Хол зай...

Хол зай...
Хэдийгээр бүх зүйлс холдсон ч гэсэн... Бие биенээсээ хол байгаа хэдий ч уулзаж чадахгүй байгаа ч гэсэн энэхүү хол зай харин чи бид хоёрыг улам ойртуулах ёстойм шүү. Өглөө сэрээд л чамайгаа хайна чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Босоод цай уух гээд найруулж хутгаж суухдаа хүртэл би чамайгаа санана. Жижиг энгийн бүх зүйл дээр чамайгаа үгүйлсээр... Хичнээн цаг хугацааг туулж энэ хол зай ойртох ёстойг би таашгүй. Гэхдээ гадарлаж байгаа. Үргэлж намайг гэсээр би бүр даварчихсан тэнэг гэдгээ мэднэ. Үнэндээ би ч гэсэн зөвхөн чи өөр хэн ч байхгүй мэтээр л сэтгэж амьдарсаар... Чиний төлөө би бүхнээс татгалзаж чадна ганцхан чиний л төлөө. Хол зай байх тусам хос бид хоёрын сэтгэл улам их ойртож санагалзаж бэтгэрэнэ шүү дээ. Одоо бүх юмс цаг хугацаа л харуулна...

Comments

Хол байж, санахын жаргалыг бишгүй эдэлсэн хүн гэдэг, ах нь л байна даа. Сумд ажиллана гээд л явсан. Сурна гээд л одсон. Төгстөл гэргий минь зөрөөд сурахаар ниссэн, хэ хэ.

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа