2012/03/12

Гомдмоор...

Эмзэг дээрээ тавьчаад л яваад байгаа хүнээ би... Аливаа юм бүхэнд сэтгэлээсээ хандсаар л... Яагаад яагаад гэж асуумаар байх юм. Учраа олохгүй уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг уугаад тасармаар ч юм шиг гэхдээ би тэмцэж байгаа энэ бүхэн ердөө л нэг шалгуур... Одоо энэ сар дуусахад л хангаллттай бүх зүйлдээ хүрчихсэн байх болнодоо... Тэр цагт би инээнэ маш чангаар харин одоо гомдоож байгаа улсыг би баярлуулана гомдоохгүй яагаад гэвэл би тэдэн шиг хүмүүсийг гомдоох хүн биш би Гэгээлэг

2012/02/14

Өнөөдөр...

Өнөөдөр 2 сарын 14-ны өдөр
Миний утаатай ч гэсэн Улаанбаатар хотын минь гудамжаар нүдэнд нь хайр гэрэлтсэн залуучууд алхлана. Бүгд л нэг зүйлрүү яарсан тэмүүлсэн. Энэ өдрийг дахиж хэзээ ч ирэхгүй л юм шиг. Зарим нь гэр орондоо болзоондоо биеэ бэлдээд л... Ажил дээрээ байгаа хүмүүс юун ажлаа бодох вэ... Орой хайртай хүнээ яаж баярлуулахаа дахин дахин төлөвлөөд л...

Яажшуухан хайраа илчэлэхээ ч мэдэхгүй... Буцах хаяггүй захиа бас хайлуулсан шоколадаа хараад өгөх эсэхдээ эргэлзээд л эгэгэ...

Өмсөж зүүсэн хувцасаа байн байн тольдоод л зөвхөн өнөөдөр л гайхамшигтай харагдахын тулд ямар их хичээсэнийг нь өнгөцхөн харахад л мэдрэгдэнэ.

Дэлгүүр хоршоо цэцгийн дэлгүүрээр инээд алдсан залуучууд яг л нөөцийн мах-д очерлож байгаа аятай л эгэгэ. Бүх зүйлийг хайрыг илтгэх улаан ягаан давамгайлжээ. Энэ Улаанбаатар хот тэр чигтээ л ХАЙР ДУРЛАЛ-р амьсгалж байгаа ч юм шиг... Гайхамшигтай сайхан...


Гэхдээ би зөвхөн өнгөцхөн л харж эхний хэдэн үгс өгүүлбэрийг бичлээ. Энэ бүх үйл явц, өнгө чимэг, дуу чимээ, цэцэг, бэлэг сэлт энэ бүхэнд ГАНЦ БИЕ-чүүд дарагдана.




Гудамжаар ГАНЦ БИЕ-чүүд маань гунигтайхан удаан хэмнэлтэй энэ бүх процессийг ажин харж шарандаа өөртэй бэлэг авч шоколадаа хазлан идэж явна. Харц минь гунигтай хэн нэгэн байхгүй гэж бодхоор л боож үхмээр ч юм шиг. Энэ нэг 24-н цагийг яажшуухан өнгрөөхөө мэдэхгүй эгэгэ. Найз нөхөдрүүгээ ярьж залгана хосууд юм чинь манийг ч яаж тооховдээ эгэгэ.

Хамгийн харамсалтай нь энэ баярын өдрийн цаана ГАНЦ БИЕ улс ямар их дарамттай хэцүү өнгрөөдөгийг мэдэрдэггүй... Мэдэрдэггүй ч гэждээ ХОС-уудад дарагдчдаг

Арчаагүй замбараагүй царай муутайдаа ийм байгаам биш гагцхүү ГАНЦ БИЕ биднийг гэх ЧИН СЭТГЭЛ ЖИНХЭНЭ ХАЙР ДУРЛАЛ л алга...


Нийт ганц бие хүмүүсийгээ өмөөрсөн минь уу....




2012/01/19

Мөнхийн хайр 1-р хэсэг

1-р хэсэг "Ил Захидал"

Нэгэн гайхамшигтай бүсгүйд илгээмж ирж гэнэ. Бүсгүй хэнээс ирсэнийг нь мэдэх гэж эргэж тойруулсан ч нэг бичиг бүр буцах хаяг ч харагдсангүй. Баярлан догдолж айж илгээмжийг задалтал нэгэн ил захидал, бас нэг бугуйвч, нэг ширхэг зөөлөн чихэрний хамт гэрэл зураг гарж ирж гэнэ.  Яаран захидлыг задлан унштал:

Сайн байна уу Нар ээсэн сайхан өдрийн мэнд бүсгүй минь. Бугуйвч Чихэр Зураг гуравыг хараад чи намайг хэн гэдгийг мэдсэн бол уу! Чи санаж байнаа уу тэр бугуйвчийг тиймээ анх чамтайгаа танилцаад сар гарамын дараа шинэ жил дөхчихсөн үе шиг санагадана чи минь нэг бугуйвч зүүгээд ирсэн тэгээд л би чамаас ямар гоё зүүлт вэ надаа өгчих гээд зүүчээд тэр чигтээ энэ чинь минийх гээд авчихсаныг. Зөөлөн чихэр чиний гайхшралыг төрүүлж магадгүй ээ. Би маш сайн санаж байна чи надад анх тэр өдөр зөвшөөрөхдөө нэгэн захиатай хамт тэрхүү зөөлөн чихрийг өгж байсан шүү дээ. Чихрийн цаасаа хадгалж явсан ч хаа нэгтээ нэг номныхоо завсар хийгээд олсонгүй тиймээс яг адилхан зөөлөн чихэр явуулсан юм. Аз болж одоо болтол тэр чихэр үйлдвэрлэгдэж байдаг юм байна. Одоо зураг үлдсэн үү чамаас минь үлдсэн нандин зүйлсийн нэг энэ гэрэл зураг үргэлж л миний хажууд чамайг минь хамт байгааг мэдрүүлсэн зураг. 15-н жил энэ зургыг ширтэж амьдарлаа. Одоо энэ бүх зүйлийг хадгалж чадахгүй ээ.  Би чамайг зүрх сэтгэлдээ мөнх хайрлаж чадахгүйнээ яагаад гэвэл би өөрөө мөнх биш юм байна. Үүрд баяртай Чиний нүдэнд дулаахан инээмсэглэдэг нэгэн цагт чамайг хайраар дүүргэх хичээж байсан залуугаас...

Бүсгүй захидалыг арай ядан уншиж дуусгаад гэрээсээ хаа нэгтээгээс нэг зүйлийг нулимс дуслуулан хайсаар...

2012/01/08

Одоогоос нэг жилийн өмнө...

Одоогоос яг нэг жилийн өмнөхөн... Тиймээ би өнгөрсөндөө амьдарч байгаа хүн... Тиймээ би дурсамжиндаа хүлэгдэж ганцаардаж шаналж байна. Тэрхэн мөчид би газарт биш тэнгэр дээгүүр ёстой л нөгөө үүлтэй мододын дээгүүр юу гээ байдаг билээдээ ямартай ч үүлэн дунд хөвж явсан санагдана. Юм бүхэн ямар сайхан ГЭГЭЭЛЭГ гэрэлтэй бүх зүйл утга учиртай юм шиг санагдаж байждээ. Одоо би гутарч байна цаг хугацаа ямар их аугаа бас ямар их зүйлийг өөрчилдөгийг ухаарлаа. Аливаад хөөрцөглөж бодит байдлаас хөндийрж хэт туйлширч болохгүй юм. Тиймээ би хөвөн нисэж байждээ. Маргааш нөгөөдөр хүний амьдрал өдөр өдрөөр биш минут секундаар өөрчлөгдөж байна. Бид цаг хугацаатай уралдаад хэзээ ч гүйцэхгүй нь бололтой... Зарим нэг гүйцсэн хүмүүсийн ухаан уужим саруул оюун бодол нь энэ ертөнцөөс тасарч хэтийдсэн бололтойм. Миний мэдэх тэр жилийн өмнөх жаргалтай дүр зураглалуудыг минь ирээдүйд бүр хэд дахин илүү болгож авчрахыг би хүсэж байна... 2011 он маань аз жаргалтай дурсамж үйл явдал ихтэй бас төгсгөл нь аймшигтай гунигай болж өнгөрлөө. Хэзээ ч тэмдэглэж байгаагүй шинэ жил болж өнгөрлөө юу ч болсым бүү мэд он гараад хүн бүхэн баярлаж байхад би ганцаараа бас тэнд тэр минь ганцаарханаа... Ертөнц дээрх бүх зүйлсийг харааж нулимж хагалж буталж амиа насаа ч хайрлалгүй тэмцэхийг хүссэн авч юу ч хийж чадахгүй байсандаа бараг л үхэх шахсан сэтгэл зүрхээрээ би үхжиж амьд үхдэл болсон мэт. Энэ хорвоо над шиг тэнэгээр яахавдээ ч гэж бодсон гэхдээ над шиг тэнэг тэр нэгэн хүнд хэрэгтэй гэдэгт л би итгэж баярлаж түүний төлөө амьсгалж байгаадаа баярлана. Цаг хугацаа би чамд амь насныхаа талыг өгий буцаагаач....

2012/01/06

Хол зай...

Хол зай...
Хэдийгээр бүх зүйлс холдсон ч гэсэн... Бие биенээсээ хол байгаа хэдий ч уулзаж чадахгүй байгаа ч гэсэн энэхүү хол зай харин чи бид хоёрыг улам ойртуулах ёстойм шүү. Өглөө сэрээд л чамайгаа хайна чинийхээ үнэрийг мэдрэхийг хүсэж төсөөлөн санахыг хичээнэ. Босоод цай уух гээд найруулж хутгаж суухдаа хүртэл би чамайгаа санана. Жижиг энгийн бүх зүйл дээр чамайгаа үгүйлсээр... Хичнээн цаг хугацааг туулж энэ хол зай ойртох ёстойг би таашгүй. Гэхдээ гадарлаж байгаа. Үргэлж намайг гэсээр би бүр даварчихсан тэнэг гэдгээ мэднэ. Үнэндээ би ч гэсэн зөвхөн чи өөр хэн ч байхгүй мэтээр л сэтгэж амьдарсаар... Чиний төлөө би бүхнээс татгалзаж чадна ганцхан чиний л төлөө. Хол зай байх тусам хос бид хоёрын сэтгэл улам их ойртож санагалзаж бэтгэрэнэ шүү дээ. Одоо бүх юмс цаг хугацаа л харуулна...

2011/09/14

ДҮР ЗУРАГЛАЛ мину...

Юунаас эхлэхээ би мэдэхгүй юм 20 гараад л явж байгаа залуугийн өчүүхэн бодлыг уншаад бүү шоолоорой. Нас залуу Цус шингэн гэх хэрэггүй хүн бүхэнд өв тэгш үг болон үзэл бодолоо хэлэх эрх бий...
Цаг хугацаа гэгч аугаа зүйл ч юм шиг аль эсвэл аймшигтай ч юм шиг.   Тиймээ нөгөө та бүхэний өдөр тутамд тохиолддог ХАЙР ДУРЛАЛ-ын талаар л...
Өдөр бүхэн ганцхан түүндээ дурлаж... Өчигдөрөөс ондоо Өнөөд

2011/05/09

Өндөр уртаа шаттай, бүүдгэр өрөөтэй жижигхэн цонхтой цамхаг мину

Яг одоо хав харанхуй саргүй одод үгүй шөнийн тэнгэр шиг л байна. Цаг агаарын байдал тааламжгүй Зүрхэнд цасаар шуурна. Бас тэнгэр шиг байна гээч хө. Аадар бороо зогсолтгүй асгарч, аргамжаад үлдсэн гунигийг минь үерийн усаараа аваад явчихгүй л юм. Нар гарахыг хүлээж өөрийгөө тайван орхино. Хорвоо дэлхийд хааяа нар өглөө болгон манддагийг мартах шиг... Үргэлж л ийм бүүдгэр ертөнцийн ганцаардсан цамхагын хамгийн өндөрт байрлах өрөөндөө өөрийгөө түгжэн хэдэн мөр үсэг таталган бичнэм. Суурийг би өөрөө ухаж, тоосго бүрийг нь би өөрийнхөө хүслээр өрсөн...Орчноос өөрийгөө таслахын тулд хамгийн өндөрт гэрэл муутай бүүдгэр өрөөтэй. Хааяа хааяахан энэ өрөөгөөрөө шагайж ганцхан жижигхэн цонхоор нь гаднах ертөнцийг ажиж суух дуртай. Тэгээд л өөрийгөө харааж зүхэж орилж хашгирч савлаж шидэлж бяцалаад л хаалгын нь хүчтэйхэн саваад цамхагынхаа уртаа шатаар эрсхэн ууртай гүйхчээ аядан бууна. Хамаг бухимдлаа тэрхүү цамхагынхаа бүүдгэр өрөөнд үлдээчихсэн мэт. Уртаа шатаар нь гүйж явахдаа уйтгар гуниг намайг тэр бүүдгэр өрөөний хаалганы цаанаас намайг бариад авчихвий л гэж... Хааяа хааяахан би цамхагийнхаа бүүдгэр өрөөлүү шагайх дуртай... Хааяа хааяахан тэнд үлдэх гуниг гутралыг санагалзаж тэмүүлэх дуртай...Намайг ойлгох тэр цамхагийн өрөөнд ганцаар сууж элдвийг тунгааж орчлон ертөнцөөс түрчиг тасрах гайхамшигтай ч юм шиг гүй ч юм шиг... Өөрөө барьсан энэ цамхагаа бараг л нураахгүй биз...Өөдгүй байгаа биз хамаг бухимдалаа тайлж тайвшралаа олчоод хаалгын саваад зугтаах шахам гардаг гэхээр... Өндөр уртаа шаттай бүүдгэр өрөөтэй жижигхэн цонхтой цамхаг мину

2011/01/05

Амьдралын зам...

  Алхаал алхаал алхсаар л...
Төгсгөл нь мэдэгдэх үгүй замаар алхсаар л...
Хэн нэгэн тэнд аз жаргалтайгаар эрч хүчтэй алхалана... Зарим нэгэн тэнд уйлна, цухирана гундуухан...Инээж хөөрсөөр бүр ниснэ... Эргэж буцалтгүй амжилтын  өөд...Хосоороо, ганцаараа, бөөнөөрөө...
Тэмүүлэл нь үгүй зарим нь буруу замаар... Эсвэл хойшооо бүр зогсонги байдалтай... Гудамжаар алхах бодролууд замхарсаар л... Урагшаа хойшоо дээшээ доошоо..