Posts

Showing posts from 2009

Шоучид

Гэгээлэг юм бичих гэхээр л хэхэ. За хэд хоног шинэ жил, төрсөн өдөр гээд л янз бүрийн юм хийгээд л жаахан шоу цэнгээний ертөнцөд хөл тавьлаа лдаа. За тэгээд шөнийн клуб ороод ширээн дээр нь суугаад ганц ганц пиво аваад л суулаа. Манайхан нэг үеэ бодвол арай хандтай намбатай шоуддаг болсон юмуу даа гэсэн бодол төрлөө. Яааядаа больсон уусан хүмүүс харагдахаа байждээ. Сайхан пиво шимэнгээ найз нөхөдтэйгээ ярилцах болон бусад залуустайгаа танилцаж, хамтдаа бүжиглэн, архи дарс гэхээсээ илүү кайф сэтгэлийн ташаал талруугаа болсон юм болвуу гэж өчүүхэн ухаандаа сайн талаас нь харж ингэж бодном. Аа нөгөө талаас харахад шөнийн клубт нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс цугларсан байна. Тэднийг бодлыг уншихад үйл хөдлөл зэргээс дүгнэж үзвэл бидний хэлдэгээр хэсэг бүлэг бүлэгээрээ байгаад байна. Зүгээр л кайф авах гэж стрессээ тайлах гэсэн хэсэг бүлэг Шоудаад бидний хэлдэгээр нэг шөнийн жаргал эдлэх гэсэн улс Бараг ингээд 2 хуваачихад буруудахгүй л байх л гэж бодоод байгаан ерөөсөө л яг ийм л юм

Ирээдүйг зөгнөн хэлэх буруу

Ямарваа нэгэн ажил үйлс зүйлсийг ирээдүйд яг тийм юм болно гэж зөгнөн хэлэх буруу. Ирээдүйг зөгнөж хэлэх маш буруу асуудал. Харин ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд сайн санаж зөв замаар будаа тээх хэрэгтэй. За тэгээд дэлхий дээр олон мэргэч төлөгч зөн билэгтэнгүүд зөгнөж хэлээд л будаа болж байна шдээ. Аугаа их зөгнөгч Нострадамус байхаа нэрийг нь буруу бичсэн бол уучил. АМЕРИКИЙН 2 өндөр ихэр цамхагийг нурна сүйрнэ гэж хэлсэнээр л нурлаа хөөрхий ингээд бодхоор зөгнөж хэлэх хамгийн буруу. ИЙм үг байдаг ХУДАЛ ҮГИЙГ МЯНГА ДАВТАХААР ҮНЭН БОЛДОг шүү дээ. ТЭгэхээр НОстрадамусын зөгнөлийг мянган мянган удаа уншиж үнэн болгож биелэх магадлал ихссэн байна. Хүний бодлын хүч гэгч их агуу зүйл байх нь эндээс харагдаж байна. Энэ тохиолдол биш энэ ердөө зөгнөл биелдэг гэсэнийг харуулж байна. хүний амнаас гарах үг бүр үнэ цэнэтэй хор хөнөөлтэй мөн ашигтай байхнээ. Нэг хамгийн энгийн жишээ та бүхэнд хэлж өгий. Зун амралтаараа хөдөө явж амарлаа лдаа. Тэгээд л ууланд явж байсын манай хамаатны дү

ЭРгэЛзээтэй асуудал

Амьдрал нас ахих тусам, оймс элээх тусам яагаад эргэлзээ гэсэн зүйл ихсэх нь гайхалтай. Магадгүй бид бүхэн амьдралынхаа туршид яагаад яах ёстой вэ гэсэн асуултуудын хариултын олох гэж амьдардаг юм болвуу. ЛАв идэхийн төлөө амьдардаггүй байхаа. Зунаас л хойш бөө сахиус гэж бичээд л байлаа. Энэ зүйл их олон хүн эргэлзэж байна. Яагаад тэр вэ??? Яагаад гэвэл хэсэг бүлэг худлаа ямарваа нэг зүйлийг хутган үймүүлэгчид их байнаа. Үнэхээр бизнес хийж байгаа хүмүүс их байнаа. Чиний амьдрал бүтэхгүй ээ чи бөө болохгүй бол үхнэ этр гэж толгойг нь эргүүлж баахан мөнгөөр бөө болгож байна. Зарим нэг хүмүүсийн 7-н үеээр чинь хараана шүү мөнгө өг этр гэж дарамталж. Мухар сүсэг гээч дээр дөрөөлсөн луйварчин хүмүүс их байнаа. Жинхэнэ бөө хүн бол хэзээ ч худлаа ярихгүй бидний төлөө сайн сайханы хүсэж аль болох сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө хөтлөхийг зорьдог бөлгөө. Бид бүхэн үхээд бидний сүнс нэг эсвэл тэнгэрийн оронд очино эсвэл доошоо очдог зарим нэг нь энэ дэлхий дээр тэнүүлч сүнс болон үлддэг

Эрх чөлөө зөрчигдлөө

ӨӨрийгөө их эрх чөлөөтэй ЭЛбэгээ ахын нийгэмд амьдарч байна гэсэн үгүй юм шигээ. Эрх чөлөө хүний эрх сурч боловсрох эрх энд тэндгүй зөрчигдөж байнаа. ЗА ТЭР Ч ЯАХАВ ГЭРТЭЭ ИРЭЭД ЗУРАГТ ҮЗЭХ ГЭХЭЭР Л ЭЭДЭЭ ГЭРТ ААВ ЭЭЖ 2 гэсэн ДАРАНГУЙЛАГЧ нар НӨГӨӨ СОЛОНГОС КИНОГОО ҮЗЭЭД ГЭР БҮЛИЙН ДАРАМТанд оруулаад хаячиж байгаам. ЗА БИ ГАЙГҮЙ ЭЭ АЛС ХОЛ АРЛын ЯПОНД БАЙГАА ХҮҮГЭЭ ТООХГҮЙ КИНО ГАРЧ БАЙНА ЦАГ ХАГАСын ДАРАА ЗАЛГА ГЭЖ БАЙГААМДАА. ОЮУТАН ХҮН АРАЙ ЧҮҮ МОНГОЛРУУГАА ААВ ЭЭЖРҮҮГЭЭ ЗАЛГАСАН СОЛОНГОС КИНОНООС БОЛЖ ХҮҮГЭЭ МАРТАЖ БАЙНА БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ ШДЭЭ. Би хүүхэлдэй өөр сонирхолтой юм үзмээр байна шдээ. Нэг КИНО НЭГ ТЕЛЕВИЗИЙГ ТАХИН ШҮТЭЭД ХЭРЭГ АЛГӨӨ БУХИМДСАН БУХИМДЛАА БЛОГТОО Л ГАРГАХААС ХЭХЭ. ЭРх чөлөө чи хаана байна би өөр юм үзмээр байна аав ээж 2 уншихгүй нь яаамай. УНшвал аягүй бол өөөөөө гэж магад л улс хэхэ за за тоглоом тэр яахав Батгэрэлээ хөгшөөн аватараа солиороо хэхэ

Эрх чөлөө

ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨТ МОНГОЛ УЛС МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ. Би болон та нар Монгол улсдаа төрсөндөө бахархаж баярлаж олзуурхаж явах ёстой. Зарим нэг хүмүүс кинон дээр Америк-д нохой болж төрөх юмсан гээл яажаан бэ. Монголд яаачаад байгаан нохойноос дор амьдарч байгаамуу. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байгаад ирээдүйд илүү ихийг хийж бүтээнэ гэж жаахан зорилготой амьдрах ёстойн бишүү. Чи тэнд нохой болоод нэг хачин нөхрийн тоглоом болоод л сууна шдээ. Монголд яагаад эрх чөлөөтэй гээч жаахан буруу талруугаа ч гэсэн эрх чөлөө юу юунаас илүү сайхан хүүхэн, амттай хоол, мөнгө төгрөгнөөс илүү үнэтэй шдээ. Би гэрээсээ гараад шүлсээ хаямаар санагдвал би хаяж болно, бүүр тэсэхээ байгаад хашааны булан за тэгээд л халхын хавтгайд хаана ч шээнэ гээд л сонирхолтой. МОНГОЛД амьдрана гэдэг жинхэнэ алтерьнатив дөө. За тэгээд ер нь бусад гадаад оронд морь нохой мэт зүтгэж хэдэн төгрөгөө ийшээ явуулаад тэрүүгээр нь бид нар тоглоод наргиад луйвардуулахаас хойш малчин бол мал дээр гарсан ч яаадын МОНГОЛ

Гарчиг үгүй ээ.

Хүн гээч зүйл нууц гэгч зүйлээс болж амь насаа алдах нь алдаж, арзайталаа баяжсан ч байх юм. Бодоод байхнээ зүйр үгнүүд бие биеэндээ харшилдаг юм байнашдээ. УРТ ХЭЛ ХҮЗҮҮ ОРООНО тийн шдээ хамаагүй юм чалчаад байвал чад хийнэ шдээ. ДАРАВЧ ДАЛДАЙНА БУЛАВЧ БУЛТАЙНА энэ 2 харшлаад байншдээ. Тэгэхээр ямар ч нууц хэзээд нууц биш ээ алддаг гэсэн үг биздээ. Күээ сонирхолтой юмаа. Одоо эмэгтэй хүн хайрын нууцад нэвтрэн орий. Тэд ихэнхдээ чихээрээ дурладаг гэж надаас олон хүн цаана чинь хэлчээд байна. Бид нар ч гэсэн сайхан уран илтгэгч нар. Чих нь дээр хэд гурван удаа жиргээд өгөхөд жаахан хүүхэд шиг арганд ороод ирж байгаан. Тэгээд дараа нь эмэгтэй хүнд хүлээлт гээч зүйлийг үлдээгээд явах хэрэгтэй энэ бол чиний хайр дурлалын батжилт гэж ойлгож болно. Эмэгтэй хүн сонсож, уншиж, баярлаж, ичиж, дасаж гээд л есөн шидээр дурладаг байх юм. Хамгийн гол хүчтэй ур чадвар бол хүлээлт үүсгэх. Хүлээлт гэдэг бол эмэгтэй хүний хувьд ихээхэн хүчтэй зүйл тэд бусдыг хүлээх дургүй хирнээ бусдыг хүлээлгэх дуртай

Айдасын тухай миний бодол

Айдас гэж юуг би сайн мэдкү ээ. Тэхдээ би ер нь бол сүнс буг чөтгөр энээ тэрээд итгэдэг болхоор айна шүү шөнө орой ганцаараа явахаас хэхэ. Айдас гэдэг зүйл бидний тархинд сэтгэлп бодолд оршино. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг үг үнэхээр үнэн үг шүү. Хүн айхдаа жихүүдэс нь хүрэхдээ айдасын дохиог улам илүүтэйгээр хүлээн авч ургуулан бодохдоо гарамгай. Аймшигийн кинонууд бол айдас гэхээсээ илүү цочоож эхэлдэг, нэгэнт айж цочсон болхоор дараа нь бид нарыг яах бол гэсэн хүлээлтэнд оруулаад байж байгаад дахиад л цочооно. Аймшигийн кино бол ердөө л энэ. Тайван байдлыг эдвэх, харанхуйд нэг залуу амьсгаадаад л нилээн удаан явнаа тэгсэнээ гэнэт хэхэ. Тэхдээ аймшигийн кинонуудыг үнэхээр тэгж зохиогоод тээ, уран сэтгэмжээрээ айлгаад байгаамуу гэхээр үгүй юм шигээ. Магадгүй аймшигийн кинонууд ортой болоод л тэгж зохиож байгаа байх жаахан хачирлаад л. За тэгээд жаахан жаалхан байхдаа их айдаг байлаа. Аймшигийн кино үзсэн бол тэгээд л өрөө лүүгээ орох гэж шээс алдан байж байгаад л арай чүү унтраалг

Эмэгтэй хүний талаар...

Өнөөдөр эмэгтэй хүний нууцад буюу дотоод сэтгэлд нэвтрэх гээд л үзий. Эмэгтэй хүний дотоод сэтгэл, дуу хоолой нь эрчүүд бид нарын хажууд маш том нууц байдаг. Тэд зүрх сэтгэлдээ маш их нууцыг хадгалдаг. Сайн бодоод байхнээ энэ эмэгтэй хүмүүсийг ойлгоход бэрх юмуу даа. Юу бодож юу хийхийгээ, юу хүсэж байгаагаа хэлж чаддаггүй магадгүй, үйл хөдлөлөөрөө хэлээд байхад нь бид нар уншиж чаддагүй бололтой. Тэд их нууцлаг байхыг хүсдэг. Магадгүй нууцлаг байдагаараа бид нарыг өөртэй татдаг байхаа. Тэд маш их зүйл нуудагынхаа хажуугаар маш их зүйлийг хүсдэг. Тэр хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийж чадах улс. Ер нь эр эм гэлтгүй л хүн гэдэг амьтан энэ хорвоо дээр хамгийн шуналтай, хамгийн дээрэмгий, түрэмгий хүссэн оргилдоо хүрэхийн тулд бүхнийг золиосолж чаддаг бололтой. Эмэгтэй хүн болгон гүнж шиг төрдөггүй нь лавтай. Тэд үргэжл Үнсгэлжингийн үлгэрийг мөрөөдөж амьдардаг тэд нарын өдрийн тэмдэглэл ч юмуу дотоод сэтгэлд нь орж үзэхийн бол гайхамшигтай сайхан мөрөөдлүүдээр дүүрэн бизээ. Тэд нар үргэл

Заяаны хань зам дээр...

Image
Заяаны хань үнэхээр зам дээр байдаг гэж үү??? Заяа төөргөө холбогдоод зам дээрээс алив суучих гэрлий гэхгүй нь тодорхой хэхэ. Ишлэл татий нэрийг нь дурдаж чадахгүйд уучлаарай. Заяаны хань зам дээр 99%-ын SALE зарлацан, би өөрөө бас нэг замаас ханиа хайгаад 99%-ын SALE зарлацан байгаа нь тодорхой хэхэ. Тэгээд замаа дагаад явахаар дахиад бас хэдэн хямдрал зарласан хүмүүс ингээд л гэр бүл салалт эхэлдэг гэж хэлсэн байхынмаа. Тэхдээ энэ амьдралд хэдэн сайхан үнэн үгнүүд их байнаа гэж. Гутлаа чирсэнийг нь би тоохгүй, Гунхсан нэг нь намайг тоохгүй гэж ингэж явсаар гон бие гозон толгой насыг барах бололтой хэхэ. АА тэгсэн чинь нөгөө охидууд бас духлаа аашхын тэ. Харахын заяа байхаас, Хазахын заяа байхгүй этр, за сайхан төрсөн байж болно бурхан чамд сайхан гоо үзэсгэлэн, ээж аав чинь сайхан үйлдсэн нь үнэн тэхдээ чи өөрөө өөр нэг залууг харж явдаг нь тодорхой биздээ. БИТГИЙ ТЭГЖ БИЕЭ ТООГООЧ ӨӨДГҮЙ АМЬТАДАА. Арай ихэмсэг бардам байгаан биш үү айн. За за тэгээд өөр юу ч гэхэвдээ сайхан ханьтай

Сүнсний тухай цуврал №2

За дараачын бас л золгүйгээр үхсэн эмэгтэй хүний сүнсний тухай бичихээр шийдлээ. Шийдлээ ч гэж манай бөө найз маань л ярьж өгсийн. Тэгж байгаад би нэг очиж үзэх болно. Байршил: Хотоос Зүүн Урагшаа ойролцоогоор 6 км зайтай Налайх орох замд. Толгойгүй, гэдэс нь цувсан, чармай нүцгэн, хөхийг нь юучгүй хутгаар сиичцэн ходоод гэдэснийх нь эрхтэнгүүд доошоо унжцан. Нэг гар нь хугаралттай. Хүн харахын эцэсгүй аймшигтай болцон хүүхэн байж байдаг. Эрэгтэй хүн чангахан дуугарангуут гэнэт зугтааж, гүйдэг. Миний бодлоор бодвол хүнд алуулсан онц ноцтойгоор хэрцгийгээр алуулсан юм шиг байгаан. Өөр нэгэн болсон явдал Одоогоос 7-н жилийн өмнө. Адууны эрэлд ганцаараа хөтөлгөө морьтой гарлаа. Хоёр хоног эрсэний эцэст харуй бүрий болж байхад, нэг айлаар бууж сурагын гаргаад мориндоо мордох гэтэл гэрийн эзэн хоноод явахгүй юудөө гэсэн. Би ч гэрээсээ гараад 2 3 хоног хонцон болхоор эртхэн харихыг бодон өнөөдөртөө гарий гэж айлын хүнд хэлсэн. Нөгөө хүн ч нээх юм хэлсэнгүй. Би мордоод уулын амаар давхиж явта

사랑비 дууныхаа үгийг ав өө

사랑했었던 어떤 이가 떠나간 적 있겠죠 모든 게 내 탓이란 생각이 든 적 있겠죠 나 그래서 잡지 못했죠 이런 아픔쯤은 모두 잊을 수 있을 거라 다른 사랑이 찾아 올 거라 생각했었죠 왜 그런데 잊질 못하죠 그저 하늘 바라보며 외치죠 다시 한번 나를 사랑해줘 내 맘속 작은 바램이 비가 되어 내려오면 내 사랑이 머리에 내리면 추억이 되살아 나고 가슴에 내리면 소중했던 사랑이 떠오르고 내 사랑이 입술에 닿으면 널 사랑해 내게 외치며 비가 내리는 그 길을 따라 걷다가 걷다가 걷다 보면 바라던 내가 널 기다려 믿음이란 열쇠로 사랑이란 상잘 열어 사랑이란 기도를 전하는 전화를 걸어 내 맘이 널 찾지 못해도 그저 하늘 바라보며 외치죠 다시 한번 나를 사랑해줘 내 맘속 작은 바램이 비가 되어 내려오면 내 사랑이 머리에 내리면 추억이 되살아 나고 가슴에 내리면 소중했던 사랑이 떠오르고 내 사랑이 입술에 닿으면 널 사랑해 내게 외치며 비가 내리는 그 길을 따라 걷다가 걷다가 걷다 보면 바라던 내가 널 기다려 돌아가 그때로 내 삶에 단 한번 기도했던 대로 이렇게 외치면 사랑비가 내려와 너의 사랑이 나의 눈에 내리면 내 앞에 네가 서 있고 내 귀에 내리면 네가 다시 사랑을 속삭이고 널 사랑해 내 품에 안으면 또 다시 행복해지면 해가 비추는 그 길을 따라 같이 또 걷다가 걷다 보면 바라던 우리가 서 있어 zue агаа коммент үлдээнэ шүү. хэхэ

Оюутнууд яагаад xүн биш гэж

Image
Та нар xэрэв тараад явчиx юм бол xэдэн xөдөөгийxан нь гэрлүүгээ явна гэнэ.Тэгээл өвчин авцан нь ч мэдэгдэxгүй xэдэн юм xөдөөдөө очоод бөөн л өвчин тараачиxна.Тэгээл энэ жооxон xүн ам чинь үрэгдээд дуусна даа.Уул нь болдог бол яг бүx xүмүүсийг гэрт нь карентилад 7 xоног дараад гаргаxгүй байвал зүгээр л байx. Болоxгүй болоол тэгж байгаа байxалдаа.Гэxдээ энэ өвөлжингөө заваарсан юм болноо.естой улс төржич лөө уучилаарай. Би нэг талаас нь харж байж ч магадгүйлдээ гэxдээ энэ миний үзэл шүү Тэгээл юм болxоор жигсана гээл: бо-яанг тэгсэн шүү!!! оюутан л гэxээрээл жигсдаг юм байxдаа. xаxа

Эргүү локси

Image
из лок д дисс явууллаа гэж из лок ийн нугас нууранд биш шалбааганд л байдаг биз элэг татмаар тэрний шүд алт биш төмөр биз цэцэгээг дагасан тэр xолоо явнөө итгэлтэй байна 220 нь тэрний xувьд нуур л юм байгаа биз xараал идмэр чинь дуулаx гэж уйлдаг биздээ үглэx гэж яридаг биздээ надтай санал нийлж байгаа xүн байгаал биз үнэн үг хэлсэн тэр намайг яадаг юм xэнийг мөрөлсөнөө ноxойн гөлөг мэдэж аваг дуу дуулдаг санаатай юм бол аяаа өрөө зоxиочxоор яадаг юм бол энэ төрөлөөр явна гэж сансан юм байxдаа зоxиолийн дуу дуулвал таарна биз үнэндээ дуулаx гэж үлгэр яридаг тэрний сд-г авдаг дээрээ гацна биз из лок оо чамд өгөx нэр олдсонгүй эргүү локси гэвэл болxуу эрээн өмдтэй залуу гэxүү хар xошноготой юм байж гудамжинд баадаг нүд xалтирмаар эмзэг xарагддаг xувцасны гол юм байж 6н сарын эмзэг дэлбээ шиг xарагддаг шүү чи энийг чамд ерөөсөн болгоод xэлчиxий из из из вөөөөөө

Хэзээ нэг өдөр .... тэ

Image
Өнөөдөр 2009 оны 11 дүгээр сар 11-ны өдөр. Яг үнэндээ дахиад л нөгөө 11 сарын 11. Энэ өдөрт дургүй болоод ямар их удаж байнаа. Энэ өдрөөр хосууд бие биендээ, хайртай хүндээ шоколадтай шагшуурга өгдөг юм л даа. 3 жилийн өмнөөс байхаа үүнийг олж мэдсэн юм. Ер нь ихэнх хүмүүс Гэгээн Валентины баяраар л хайртай хүндээ шоколад өгдөг гэдгийг мэддэг болохоос өнөөдөр яах ёстойг сайн мэддэггүй байх л даа. Гэхдээ л мэдэхэд илүүдкү. Энэ Солонгосоос үүсэлтэй юм гэнээ. Шагшуурга чинь яг 1-ийн тоотой адилхан хэлбэртэй шдээ. Тийм болохоор л шагшуурга үйлдвэрлэдэг нэгэн компани бодлого явуулаад энэ өдрийг хосуудын өдөр болгоод хайртай хүндээ шоколадаар бүрсэн шагшуурга өгнө гэдэг тогтоол гаргачихаж л дээ. Бас толгой нь ажиллаж байгаа бэээз. Тийм болохоор хосууд нэг нэгнээсээ шагшуурга авна гээд горьдцон байгаа. Авч өгөх гэхээр өнөөх шагшуурга мундаг их гүйлгээнд орноо доо, зиа нэг тиймэрхүү. Хэдий нэг компаний бодлого ч гэсэндээ Хосуудын өдөр болгоцон л юм чинь. Мэддэг хүмүүс нь нэг нэгэндээ ..

Бороо хүнд дурлажээ..

Бороо орсоор намуухан шаагин орсоор л. Бороо яагаад орж байгааг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Хэний төлөө, юуны төлөө бороо орж байдгийг та нар мэдэх үү??? Би мэдэж байна. Бороо гоо үзэсгэлэнгийн төлөө бороо шивэрсээр л. Тэр гоо үзэсгэлэнгийн эзэн болсон бүсгүйн төлөө хүчээ нэмэн орсоор л. Бүсгүй бороо ороход дуртай ажээ. Бүсгүй зүсрэн орох бороон дундуур жаргалтайхан алхана. Онгирч давирсан бороо сүр хүчээ үзүүлэх гэж хүчтэй уулгалан ортол хөөрхий бүсгүй хурдхан гэрлүүгээ орчлоо. Бороо гайхан улам хүчтэй аянга цахилгаантай бороо оруулсаар л бүсгүйг гарч ирэн баярлахыг нь хүлээнэ. Харин даарч айсан бүсгүй гадагшаа гарахыг үл хүснэ. Бороо сүүлийн хүчээ шавхан бүсгүйн цонхыг мөндөрөөр балбан орсоор л. Гэвч бүсгүй цонхон дээрээ гарч ирсэнгүй ээ. Хөөрхий бороо шалбааг болон хотын гудамжаар урсана... Гоо үзэсгэлэн хүмүүн болсон биднийг битгий хэл байгал дэлхий бороог хүртэл өмнөө сөхрүүлжээ. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ГОО ҮЗЭСГЭЛЭН ДЭЛХИЙГ АВРАНАА ГЭЖ ХЭХЭ

Өглөө яаж босохоос их юм шалтгаална.

Шинэ өдрийн эхлэл өглөөг надтай хамт угтацгаадаг та бүхэндээ гээл хэхэ. Хүний амьдралд өглөө гээч зүйл хүн болгонд өөр өөр байдаг нь лавтай. Зарим нэг нь өглөө унтаад орой сэрж байх жишээтэй ажил амьдралтай нь салшгүй холбоотой нь тодорхой бизээ. Өглөө та эртлэн босоод яг яаж сэрсэнээс таны тухайн өдрийн ажил үйлс яг л тийм байх болно. Та Өглөө сэрэхдээ цовоо сэргэлэн инээд дүүрэн, эрч хүтэй сэрэх юм бол за тэгээд л сайхан шүү дээ. Тэр өдрийн ажил үйлс чинь бүтээд л. Ээдээ жигтэйхэн сайхан байх болно. Та нэг анзаараад үзээрэй угаасаа өглөө жаахан сэрэх дургүй жаахан унтаадхий гэж бодсон өдөр нэг л сонин нозоороод л ажил ч бүтэхгүй байгаад байдаг шүү. Ингэхээр та орой эртхэн унтаж амрах нь хамгийн зөв сонголт. Аан мөн орой унтахдаа дараах өдрийн бүх ажлаа эхнээс нь төлөвлөөд сайхан шүршүүрт ороод унтвал бүүр сайнсан хэхэ. Өглөө хүн яг ямар эмоцтой сэрнэ. Яг тухайн өдрийн зурлага шиг юм болно хэхэ. За за тэгээд өглөө болгоныг сайхан инээмсэглэлээр угтаж байхыг ерөөе. Аан тийн нөгөө га

МООЖ нарт зориуллаа

Шалиг, завхай,зайдан,хормой султай, мөнгөнд дуртай, нөгөө хэний дэвсгэрүүд битгий хэл. Учраа мэдэхгүй дажгүй охин хүртэл МООЖ Байхынмаа. Нөгөө Дуугүй хүний Доодох нь нойтон битгий хэл бүр норцон, заримынх нь бүүр ээмэр байгаа биз. Очиж очиж эр хүйстэн бид нар чинь нохой зантай охидуудыг ашиглаад хаядын байх гэж бодсон чинь ээмэр юм байна. Энэ МООЖ нар чинь хүчээ авчиж шууд л бараг яаая этр тусгай үйлчилгээ, жаргаая этр арайчдээ. Ингэж болхуу МООЖ нар өөрсдийгөө өмөөржийнө. БАян залуугаараа дансаа бариулж Мангардуу залуугаар нь тоглоод Хөөрхөн залуучуудаар нь найз бандиа хийж байна гэнээ. Заас зайлуулдаа хормойн дон дусцан Хоёр Гурван банди битгий хэл хороо цэрэг цувуулсан охидууд чөтгөр тоож авахгүй цус ойртоно гэж. Яахавдээ үнэхээр тийм их хүсэл таачаалал тарчиг ядуу амьдралтайн болуу гэхээр биш. Сонирхолтой байгаа биз энэ моожууд хэхэ. Хөөрхий хорвоод мэндлэх хөөрхөн гэм хоргүй хэдэн хүүхэд алсныг би ч мэдэхгүй чи уншиж байгаа юу ч мэдэхгүй ээ. Нэг хоолон гэрт ороод л хоол идэх гээд

Намайг танихгүй тэр охинд

Намайг танихгүй тэр хөөрхөн охинд зориулийдаа. Чи намайг танихгүй ч би чамайг зүс мэднээ. Зүс мэдэхдээ би чамайг өөрөөс чинь илүү ч мэдэж магадгүй ээ. Чи эелдэг зөөлөн ааштай, дүр төрх чинь дур булаам, хаа ч явсан харц булаам гоо үзэсгэлэнтэй. Чиний гялалзсан сайхан нүд, намирсан урт үс чинь, инээхдээ хөөрхөн хонхойдог хацар чинь бусдаас онц гойд зүйл чамд минь байх шиг. Чамтай харьцаж ярилцаж байхад би жаргалаар бялхаж байдаг. Чи миний мэддэг охидуудаас тэс ондоо чи ухаалаг яриатай бас хөгжилтэй ааштай. Зөвхөн л энэ хорвоо дээр чи бусдыг баясгах гэж бусдад итгэл жаргал бэлэглэх гэж ирсэн мэт. Аавын олон үрс чамруу минь шүлсээ гоожуулан хардаг нь тод бизээ хэхэ. Чи намайг мэдэхгүй л байгаа, хойшид ч гэсэн мэдэхгүй чигээрээ үлдэх үгүй зөвхөн надаас шалгаалж байна. Цаг хугацаа урсан өнгөрсөөр л би чиний хувьд энгийн нэгэн хэвээрээ л... одоо чамд сэтгэлээ илчлэх эрт байх шиг. Намайг танихгүй миний сэтгэлийг мэдэхгүй ч чи миний сайн найз л юмдаа. Танихгүй танихгүй мэдэхгүй бодооч гүй хэхэ

С1-ийн Канад модон карказан байшин Цуврал.1

Image
За юуны өмнө С1-ийн Канад модон карказан 2 давхар байшингын Цахилгааны зураг төслийг хийж гүйцэтгэж байгаадаа баяртай байнөө. Тасархай байшин баригдсан байнлээ. Одоо дотор гэрэлтүүлэг болон дотоод засал чимэглэлүүд л ерөнхийдөө үлдсэн байналээ. Дараах хэдэн зургуудийг хийлээ. Ерөнхий барилгын план зургийг нь оруулаад дэмий байхөө нөхдүүд аваад яаж ч магад хэхэ. Дараа нь доторх өрөөний зохион байгуулалтын зургийг оруулах болноо хэхэ. С1-ээр найз нь энэ байшингын урд дотор нь явж гарж байвал битгий гайхаарай хэхэ :P Ар талаасаа Нүүрний талаас бодит Баруун ар талаас харагдах байдал Зүүн ар талаасаа Баруун урд талаас Зүүн урд талаас

Энэ хар эрээн хорвоод хэрхэн гэгээлэг амьдраx вэ гээд xэдxэн арга бичлээ!!!

Чи аливаа xүнийг xэзээ ч xар бараанаар битгий бод эсрэгээр нь чам дээр л муу нөлөөгөөр ороод л ирнэ Хэзээ ч xүний xараалийг идэхээр зүйл битгий xий амьд яваxад чинь нэг нас ч болтугай нэмнэ. Арxи тамxи гээд муу муухай зүйлээс xолуур байсан нь дээр байxөө гэхдээ таруулаад байвал болно шүү дээ хэхэ Чи туранхай байлаа гээд яаx ч үгүй харин таргалаад нэмэр байна уу туранxай гээд xүн муугаар л xэлнэ биз тэглээ гээд яадгийм Чамайг xарааж зүxэж байсан ч тогоогүй л юм шиг байсан нь дээр юм шиг байна лээ би тэгүүлж үзээгүйлдээ xэxэ Нэг нэгэндээ тус болж байвал хэрэгтэй л байx xарин xэтрүүлчвээ Өөрөө лаг байлаа ч бусадийг битгий доошоо хий яадаргаатай ш дээ Хөөр баяраар дүүрэн байx үедээ тэрийгээ xүмүүстэй xуваалцаж байгаарайдаа дараан чамайг даана xаxа Замд тааралдсан өөрөөсөө өндөр настай болгоныг xүндэлж байвал дээр юм байна лээ сайн хэлнэ чамайг Эмэгтэй xүнийг гол нь xамгийн дээр тавиx xэрэгтэй шүү би энийг л сайн мэдэж байна. Заза найзуудаа буян xураагаад л байж дээ.

ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГ АГУУЛАГДСАН БӨЛГӨӨ

Аа за би өнөөдөр хамаагүй энэ миний блогт ёс бус үг хэллэг агуулагдана. Хамаагүй ээ би хүссэнээрээ л хуцна. Саваагүй нохой Саранд хуцна гэх чээр би яагаад болохгүй гэж хэхэ. Зүгээр байхад зүгээр байгаачдээ Зөрүүлээд хэдэн үгс шидлий Борвиныхоо баасыг арчиж чадахгүй тэнэг цабаан Аав Өвөг эцэг чинь байна гэнэ үү Алиа чавганцын хэрүүл гуйж байна гэнэ үү Аугаа их багш Будда гэнэ үү Чадахгүй хүүхдүүд надтай сөргөлдөнө Чадал нь хүрэхгүй хулхи нь бууна Намайн муулах үг чамд байна уу Надтай арсалдах зүрх зориг байна уу Би асуую чи дуу гарга Би сонсий чи хариул Өөдгүй хэрүүлчээ Өлөн зэлмэн тэнүүлчээ Сайртсан хөл гараа цааш нь Сартайсан ам хамараа угаа Цэвэрхэндээ чамайг ингэж хэлээгүй Цээжинд минь огших үгс минь Амаа хамраа татаж яв Ах захаа хүндэлж яв Дарвайсан ам чинь Дэндүү том ангайжийна Үнэр танар нь гэж Өмхий самхай Зүгээр хайнга бай Биеээ цэгнэх хэрэггүй ээ Биесээ эдлэх хэрэггүй ээ Урт хэл хүзүү орооно Уур хилэн чамайг зовооно Төвөг цаашаа Чөтгөр чамайг аваг Миний амнаас гарах үгсийг мин

Кино нэвтрүүлэг тайван үзмээр байна найзуудаа!!!

Орой ирээд л ганц зурагт шагайх гэхээр баахан реклам. Яасан байхнав. Шүдний оо болгон нь шилдгийн шилдэг шүдний эмч нар яаасан яаасан л гэнэ. Угаалгын бодис болгон нь л цагаанаас цагаан. Зажилж байгаа бохь нь хүртэл одоо бараг л сармисны амттай гээд л. Аяга таваг угаадаг шингэн болгон нь л нэгэхэн дуслаар хүйтэн усанд тосыг ор мөргүй л арилгана л гэнэ. Зарагдахгүй байгаа рекламыг мянга сурталчиланаа гэж хэхэ. Реклам зар сурталчилгаа яадаг байхнав хамаг тархийг минь угаагаад байдаг байх нь хэхэ. Орой болгон би тухайн бүтээгдэхүүнийг телевизороор харж байна. Дэлгүүрт ороод яасан байхнав өчигдөржин оройжингоо хараад ид шидийг мэддэг болхоороо тухайн барааг би сонгодог байх нь байна шдээ хэхэ. Нүдэнд байнга харагдаад байсан болхоор нүдэнд дулаахан харагдаад л сонгочдог байна шдээ. Зар сурталчилгаа хүн төрөлхтөний дунд хамгийн аймшигтай ухуулаг сурталчилгаа. Муу хүнийг сайн болтол нь рекламдаж бидний тархийг угааж байна. Та ойлгохгүй нэгэн хэвийн хэвшмэл зүйл автагдсанаа мэдэж байна уу??? А

Анхны...

Анхны хайр, анхны захидал, анхны гэх тодотголтой бүхэн гайхамшигтай лдаа. Тэр дундаа анхны хайр бүтэлгүй хэрнээ хамгийн сайхан дурсамжтай үйл явдал болон гунигтайгаар төгсдөг нь харамсалтай. Ер нь анхны хайртайгаа учраад түүндээ захиа бичиж өгж байсан ч хүн байгаа, байхгүй ч хүн байгаа бизээ. Миний бие анх захиа бичиж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дүүрэн захиа бичиж байсан шиг санагдахын. Одоо бичсэн захидлаа уншвал хөөрхөн юм бичсэн байлгүйдээ хэхэ юу бичээд бүтэн тэмдэглэлийн дэвтэр дүүрсэнийг бүү мэд хэхэ. Анх хүнд дурлачихаад л айхтар захиа бичсэн байхдаа бараг л бүтэн сарынхаа амьдралыг бичээд явуулцан шиг санагдаж байна хэхэ. Тэгээд захиагаа өөрөө өгж чадахгүй ээ хэхэ. Хүнээр өгүүлээд л зайлуул хэхэ жаахан ч байждээ. Ингээд л анх удаа анхны хайрын захидал бичсэн санагдана. Түүнээс хойш ч зайлуул бараг захиа бичиж үзсэнгүйдээ. Сэтгэлээсээ сайхан хайрын үгсээр бөмбөгдөж дурлалын галд өрдсөн захидал бараг л бичээгүй дээ. Та хэзээ хамгийн сүүлд бичсэн бэ??? Магадгүй бичиж үзээгүй юу???

Санаж байна уу???

Чи намайг санаж байна уу? Тэртээх өдрүүдийн жаргалтай дүр зургийг чи санаж байна уу? Анх чи бид 2 хаана учирсаныг чи санаж байна уу? Хэзээ би чамайг гуйж байсаныг санаж байна уу? Хаана чамайгаа үнссэнийг минь санаж байна уу? Хайртай гэж шивнэсэн тэрхэн мөчийг санаж байна уу? Халуухан гараас чинь атгаад алхадаг байсаныг минь санаж байна уу? Чи бид 2ын уулздаг газрыг санаж байна уу??? Эгдүүтэй хөөрхөн царайг чинь уйлуулж байсаныг санаж байна уу? Гараас чинь хөтлөөд гүйцгээж байсаныг санаж байна уу? Анхны цас болгоноор хамтдаа байсан үеээ санаж байна уу? Бороонд норон алхаж байсанаа санаж байна уу? Болзоондоо хоцорч ирсэнийг минь санаж байна уу?? Хамтдаа суудаг байсан сандлаа санаж байна уу??? Хацар дээр чинь зөөлхөн анх үнссэнийг минь санаж байна уу? Цонхон доор чинь зүрх шатаасаныг минь санаж байна уу? Зөөлөн намуун хайрын дуугаар бэлэг барьж байсаныг минь санаж байна уу??? Үүрд минийх байна гэж амлаж байсанаа санаж байна уу??? Чи минь надтайгаа жаргалтай гунигтай байсан тэр хором мөч

Цас xүнд дуралжээ........

Image
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ.

Би чамд хайртай 100 шалтгаан

Өмнөх үг Та хэн нэгэнд хайртай бол түүндээ хайртай гэдэгээ батлах 100-н шалтгаан гэхүү юу гэхүү хэхэ ямар ч л байсан би бол ам бардам 100 шалтгаан тоочиж чадах л юм байна. Үнэхээр та найз охин, найз залуудаа хайртай бол 100 шалтгаанаас илүү ихийг олоод бичиж чадах л байх. Би тэхдээ ганцаараа юм чааваас гээд л өөрийгөө өрөвдөөд дандаа л уйтгар гуниг бичсэнээс сайхан Гэгээлэг зүйл бичихээр шийдсийнмөө хэхэ. Сайхан хайрыг олоход амархан харин хадгалж үлдэхэд хэцүү гэж хэн хэлсэнийг нь мэддэг байсан мартчижээ. Үнэхээр л та хайртай л юм бол миний бичсэн 100 шалтгаанаас жаахан ч гэсэн санаа аваад хайртай хүнлүүгээ явуулахын бол ч хэхэ. Таалагдана гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэхдээ би одоо хүртэл хайр гээч зүйлийг сайн ойлгоогүй байгаа байхөө. Өөрийнхөө уран дүрслэл зарим найзуудынхаа яриа, зарим нэг кино мөн өөрийн өчүүхэн туршлага дээрээс бичлээ хэхэ. Таалан соёрхоно уу!!! 1. Чи хөөрхөн (наддаа л хөөрхөн хэхэ) 2. Чи эгдүүтэй (хазаад чимхээд нэг л их эгдүүтэй хэхэ) 3. Чи ер бусын

Гуниг гутралаас ангижрах хэдэн аргууд ч гэх үү хэхэ

Хүн гуниж гутарахаараа янз бүрийн юм хийдэг зарим нэг нь бүүр өөрийгөө гаргуунд хаяаад амьдралын идэвхигүй болоод ямар нэг зүйлд бодлогогүй аашилдаг болдог юм шигээ. Жаахан уур уцаартай тэр уурласан уураа хэн нэгэнд гаргах гээд байдаг. Хүн сэтгэлээр унах ямар ч өвчний эх үүсвэр бий болж өгдөг. Хүний дархлаа сулардаг гээд л. За тэгээд л орой нойргүйдэл гэх мэт хэхэ. Ер нь уйтгар гунигийг ор тас авч хаяна гэсэн ойлголт байхгүй лдээ. хааяаа ганцаараа битүүхэн зөв гуниглаж ганцаардахад сайхан байдын хэтэрхий их биш хэхэ. Гуниг гутрал баяр баясгаланг тангийн тааруулаад байвал ч айдаа амьдрал сайхөөн гэж хэхэ. Нэгэнтээ гуниг гутралаас ангижрах хамгийн шилдэг арга бол ЗАВГҮЙ байх мэдээж шүү дээ. Гуниг гутралаа бодох ч ЗАВГҮЙ байхад сайхан байдаг шүү хэхэ. Дараачийн нэг арга бол хэн нэгэнтэй чиний нууцыг чамайг хэнээс ч илүү ойлгож чаддаг хүмүүстэй ярилцах маш үр дүнтэй арга. Хэн нэгэнд өөртэй тулгамдсан асуудлуудыг ярихад ээдээ тэгээд л сэтгэл нэг л их сайхан хөнгрөөд л явчиж байгаа юм чин

Битүү утгатай уянгын хайлал гэхүү дээ хэхэ

Хүн дэргэдээ байдаг гэрэл гэгээ олж хардаггүй. Харин холдон явахын цагт яагаад анзаардагийн бол, яагаад дэргэд чинь байхад харахгүй өөрөөсөө холдуулчихваа. Би чамаас зуу зуун яагаадыг асуухад бэлхэн байна. Би чиний гэрэл гэгээ байхдаа түүнийгээ батлах мянга мянган баталгаа байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр ярьж байгааг нь чи мэднээ. Нэгэнтээ бүүдийсэн харанхуй ертөнцөд чинь өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ чинь байсандаа баярласан гунигласан шаналсан. Чамайг би үргэлж дэмжин зөвхөн чиний төлөө байхыг хүссэн. Гэхдээ чи хүсээгүй зүгээр л ойшоогоогүй ч юмуу даа. Магадгүй мөнхөд хажууд чинь гэрэлтүүлнэ гэж найдсан байх л даа. Гол горхи адил миний гэрэл гэгээ өдөр сараар багасаар л байсан. Анх чамайг би гэрэлтүүлэхийг хичээж байхдаа Нар шиг гэрэл гэгээ өгөхийг хичээдэг байсан тэр нь ч чамайг маш сайханаар гэрэлтүүлж урам зориг хайрладаг байсан бизээ. Одоо чамайг гэрэлтүүлэх гэтэл сөнөж буй од адил гэрэл минь багассаар л харваж буй од шиг харвасаар л. Саяхан чи надаас гэрэл гэгээ минь болооч гэж

Сүнсний тухай цуврал №1

Энэ талаар дурьдахын өмнө. Улаанбаатар хотын 220-ын 33-р байр 3-р орцонд байх сүнснүүдийн тухай бичихээр шийдлээ. 2 эмэгтэй хүний сүнс байдаг. Гаднаас нь дүрсэлж хэлэх юм бол: Цайвар өнгийн нимгэн хувцастай, Нэг нь мөрөө давсан урт үстэй. Бараан өнгийн юбкатай боомилуулж үхсэн шинжтэй. Нүд нь давхраатай алаг гэхдээ нүднийх нь хүүхэн хараа харагддаггүй. 2-дах бүсгүй нь тайрмал үстэй. Жинсэн хослолтой дотуураа ягаан өнгийн подволк шиг юмтай. Шөнө болгон уйлагнаж байдаг тоотой хүмүүст л сонсогдоно байх. Сонссон хүмүүс хэд хэд бий. Ойролцоогоор энэ 2 бүсгүй жил гарамын зайтай үхсэн, 2лаа хүнд алуулсан. Энэ бүхэн зохиомол биш бодит үнэн шүү. Харахыг хүсвэл Тэр орцонд очоод уйлаад үзээрэй хажуухан талд чинь бүсгүй хүний уйлах чимээ сонсогдох болно. Айхыг хүсэхгүй бол туршаад үз. Энэ бүхэн бодит үнэн. Харин айгаад сүнсээ алдчихвий. Муу санаа нь дийлцэн хүнд хорссон шинжтэй байдаг. Ямар ч гэсэн тэр орцонд оройхон ороод удаж байгаад гарч ирсэн хүмүүс муудалцаад л гараад ирдэг. Би бөө найзтай

Мөрөөдөл биелдэг юм.

Өвлийн жихүүн хүйтэн салхинд Золбоо хүү гэрлүүгээ алхана. Өнөөдөр их хүйтэн өдөр байсан тул хэдэн сонингоо бараг л зараагүй гэрлүүгээ харьж байгаадаа гунигтай алхана. Хүү ээжтэйгээ хоёулахнаа хорвоогийн тоосыг хөдөлгөж явна. Ээж нь группд байдаг болхоор хүү л гэрээ авж явах ёстой орхиод одсон аавынхаа үүргийг гүйцэтгэнэ. Хүү янз бүрийн ажил хийж өдрийнхөө хоол болон ээжийнхээ эмний мөнгийг олохын төлөө өдөржингөө л гар хөл завгүй ажил хийнэ. Сонин зарна, хуванцар болон шил лааз цуглуулна зах гарж тэрэг түрнэ. Их ажил хийж их мөнгө олоод ээжийгээ эдгээнэ гэсэн чин хүсэл мөрөөдлөөр хүү ядрахыг үл мартан морь нохой мэт зүтгэж олсон овоо хэдэн мөнгөөрөө нэг нэг өдрөөр болгоод л байна. Ээж нь гэртээ хэвтээд байхгүй ээ гэр орноо цэвэрлэн өдөржин гэртээ ганцаараа хөөрхий муу хүүгээ ядарж байгаа болов уу, хүнд дээрэлхүүлээгүй байгаа гэж бодон түгшин сууна. Хүү ч ээжийгээ санан санан идэж уух юмаа худалдан авж үлдсэн мөнгөө өөрөөсөө харамлан амттай зүйл авж идмээр санагдавч ээжийгээ л сайхан эм

Өнөөгийн блогчид, блог хөтлөлт

Миний бие блог хөтлөөд нээх удаагүй. Анхлан суралцагч блог хөтлөх тухай өчүүхэн ойлголтгүй л амьтан хөөрхий хэхэ. Анх манай н найз маань зун блогтой болсийн тэгээд л блог хөтлөх гоё санаа орж ирээд 3-хан сар болж байх шиг байна. Одоо хөөрхөн блог хөтлөх гээд л үзэж тарж үсэрч наалдаад л хэхэ. Анхандаа юу ч мэдэхгүй портал сайт шиг баахан дуу янз бүрийн флейш хийгээд загнуулаад тэгээд л саяханаас өөрийнхөө үзэл бодлийг найз нөхөд болон миний блогийг уншдаг хүмүүстэй хуваалцаж эхэлэсэндээ баяртай байгаа. Өнгөрсөн үеийн блогчид маань хараад байхад ихэнх нь л гоё юм бичдэг шүлэг мэдээ өөрийнхөө үзэл бодлыг бичдэг байсан мөн портал сайт болгох гээд үздэг нь ч байна. Миний бодлоор блог бол өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө дуртай зүйлсийг бусадтай хуваалцаж таашаал авах дуртай. Блог хөтөлдөг хүмүүсийг нэг л их хийх юмаа олж ядсан завтай хүмүүс гэдэг. Харин ч миний бодлоор оюуны их цар хүрээтэй өнөөгийн бий болж буй асуудлыг маш олон талаас нь харж бичиж чаддаг, шүүмжилж, өөрчлөхийг хүсдэг, мөн

Оюуны өлсгөлөн

Өнөөгийн нийгэмд залуу хойч үе бид нар чинь оюуны өлсгөлөнд хэт нэрвэгдээд байх шиг ээ. Ходоод цатгалан бол би өнөөдөр болно гэж боддог хүмүүс цөөнгүй болжээ. Найзаа өнөөдөр утсаа тавьчихаа яг өлсөж үхлээ гээд л, иймхэн л бодолтой болцон нэг хэсэг оюутнууд байна. Нэг бодлын хүн идэхийн төлөө амьдардаг юм шиг, нөгөө бодлын амьдрахын төлөө иддэг байх ёстой юм шигээ. Толгой ажиллахгүй бол угаасаа олигтой хоол хүнс идэхгүй л байх. Тархи нь өлсгөлөн хүний ходоод бас адилхан хоосон байдаг гэж бодож байна. Ном уншдаг хүмүүс ховорхон болжээ. Хүний мууд л дуртай нэг л их хэн нэгэнийг гүтгэж мууг нь үзэх гэсэн зүйлүүдийг л их унших сонирхолтой, хараад байхад, сонин захиалж уншдаг хүмүүсийн захиалган дотор дор хаяж нэг ШАР сонин байх жишээтэй. Хэрэгтэй хэрэггүй зүйлээр тархиа цэнэглээд л. Муу юм бодож сэтгэхээрээ хичээл дээр хэцүү бодлого, тэгшитгэл бодохоос хурдан сэтгэж байдаг нь харамсалтай. Тэр оюун ухаан сэтгэлгээгээ хичээл номдоо ашиглавал сайнсан. Хий дэмий цагийг үрж өнгрөөж байгаагаа мэд

За хэдэн шүлэг хэхэ

Минь Зүгээр л тохуурагдсан сэтгэл минь Зүгээр л сохорсон нүд минь Зүгээр л тэнэг шохоорхол минь Зүгээр л тэнэг юунууд минь Ганцаардсан сэтгэлийн минь дэггүйхэн хүсэл минь Гайгүй ээ найзууд минь дахиж битгий алдаарай хаха Юм шиг Зүрх минь цохилохгүй байгаа ч юм шиг Зүүд минь хүртэл эзгүйрээд ч байгаа юм шиг Хамт байсан ч ганцаараа юм шиг Хайр дурлалын минь гал унтраад ч байгаа юм шиг Хорвоод би ганцаарханаа юм шиг Хоосон зүгээр л дэмийрэл юм шиг Юмаа чи Тэртээд гялалзах од юмаа чи Тэртээд бүртийх зэрэглээ юмаа чи Тэртээх тэнгэрийн хаяа юмаа чи Алсад татах солонго юмаа чи Шатаж буй галын цог юмаа чи Шаагих борооны дусал юмаа чи Зүүд нойрны гүнж юмаа чи Зүрхэнд гэрэлтэх нар юмаа чи Аадар борооны үүл юмаа чи Аянгатай тэнгэрийн дуу юмаа чи Аялгуу эгшигийн хөг юмаа чи Ганцхан зуны цэцэг юмаа чи Гарт баригдахгүй салхи юмаа чи Хүршгүй их уулсын оргил юмаа чи Хүсээд олдохгүй эрдэнэ юмаа чи Намайг тоохгүй бардам юмаа чи Надтай харьцахгүй сэхүүн юмаа чи Гоо даги

Gazette хамтлагийн талаар

Image
Гишүүд. Ruki-vocals Жинхэнэ нэр :Matsumoto Takanori Uruha- guitar Жинхэнэ нэр: Takashima Kouyou AOI-guitar Жинхэнэ нэр: Shiroyama Yuu Reita-Bass guitar Жинхэнэ нэр: Suzuki Akira Kai-drums Жинхэнэ нэр: Uke Yutaka

Сонжоо

Хошин сонжоо хийхээр шийдлээ. Бас л төрсөн он сараар бодох хэрэгтэй лдээ хэхэ. Би 1990.07.24нд төрсөн байхгүй юу. За тэгээд л 1+9+9+0+0+7+2+4=32 гарна. 3+2=5 гарж байгаа биз хэхэ. Өөрийнхөө тухай товч танилцуулий. Би СУИС-ыг хэд онд билээ жүжигчний анги. Монголын зурхайчдын холбооны дэд тэргүүн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Үүдний манаач. Аан бас МУИС-ын эдийн засгийн сургуулийн луйварчиныг анги төгссөн байхаа. (Энэ бүхэн угаасаа хошигнол шүү гэдгийг анхааруулий.) 1. Ихэвчлэн энэ хүмүүс амиа хичээсэн. Ямар ч амьдралын зорилгогүй. Мөнгөө их үрдэг шал дэмий тамхи ч юмуу чихэр авж иддэг ер нь жаахан ДҮПП хүмүүс хаха. Тэдний амьдрал бол нөгөө амьтаны биеэнд ороод хамаг цус шим шүүсийн сордог хачиг шиг хүмүүс. Энэ хүмүүсийн талаар бичих муу үг олдохгүй гэж хэлж болно. Ийм хүмүүстэй найзалдаг бол эртхэн харьцаагаа таслаарай хэхэ. 2. Тодорхой шууд л шоучин нөхдүүд. Тэд ихэнхдээ хүн амьтан сумлаж утсын тавиулаад шоудаад маргааш нь чамайг мартдаг тийм хүмүүс. Чиний утсыг авж өгнө битгий хэл