Posts

Showing posts from October, 2010

Одоо би чиний уучлалаар ч яахавдээ...

Би чиний уучлалаар зүрхээ наах уу
Чи миний тайтгарлаар сэтгэлээ хуурах уу
Ичихгүй тэр гал дөлийг бадраачаад
Эргэж харахгүй баяртай март гэчихээд
Одоо чи надаас уучлал гуйхад
Оройтсон гэдэгээ ухаараач бүсгүй
Нэгэнтээ надаас холдсон зүрхийг
Нэхэж би дахиж зовоохгүй ээ

BIIRBEH.MN by Bataka - Золдэлгэр : Болзоо

Цонхон доор чинь шүгэлддэг залуу...

Одоо тэр л мөчүүд санагалзахад хором мөч бүхэн үнэтэйхэн, харин энэ л мөчид зүрхэнд үлдсэн сэм сэмхэн гуниглах шалтгаан мэт. Сэтгэл зүрхэнд минь хэнэгүйхэн нэрээ сийлж орхичихоод намайг мартсан биздээ. Дурсан санагалзах тоолонд сийлээд орхисон нэр чинь гэрэлтэх шиг. Өглөө бүхэн нэг л нэрийг бодож үдэш бүхэн нэг л утасны дугаарыг чинь хэзээ ч мартахгүй мэт л. Өдөр болгон чам дээрээ алхан барин очих тоолонд цаг хугацаа ямар удаан байсаныг хэлэх юун. Харин чамтайгаа уулзахад минут битгий хэл секунд хүртэл үнэтэй хэрнээ хурдахан дуусна. Цонхон доор чинь ирээд шүгэлддэг тэр жаал хэзийнээ сайхан залуу болждээ. Аяга халуун кофены мөнгө олчихоод үрчихгүй гэж алхдаг байж билээ. Уулзах тоолонд нөгөө л кофе, тэхдээ халуун хайраар амтлагдан сүлэгдсэн мэт.  Ярих хэлэх дурсамж багахан хэдий ч амьдралын минь жаргалтай дүр зураглал тэнд хэдий ч одоо гунигтайхан дурсамж төдхийхэн үлдэждээ. Танай байрны гадуур явах тоолонд чиний минь дүр харагдаж, халуун кофе уух тоолонд зүрх сэтгэл минь …