Posts

Showing posts from November, 2010

Чинийхээ гарыг атгаад суух хором мөч бүхэн...

Image
Энэ юу гээчвээ??? Ямар сайхан мэдрэмж вэ??? Бяцхан зүрх минь юунд догдлоод. Нойр минь хулжина вэ??? Хайр Хайр Хайр мөн үү??? Битүүхэн догдлол бөөн сэтгэлийн хөдлөл бас инээмсэглэл дүүрэн миний царай. Тэр над маш их бүр дэндүү их таалагдаж байна гээч. Тэхдээ тэр тааварлашгүй оньсого мэт бас нууцхан. Чамаас мсж ирэхийг хүлээн утаснаас зүүгдээстэй Чиний сэтгэлийг тайлах түлхүүр ганцхан надад мэт л.Гайхаад л байна гайхшраад л. Сэтгэл догдлолт минь 200% байна. Ямар гоё юм бэ Ийм сэтгэгдэл төрнө гэж ч бодож явсангүй ээ. Түүнтэйгээ уулзаад салахад дөнгөж саяхан л мэт угаасаа л саяхан хэхэ. Гэрлүү чинь хүргэж өгөөд чамайг гэрт чинь оруулмааргүй л мэт.Чамаас надаас хайрын үнэр ханхлаад л. Шуналын нүдээр чамайгаа сэм сэмхэн ширтээд л. Би биеэ бариад л өөрийгөө цэгнээд л. БИ ямар харагдаж байгаа бол ямар санагдаж байгаа бол гээд л Нэг л сайхан тайван мэдрэмж инээд хүрээд л Би аз жаргалтай байна.Маш их.  Энэ аз жаргалтай хугацаа минь үргэлжид үргэлжилэх болно. Өнөөдөр чинийхээ гарыг

Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Image
Бүсгүй минь тэнгэрийн ододыг хамтдаа тоолий  Бүртэлзэн зурайх замыг хамтдаа туулий  Чиний л төлөө цохилох миний зүрх Миний л төлөө амьсгалах чиний амьсгал  Харанхуйг хөөн зайлуулах чи миний гэрэл гэгээ Хаа холоос ширтэхэд үргэлжид гялалзах алтан нар  Зөвхөн чамруу хөврөх эгэлхэн аялгуу Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Баярллаа би чамд хайртай...

Image
2010 оны 11 сарын 03 3:23минут Гөү гөү дээрээ бичлэг хийх гэсэн боловчиг ажиллахгүй онцгүй л байна. Нойр хулжсан энэ өдөр миний хамгийн аз жаргалтай өдөр юмуу. Би зүгээр л сайхан орилмоор нүр аргааад унтмаар байгаа хэдий ч хэвтэхээр зүрх хүчтэйхэн цохилоод унтуулах шинж алга. Би ахиж шинээр дурласан хүн. Дурлал ийм сайхан бүтэлтэй болж байгаад би их баяртай. Би өнөөдөр энэ л өдрийг хэзээ хэзээ ч мартахгүй гэж тангараглаж байна. Иймэрхүү мэдрэмж догдлолыг мэдрээгүй их удаждээ. Намайг хөглөж надаас гарах аялгуу эгшиг болгоныг улам яруу болгосонд бүсгүй минь чамд би баярллаа. Би дэндүү их жаргалтай чи бид 2 шиг өнөөдөр ор орондоо баясалтайхан инээж догдолсон хүмүүс цөөхөн биздээ. Чи минь хэзийнээ унтаад өгсөн харин би унтах шинжгүйн бололтой. Одоо зөвхөн өглөө болохыг хүлээж чамтай уулзмаар байвч чи маргааш бүтэн өдөржингөө хичээлтэй ийм орой унтсан ядарчихгүй болуу гэж айх юм. Би чамд сэтгэл ийм хурдан алдаж чи ч гэсэн намайг ойлгож бас дурласанд маш их баярллаа. Одоо чиний надад итгэ