Posts

Showing posts from January, 2011

Амьдралын зам...

  Алхаал алхаал алхсаар л... Төгсгөл нь мэдэгдэх үгүй замаар алхсаар л... Хэн нэгэн тэнд аз жаргалтайгаар эрч хүчтэй алхалана... Зарим нэгэн тэнд уйлна, цухирана гундуухан...Инээж хөөрсөөр бүр ниснэ... Эргэж буцалтгүй амжилтын  өөд...Хосоороо, ганцаараа, бөөнөөрөө... Тэмүүлэл нь үгүй зарим нь буруу замаар... Эсвэл хойшооо бүр зогсонги байдалтай... Гудамжаар алхах бодролууд замхарсаар л... Урагшаа хойшоо дээшээ доошоо..

Зүрх сэтгэлийг минь шаналал эзэлчихлээ...

Улиран одох тэр цаг мөч бүхэн үнэтэй харин энэхүү цаг хугацааг яаж ямаршуу байдлаар өнгрөөж байгаа нь сонирхолтой... Өөрийгөө ойлгохгүй дотоод ертөнцтэйгөө зөрчилдөж байна... Асуусан асуултынхаа хариуг олохгүй хэд дахин өөрөөсөө асуусан авч бас л хэвээр... Зүгээр л би дэндүү гунигтай зүрх сэтгэл минь шаналалтай...Хэлэх гэсэн үг байвч хэлж чадахгүй дотроо хадгалсаар л...Толгойд займчих бодлууд хөлрүү минь орж гуйвж дайвна. Түр чиг эндээс холдож мэдэх мэдэхгүйн завсарт мэдрэх мэдрэхгүйн орчинд тунан үлдмээр түр чиг... Хаа хаашаа ч хамаагүй гэнэтхэн алга болмоор ч юм шиг...Ийш тийшээ тийчэх сэтгэлээ бариж ядан энэхүү таталбарыг бичиж суунам...

Навчисын аялал...

Image
Салхи хүч нэмэн салхилсаар л энэ их байгалийн их хүчин дор амьтан хүн бүгдээрээ л айж мэгдэнэ. Мододоос тасрах навчисууд хийссээр л хаана хэзээ буухаа мэдэхгүй салхинд туугдсаар л... Азтай нэг нь мөчирөндөө үлдэж аа харин хувьгүй нэг нь салхиар хөлөглөн хаана хүрэхээ үл мэдэн сагсууран тэнүүчилэнэ. Өөрийн хүчээр мэт бардамнан мододруу навчис бүхэнлүү дорд харцаар ширтэн, тэрний бодлоор өөрийгөө нисэж байна гэж бодно... Сэхүүн навч  салхинд туугдсаар л төрлөөсөө холдон холдсоор л... Түүнтэй зэрэгцэн олон олон навчис хөөрөн баясан орилон дуулж дүүлэн нисэж байгаа л мэт... Гэвч хоромхон зуур салхины хүч багасан багассаар тэр бардам навчисууд бүгд шавар шавхай, хог хөглөрөгдөх зам дээр уйлалдан бахиралдан буулаа... Тэдний аялал ингэж дууссан шиг та бүгдийн амьдрал ямар байх бол зөвхөн та л мэднэ...