйгөө золго гээд би гэдэг хүн сандраад 2 удаа дохилзоод нахилзаад байсан чинь золгохгүй ээ гээд л айлгаад хэхэ. Болдоггүй юм ёс гэнээ. Дээр нэг очоод баахан мэдэмхийрцэн чинь л шууд Их мэдэх ирсэн юм уу гээд л намайг шоконд оруулад нэр байхгүй одоо Их мэдэх л гэсэн нэртэй болсон хэхэ. За өвөөгөөсөө асуух юм байна уу гээд л хүн тулгамдаад ч юмуу асууж чадахгүй тэгсэнээ л Чи миний талаар их мэдэж судлах гээд байгаа гэсэн үү гээд л асуугаад Чи

Улс төрийн удирдагчид залуудаа

Image

Дэлхийн татах хүч багасгана!!!

Image
Дэлхийн татах хүч багасана гэдэг нь нөгөө айхтар гариг хоорондоо давхцаж нэг шугаманд орно гээд байгаа биздээ хэхэ. 2012 оны 12 сарын 21-ний өдөр гэсэн байхаа энэ өдөр манай Нарны гаригийнхан нэг шугаманд орж бут авахын гэнээ. Яг энэ үеэр эрдэмтэдийн судалгаагаар Эх Дэлхийн маань татах хүч багасана гэсэн судалгаа гаргачаад байгаа юм байна. Энэ үеэр үсрээд мөн харайгаад үзэхэд нөгөө айхтар Дэлхийн рекорд тогтоосон амжилтуудыг эвдэх боломжтой гэнээ. Тэхдээ үсэрч харайхдаа эвтэйхэн яг тэр үеийг нь тааруулж үсрэх нь чухал гэнээ. Мэдэхгүй юмдаа би юу ч гэсэн үсрээд л үзнэ гэж бодож байгаа. Дэлхийн сөнөнө этр гээд байгаан бараг худлаа байхаадаа. Ямар ч гэсэн сүйрэх юм бол өмнөх өдөр нь Би блогчид болох Хосоо, Мөөнөө, Есмаа гуравыг буудна этр хэхэ.

Цонхоо доош нь хамаа суудлаа хойш нь хамаа Алив хөгжимөө чангал

За энэ клип бол үнэхээр гоё бичлэгтэй. Би ер нь монгол рок попын ертөнцөд ийм гоё Өндөр түвшний бичлэгтэй клип үзэж байгаагүй гэж болно. Татахыг хүсвэл өөр сайтуудаар байгаа байлгүйдээ. Тамгагүй олдохгүй байвал сэтгэгдэл юмуу. Манай блогын чатад санал хүсэлтээ хэлнэ биздээ. За тэгээд Fullscreen болгоод Subwoofer чангал хамаа. TSeTse-гээс юу дутахав.

2NE1 Солонгосын шинэ хамтлагийн анхны цомог

Image
Анхны цомог Wonder gilrs хамтлагийг хамаагүй дээр стиль этр нь бол үнэхээр гоё шүү хэхэ. Дуу хоолойны чадал нь ч гэсэн сайхан хэхэ. Шууд TATAX Энэ дууг TATAX

David Geutta-Pop life

Image
David Geutta дажгүй шүү!!! сонсоод үзээрэй. Энэ цомог нь их таалагдаад байдынмөө. Татах нэг нь татна биздээ. Шууд TATAX Энэ дууг TATAX

Үндэсхэрхэг байхыг хүсч байна!!!

Image
Эх орон хаанаас эхэлдэг вэ??? Хүн болгон надтай санал нийлэх байх гэж бодож байна. Миний бодлоор эх орон гээч би-гээс бидээс тэр дундаа бид нарын эх оронч үзэл бодлоос эхлэх болов уу!!! Тэхдээ бид бүхэн Уламжлалт сайхан заншил, соёл урлагаа мартаж байна. За тэгээд л хоёрын хооронд гадаад монгол хэл хольж яриад л, Мессенжэрээр хүртэл Hi, yu bna Bye good night, энэ бүхэн надад таалагдахгүй байна. Тэгсэний оронд сайхан Сайнуу??? Өдрийн мэнд гэж болнодоо. Би өөрөө тэгж бичдэг байсан л даа тэхдээ багасгаад л байгаан хэхэ. Дээр хэзээ билээ мартчиж дүүтэйгээ хуушуур идээд л сууж байгаад дүүгээсээ хоол ямар байна гэсэн чинь < Nice хуушуур> гээд л. Уур хүргээд ядаж хуушуураа бас Англиар хэлсэн бол ондоо лдоо хэхэ. Тэхдээ бид бүхэн өдрө өс өдөрт х эл соёл урлагаа сайхан заншилаа алдаж байгаа н ь харамсалтай. Хамгийн бас эмзэглүүлсэн зүйл бол Гадаад хүнтэй суух явдал, надад таалагдахгүй байна хэхэ. Монгол газар шороо монгол цусаа хамгаалмаар байна. Эмс нь ариун биш бол Төр нь юу гэдэг бил

TO YESMAA

Image
FIRST SECOND different color, font

Бүх зүйл эсрэгээрээ байж амьдрал чинь үхлээр эхэлдэг байсан бол хорвоог яаж туулах байсан бол гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу?

Та нэг төсөөлөөд үздээ: Эхлээд хүмүүс чиний араас баахан ном уншуул, идэж ууж байснаа булшнаас чинь гаргаад гэрт оруулна. Тэгснээ бүгд уйлан хайлаан байж чамайг ямар сайн хүн байсан, энэ тэр гээд хайр зарлана. Тэгээд чи хэсэг хугацаанд гэртээ хийх юмгүйт гиюүрч хүн болгонд зааж зөвлөн дургүйг нь хүргэхийн зэрэгцээ ач нараа эрхлүүлэн, оройдоо хөрштэйгээ хамт ганц юм задлан цаг сайхан байхад ямар их аз жаргалтай байснаа дурсана. Дараа нь ганц ч төгрөгний гарлаггүйгээр аяндаа залуужин хаа нэг албан газар настай хүмүүст тохиромжтой аятан ажил хийж ширээ дэрлэн унтдаг болно. Тэгсээр нэг мэдэхнээ гэв гэнэт амьдралд хөлөө олчихсон том болсон хүүхдүүдтэй санаа зовох юмгүй амьдарч эхэлнэ. Хоол унд гэр орны ажил гэж санаа зовохгүй юмгүй болж хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй аав, ээж хоёртоо хамаг юмаа даалгаад сайхан байх болно. Яваандаа хүүхдүүд залуужихад чи нэг мэдэхнээ тэднийхээ хонхны баярын мөнгийг олчихсон додигор амьтан сууж байх болно. Цаашлаад нэг мэдэхэд хүүхдүүд чинь дээд с

Мөөнөө, Есмаа 2 админдаа МОДЕ-ын зүгээс

Өнөөдөр ажлаасаа тараад нөгөө л нөөтбүүкээ асаагаад л хэдэн блогруугаа орсон чинь гайхалтай юм болсон байнаа. Манай 2 админ бие биерүүгээ МС Баттле хийцэн байна хэхэ. Тэхдээ энэ хийсэн Post-уудыг нь уншаад үзэхэд хэхэ сонирхолтой хөгжилтэй байлаа. Манай 2 амдин маань ёстой нэг уран цэцэн үгийг уралдуулан уул хадаар тэнэтэл Баттледсан нь гайхалАтай. DISS гээч зүйлийг хийхдээ гайхамшигтай үг толгой холбосон байна хэхэ. Би хальт бас МС Баттле хийх гэж оролдий: 2 блогчин алалцана. 2 админ талалцана. 1 МОДЕ НЬ ГАЙХАНА. 1 УНШААД ИНЭЭНЭ. нутаг нугаараа томроно л гэнэ. нуруу нугасандаа хутга шаалцана л гэнэ. Одоо бол ДИСС л гэнэ. удахгүй МИСС л гэнэ. Төрөлх хэлээрээ хэрэлдий. Төрсөн биеэрээ алалцы. Нэг талаас Мөөнөө л гэнэ. Тэр шалдан л банди л гэнэ. Хар Үүрээгийн б**в юм байхаа Нөгөө талаас Есмаа л гэнэ. Шээсээ барьж чаддагүй л гэнэ. Шоучин Virgin л юм байхаа Эр эмийн хооронд МОДЕ би оролцоно. Эргээд надруугаа ДИСС ш**хвийдээ хэхэ. Өвгөн хуурч шиг аашжиинаа би. Өөрөө мэдэхгүй хуцжийнаа би. Х

Sunset Party 2009 Зуны айхтар том тэсрэлт хаха

ХАана: Монгол шилтгээн Хэзээ: 2009 оны 8-р сарын 7нд баасан гаригын үдэш ТАХ: боломжийн 7000 төгрөг

Хайр дурлал гэж юу вэ???

За тэгээд юуны өмнө Маанийн эрх бол 108, УИХ-ын гишүүд 76 гэдэг нь тодорхой хэхэ. Хайр дурлал: Нэг бодлийн энэ 2 үг холбоо үг ч юм шиг нөгөө талаас нь 2 өөр утга агуулж байгаа байх гэж бодном. Энэ хүний сэтгэлийн хөдлөл гээчд Хайр гэдэг зүйл хүн элбэрэлт эхийнхээ гэдсэнд (саванд гэх байхаа хэхэ) хайраар бий болдлог байх. Яагаад байх вэ гэхээр одооны ихэнх миний насны охидуудын алдаа гэхүү юу гэхүү за за мэдкүү ямарч байсан бараг л 60-75% нь жирэмсэн болж үзсэн байх. Тэхдээ жинхэнэ хайраар тэр бяцхан амьтаныг үйлдсэн үгүйг би бас мэдэхгүй. Ихэнх нь л цаашдын амьдралаа бодож aборт хийлгэх ч юмуу эм уудаг нь тодорхой. Энэ үйлдлийг нуугаад яахав угаасаа шдээ. Залуус минь!!! Дуучин Сийлэгмаагын "Хүн хүндээ хайртай байдгынмаа" гээд л байдаг дууны клипэн дээрх Жүжигчин Төмөрбаатар шиг 1-р төрхийн хөшөөнд хадаг өргөж байхвий.Энэ хорвоо бид бүхэн эцсийн эцэст хойч үеээ удам угсаагаа үлдээх хүү охинтой болох нь амьдралын нэгээхэн чухал хэсэг болвуу!!! Хайр гэдэг зүйлийг би ээжий

Бөө хүнийг гал дээр наадахыг харлаа!!!

Өмнөх үг Бөө онгод сахиусны талаар хамаагүй юм бичиж болохгүй юм шигээ. Тэхдээ яахав гээд л би бичээд байгаа дээрийн Онгодоо дуудахын талаар бичиж байх үед толгой эргэж нүд өвдөөд алингаа алдаад арай чүү дуусгасан. Одоо энэ мэдээг ч гэсэн хийхэд тэрхүү зүйл мэдрэгдэж эхэлж байна тэхдээ яахавээ. Эр хүн зоригтой бол Чоно чяцаг алдана. Тэхдээ бөө онгод сахиус нарт ч амжихгүйлдээ хэхэ. 2009.07.19-ний өдөр бөө найз маань Онгод сахиусаа дуудан гайхамшиг гээчийг үзүүлсэн. Тэгээд хамаатан саднаараа яваад л хамаг гэрийнхэн найз нөхдөө хамаг муу муухайгаас хамгаалж дуусаад орой 22.30 минутын алдад Дарь-Эхээс бөө найзынхаа багшийг авлаа. Би яах гэж байгаан гэж асуусан чинь л Одоо багш бид 2 гал дээр наадна гэж байнаа. Та 2 гал дээр наадахыг минь заавал үзчээд яв гээд л байлаа. Бид 2 ч за яахав гээд л. За тэгээд Шар хадны эцэст дэх гэрт нь очлоо. Баахан мод аргал овоолоод л галаа асааж наадлаа. Багш шавь 2 ч хувцсаа өмсөөд л бөөгийн бүжигээ хийгээд том гал гэхүү түүдэг ч гэхүү за ямар ч байсан л т

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Өнөөдөр миний бие Шар хадны эцэст байдаг, бөө найзынхаа дүү дээр очлоо. Жинхэнэ гайхамшигтай зүйл боллоо. Манай найзын сахиус буюу онгод нь буугаад бөө хүний гайхамшигийг мэдрүүллээ. Тэр гэрт байгаа бүх хүний оюун бодол санааг уншиж чадаж байгаа нь гайхалтай. Би өөрөө хүртэл туршиж үзээд итгэлээ. Эхлээд бөө хүн онгод сахиусаа дуудахын тул идээ будаа бэлдэж, зул асаадын байна. Тэгээд бөөгийн бүжигээ хийж онгод сахиусаа дуудахаас өмнө онгод нь гэр доторх хүний оюун бодол санаа хэлж ярьж байгаа зүйлийг сонсож байдаг юм шигээ. Мөн гэрт дотроос гарч болохгүй гэдийн байна. Яагаад гэвэл онгод сахиус-ийн нь дуудахад муу юмнууд гэрийн гадуур цуглардаг юм шиг санагдсан. Хэнгэргээ дэлдээд л амандаа дуу шиг юм аялана. Тэгээд 3-н Түшээ буюу удахгүй бас бөө болох хүмүүс нь Онгод сахиус нь түшиж тусалдийн байна. Ирэхдээ бие нь сонин найгаад л хөгшин хүн шиг Хэнгэргээ дэлддэг юмаараа газар тулаад их л хөгшин хүний хоолойтой болоод, 3-н Түшээ нь морио аваа гээд л тэгээд л Онгод нь хүрж ирээд л Олбог ха

За миний бие СҮНС ЧӨТГӨР БУРХАН САХИУС эд нарыг нээх шүтдэггүй байлаа.

Хүн өөрөө л нүдээрээ үзэж биеэрээ айж байж юманд итгэдэгийн адил надад нэгэн зүйл тохиолдлоо. Саяхан Манай сайн найз маань Бөө болсон юм лдаа тэгээд. Би ч нээх итгэддэгүй л байлаа. Тэгээд найз маань за чи итгэхгүй байвал хүрээд ир гээд л байдаг байлаа. Тэгээд 2009.07.07-нд Би ажил дээрээ Бөө найз дээрээ очих гээд хүлээж байлаа. Цаг ч нилээн оройтсон шөнийн 00.25 минут болж байсан. Тэгээд л удалгүй манай 2 найз маань машинтай хүрээд л ирлээ. Бид 3 ч явий гээд л. 7-н буудлын эцэст байдаг. Салхитруу давхилаа. Тийшээ явж байхад л сэтгэл нэг л тавгүй айгаад ч байгаа юм шиг нэг л ер бусын хүч айлгаад байлаа. Тэр хавьд нь ямар нэртэй билээ нэг Колонкийн тэнд очоод залгаарай гэсэн. Нөгөө бензин колонкний тэнд очоод л найзруугаа залгасан чинь Би гэрээсээ гарж чадахгүй байнаа. Эндхийн гүйдлүүд гэр нураачина та нар хүрээд ир гээд л байгаа газраа зааж өглөө. Бид 3 ч за эр улсууд байндаа худлаа худлаа мань 3-аар тогложийнэ гээд л. Тэгсэн буруу замаар нь өгсөөд төөрчлөө хөөрхий!!! Гэр хороолол дунду