Posts

Showing posts from 2010

Маргааш цас орно...

Ялдам бүсгүй минь чамайгаа ямар их санаж байна вэ? Уулзах хоногоо тоолон байж учирсан өдөр бүрийг тэмдэглэнэ. Зүрхэндээ уулзсан өдөр болгоныг юутай ийтээн сийлнэ хэзээ ч арилахгүйгээр гүнзгий. Тэр л өдрүүдийг бодох болгон сийлэгдэн үлдсэн өдрүүд гэрэлтэнэ. Чиний миний баяр баясгалан миний хувьд хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Инээмсэглэн надруу ширтэх чиний эгэл даруу нууцлаг төрх чинь намайг битгий орхиоч, намайг ганцаардуулж болохгүй, огтхон ч анзаарахгүй байж болохгүй гэдгийг хэлээд байгаа гэлтэй. Өдөр болгон чамдаа санаа тавиж эрхлүүлж чадахгүй байгаа нь миний буруу удахгүй чи минь хүлээвэл алган дээрээ бөмбөрүүлнэ харин хайрыг минь чи дааж чадна гэдэгт би бат итгэлтэй. Зөндөө их зүйлсийг бичих гэв авч зүрхэнд чинь чихэнд чинь би шивэгнэж зөвхөн чи бид 2ын нууц болон үлдэгдээ. Цэцэг чихэр илгээхийг хүссэнгүй ээ. Маргааш цас орно чамд зориулсан бэлэг минь цас болгон чам дээр зөөлөн бууж үнсэлт, хайр, энхрийлэл болж хувирах болоод тэр шүү дээ...

Зүрхэнд намуухан цас хаялана...(703)

....Чамайгаа санагалзахад зүрхэнд цасаар шуурна. Намайгаа тоохгүй бол бүр шуурга зүрхийг минь хайр найргүй цасаараа балбана. Шөнө унтах болгондоо чамайг зүрхэндээ тэврээд унтана. Өглөө сэрэх болгондоо бодолдоо чамайг тээн сэрнэ. Аз жаргалтайгаар инээмсэглэн чи бид 2 л өглөө бүхнийг угтдаг биз эгэгэгэ. Бодолд гагцхүү чи өөр хэн нэгэн хэрэггүй. Хэрвээ тэр дээр бурхан нь байдаг бол надад илгээсэн хамгийн том бэлэгнүүдийн нэг нь чи юм шүү. Одоо харин тэр зүрхэнд цасаар шуурахгүй цас намуухан хаялана. Хаялах цасны ширхэг болгон зүрхэн хэлбэртэй. Зүрх минь хайраар дүүрч би нэгэнтээ хөөрчээ...

Чинийхээ гарыг атгаад суух хором мөч бүхэн...

Image
Энэ юу гээчвээ??? Ямар сайхан мэдрэмж вэ??? Бяцхан зүрх минь юунд догдлоод. Нойр минь хулжина вэ??? Хайр Хайр Хайр мөн үү??? Битүүхэн догдлол бөөн сэтгэлийн хөдлөл бас инээмсэглэл дүүрэн миний царай. Тэр над маш их бүр дэндүү их таалагдаж байна гээч. Тэхдээ тэр тааварлашгүй оньсого мэт бас нууцхан. Чамаас мсж ирэхийг хүлээн утаснаас зүүгдээстэй Чиний сэтгэлийг тайлах түлхүүр ганцхан надад мэт л.Гайхаад л байна гайхшраад л. Сэтгэл догдлолт минь 200% байна. Ямар гоё юм бэ Ийм сэтгэгдэл төрнө гэж ч бодож явсангүй ээ. Түүнтэйгээ уулзаад салахад дөнгөж саяхан л мэт угаасаа л саяхан хэхэ. Гэрлүү чинь хүргэж өгөөд чамайг гэрт чинь оруулмааргүй л мэт.Чамаас надаас хайрын үнэр ханхлаад л. Шуналын нүдээр чамайгаа сэм сэмхэн ширтээд л. Би биеэ бариад л өөрийгөө цэгнээд л. БИ ямар харагдаж байгаа бол ямар санагдаж байгаа бол гээд л Нэг л сайхан тайван мэдрэмж инээд хүрээд л Би аз жаргалтай байна.Маш их.  Энэ аз жаргалтай хугацаа минь үргэлжид үргэлжилэх болно. Өнөөдөр чинийхээ гарыг

Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Image
Бүсгүй минь тэнгэрийн ододыг хамтдаа тоолий  Бүртэлзэн зурайх замыг хамтдаа туулий  Чиний л төлөө цохилох миний зүрх Миний л төлөө амьсгалах чиний амьсгал  Харанхуйг хөөн зайлуулах чи миний гэрэл гэгээ Хаа холоос ширтэхэд үргэлжид гялалзах алтан нар  Зөвхөн чамруу хөврөх эгэлхэн аялгуу Зүрхэнд эгшиглэх дуу чимээ симфони мэт...

Баярллаа би чамд хайртай...

Image
2010 оны 11 сарын 03 3:23минут Гөү гөү дээрээ бичлэг хийх гэсэн боловчиг ажиллахгүй онцгүй л байна. Нойр хулжсан энэ өдөр миний хамгийн аз жаргалтай өдөр юмуу. Би зүгээр л сайхан орилмоор нүр аргааад унтмаар байгаа хэдий ч хэвтэхээр зүрх хүчтэйхэн цохилоод унтуулах шинж алга. Би ахиж шинээр дурласан хүн. Дурлал ийм сайхан бүтэлтэй болж байгаад би их баяртай. Би өнөөдөр энэ л өдрийг хэзээ хэзээ ч мартахгүй гэж тангараглаж байна. Иймэрхүү мэдрэмж догдлолыг мэдрээгүй их удаждээ. Намайг хөглөж надаас гарах аялгуу эгшиг болгоныг улам яруу болгосонд бүсгүй минь чамд би баярллаа. Би дэндүү их жаргалтай чи бид 2 шиг өнөөдөр ор орондоо баясалтайхан инээж догдолсон хүмүүс цөөхөн биздээ. Чи минь хэзийнээ унтаад өгсөн харин би унтах шинжгүйн бололтой. Одоо зөвхөн өглөө болохыг хүлээж чамтай уулзмаар байвч чи маргааш бүтэн өдөржингөө хичээлтэй ийм орой унтсан ядарчихгүй болуу гэж айх юм. Би чамд сэтгэл ийм хурдан алдаж чи ч гэсэн намайг ойлгож бас дурласанд маш их баярллаа. Одоо чиний надад итгэ

Одоо би чиний уучлалаар ч яахавдээ...

Би чиний уучлалаар зүрхээ наах уу Чи миний тайтгарлаар сэтгэлээ хуурах уу Ичихгүй тэр гал дөлийг бадраачаад Эргэж харахгүй баяртай март гэчихээд Одоо чи надаас уучлал гуйхад Оройтсон гэдэгээ ухаараач бүсгүй Нэгэнтээ надаас холдсон зүрхийг Нэхэж би дахиж зовоохгүй ээ

BIIRBEH.MN by Bataka - Золдэлгэр : Болзоо

BIIRBEH.MN by Bataka - Золдэлгэр : Болзоо

Цонхон доор чинь шүгэлддэг залуу...

Одоо тэр л мөчүүд санагалзахад хором мөч бүхэн үнэтэйхэн, харин энэ л мөчид зүрхэнд үлдсэн сэм сэмхэн гуниглах шалтгаан мэт. Сэтгэл зүрхэнд минь хэнэгүйхэн нэрээ сийлж орхичихоод намайг мартсан биздээ. Дурсан санагалзах тоолонд сийлээд орхисон нэр чинь гэрэлтэх шиг. Өглөө бүхэн нэг л нэрийг бодож үдэш бүхэн нэг л утасны дугаарыг чинь хэзээ ч мартахгүй мэт л. Өдөр болгон чам дээрээ алхан барин очих тоолонд цаг хугацаа ямар удаан байсаныг хэлэх юун. Харин чамтайгаа уулзахад минут битгий хэл секунд хүртэл үнэтэй хэрнээ хурдахан дуусна. Цонхон доор чинь ирээд шүгэлддэг тэр жаал хэзийнээ сайхан залуу болждээ. Аяга халуун кофены мөнгө олчихоод үрчихгүй гэж алхдаг байж билээ. Уулзах тоолонд нөгөө л кофе, тэхдээ халуун хайраар амтлагдан сүлэгдсэн мэт.  Ярих хэлэх дурсамж багахан хэдий ч амьдралын минь жаргалтай дүр зураглал тэнд хэдий ч одоо гунигтайхан дурсамж төдхийхэн үлдэждээ. Танай байрны гадуур явах тоолонд чиний минь дүр харагдаж, халуун кофе уух тоолонд зүрх сэтгэл минь д

Тэмээ гэхээр ямаа гэхийн

Тэмээ гэхээр ямаа л гэхийн тийм хүмүүст ёстой дургүй дэхүү. Мөр мөрөө хөөгөөд л амьдрийлдаа. Би хэсэг бүлэг хүмүүсийг арай гайгүй юм боловуу л гэж бодсон ээдээ ухаанд нь ухна ишиг ямаа тэмээ баахан юм ороод үхээд нилээд муудцан бололтой хэхэ. Дорноговь-д сайхан байна. Хаашаа л харна хязгаар нь үл харагдах тал газар сайхан байнаа. Би дүүрэн элсэн цөл шахуу төсөөлж ирсэн харинчиг үгүй сайхан өвс Алтанхаргана этр ургасан байна. Тэгээд өглөө эртээ сэрээд цайгаа уучаад миний ажил эхлэнээ. Ланд 80-д суугаад л 5-10км зайтай газар очноо. Очих замд Зээрнүүд сүргээрээ сүртэй бэлчинэ. Энд байх таалагдаж байна. Болж өгүүл хот нэг мөсөн 10 сарын дундуур буцмаар байдаг. Өнөөдөр харин баахан бороо ороод өдөржингөө оффис гэртээ нэт ухаж хонолоо. Гөү гөү дээр нэг бичлэг шахсан биш хүмүүс хэрүүлийн үг нэхээд хэцүү ч юмаадаа. Блогспот дээрээ харин бичихэд амар хэн ч надад ингэ тэг зөв буруу юм бичлээ гэхгүй хэхэ. Хэрүүл нэхэх хүнч байхгүй сайхан юмаа хэхэ. Сүүлийн үед ажил ихтэй болхоор сэтгэл хөдлөл эмо

Хайр чи намайг булшилсан

Чи намайг булшилсан амьдаар минь булшилсан. Хүлээлтийн хадаас болгож байгаад одоо хэнэггүйхэн хаясан. Чи намайг хаясан. Хайр чамд буруу өгөөгүй байна. Тэхдээ чи энэ хорвоогийн хамгийн ариун нандин хэрнээ хамгийн харгис хэрцгий зүйл. Чи ямар ч ухаантай хүнийг тэнэг болгож амьдралын идэвхгүй болгодог. Чиний дүрэмгүй тоглоомоор наргивал ухаанаа алдаж тэнэгтэж өгнө. Зарим нэг нь тэвчээргүй нисэж үхэж зарим нэг нь гашуун дарсаар өөрийгөө хуурч өдөр хоногийг өнгрөөнө. Чи хэнд хайраа өгөөд хэнд өгдөгүй юм. Хэнийг булшлаад хэнийг амьдруулаад байгаан хүн болгонтой өөр өөрөөр харьцаж ялгаж байдаг хайр чи хамгийн муухай хамгийн зэвүүн. Хайр чи мөнгө бэл бэнчингээр ялгадаг. Хайр чи царай хардаг. Хайр чи сэтгэл хардаг гэж шаагаад байдаг хаана байна. Хайр чи мөнгө царай бие хаа машин тэрэг аж амьдрал хайр чи бүгдийг хардаг. Тэгсэнээ тэнэгтэж мөнгөнд дурлаж машинд нь унаж өгдөг шдээ. Чи хямдхан болсон Одоогийн нийгэмд чи маш хямдхан зүйл болж хувирчаад байгаагаа мэджийнүү. Тиймээ чиний үнийг хүмүүс б

Минийх болоогүй амраг

Үхэхээрээ айлгаад өөрийн болгох бишдээ Үнсэлтээрээ хайрлаад өөрийн болгох бишдээ Зүрхээрээ дан ганц би хайрлаад өөрийн болгох бишдээ Зүүдэндээ л чи бид 2 аз жаргалтай юмдагуудаа Чи намайг битгий хүлээгээрэй л гэдэг би чиний үгэнд орно гэж үү. Магадгүй лдээ олон жилийн дараа чи тархилуугаа шаагаад харамсахгүй бол намайг үүрд орхиод яв. Харин чи харамсах бол битий хүлээ гэж хэлэхээ боль. Би надаас өөр чамайг жаргаах хүн олдохгүй гэж хэлэхгүй ч над шиг чамайг ингэж хайрлах хүн цөөхөн л бол уу гэж боддогийн Хэрвээ чи хэзээ нэгэн цагт зовох юм бол. Чи миний мөрийг түшээд хүссэнээрээ уйлж болно. Би хэзээ ч цааргалахгүй ээ. Чи хэрвээ ээмэр ганцаардвал миний зүрхийг түрхэн зээлээд ганцаардалыг мартаж болно. Хэрвээ чамайг тэврэх хүн олдохгүй байгаад бол миний бие цээжийг зээлээд хүссэн хугацаагаараа тэврүүлж болно. Хэрвээ чи хэн нэгэнтээ ярилцмаар санагдаад хүмүүс олдохгүй бол намайг түрээслэж авж болно. Би чамд бүх юмаа зээлүүлэхэд бэлэн байна. Чи амьдрал дээрээ гэнэтийн явдлаас болж бүдэрж

Намайг тоохгүй охинд...

Хөөрхийлэлтэйеээ ингэж амьдрахаар үхчих юмсан. Энэ хорвоод нөгөө өрөөсөнөө олохгүй бол амьд яваад ч яахав үхчий дурак гэж. Би гэдэг өчүүхэн амьтан нэг охиныг олон жил зүрх сэтгэлдээ хадгалж ирсэн. Олон олон жил өөртэй үгүй ээ хэрэггүй чадахгүй ээ гэж хэлсэн мөртлөө хайртай юм шиг байна. Бид 2 анх зуслан дээр танилцаж билээ. Би тэгэхэд яагаад анзаардаггүй байсын болоо. Манай бүлгээс хамгийн нүдэнд туссан охин тэр л байлаа хэхэ. Тэгэхдээ би тэр үед ямар их өөртэй итгэлтэй бардам байсын бэ. Ямар ч охин ирсэн гуйсан хэнэгч үгүй үгүй гэж хариулдаг байсандаа би харамсах юм. Ганцаарханаа харанхуй өрөөндөө нам гүм суухыг хүсэхгүй байна. Би тэр охинд одоо хайртай болсоноо мэдэж байгаан биш 3 4-н жил шахуу л хайртай байсан юм байна. Бие биенийгээ тоодог байсынмаа тэр намайг илүүтэйгээр тоож надад туслахыг хичээж сайн санаа тавьдаг байлаа надад. Тэгээд л яагаад ч юм дэргэдээ байгаа хайрыг хайхгүй хаа сайгүй дэлчигнэж энд тэндхйин охидууд хайр зарлаж шархалж явахдаа. Зөвхөн тэр охинд л зовлонгоо

Унтарч байгаа цогруу үлээх эсэхээ өөрөө мэддээ

Зүрхэнд минь бяцхан цог байсаар л байх ч болуу. Тэхдээ тэр бага багаар унтарсаар л чи харин үлээх эсэхээ өөрөө мэддээ. Би бага багаар өөрчлөгдөж байгаа. Ерөнхийдөө маш их тайван болж байна. Чамайг тэр цогруу үлээх эсэх гэсэн асуулт л надад байна өөр асуулт байхгүй ээ. Хэрвээ чи үлээхгүй ус цацахын бол би шаналаад үхчихгүй ч хэрэндээ л юм болох байх. Тэхдээ тэнэг гарууд шиг архи уухгүй ээ. Тэр цогруу чи ус цацсан ч би чамайг мартахгүй санасаар л байх болно. Хэрвээ үлээх юм бол надад чамтай хийх зүйл маш их байгаа. Би хэтэрхий их мөрөөдсөндөө шөнө болгон зүүдэлдэг. Би бүх зүйлийг төлөвлөсөн олж харсан байгаа тэхдээ би бараг итгэлээ алдраад байгаа. Энэ эцэс төгсгөлгүй чамайг хүлээх хүлээлт цөхрөл болж хувирах тэр цагт би өөрийгөө толинд хараад өөртэй юу гэж хэлэх бол. Дотоод хүн минь чамайг хүснэ харин би өөрөө чи тэнэг тэнэг үү гэж л хэлнэ. Дотоод дуу хоолойгоо сонсох нь зөв гэж бодоод л байгаам мэдэхгүймдаа. Чи үлээхгүймаа гэхэд хорвоогийн жамаар үхэхийн цагтаа өөрийг тань дуудаад гарыг

Саналаа бодлоо гансарлаа блоггер бүсгүй би чамайг хүлээсээр л...,

Гэрээсээн би гарлаа Гадаа нэг л онцгүй Чи минь байхгүй болоод тэрүү Гудамжаар баахан алхлаа Гэрэл гэгээ гэж алга Чи минь байхгүй болоод тэрүү Хот өнөөдөр нэг л тиймхэн Чи минь байхгүй болоод тэрүү Сэтгэл нэг л тийм хоосон Сэм сэмхэн санаа алдана Чи минь байхгүй болоод тэрүү Хайр хайр хайр минь чи алга Хагацал хагацал хагацал чи л надтай Санаа алдаад утаа сорлоо Санаашран үүлсийг би ширтлээ Үлээсэн утаа тэртээх үүлст Хүрч амжилгүй агаарт дэгдлээ Чамд хэлэх хайрын үгс минь Үүл мэт замхарлааа Цөхөрлөө цөхөрлөө цөхөрлөө чи минь л алга Гутарлаа гутарлаа гутарлаа гутрал надтай хамт Хосуудын харц өөд өөдөөсөө Харин чи бид хоёрынх өөр өөр зүгт Зүрх зүрх зүрх хүчтэй базлана чи минь л алга Зүүд зүүд зүүд зүүдэндээл би чамтай Дурал дурлал дурлалдаа би шатна Ганцаардал ганцаардал ганцаардал гацгхүү чи алга Блог блог блогтоо би чамд хэлэх үгээ бичлээ Бог бөг бүг түг төг тог зүрх чиний төлөө цохилоно. Хүлээлт хүлээлт хүлээлт хүлээхээс өөр зам алга Нэмэхээс хасах хязгааргүй зүрх сэтгэл тийчэнэ. Дахиа

Үүлхэнийг хүлээгч нэгэн би...

Засрашгүй тэнэг намайг бурхан өршөө Заавалчгүй чамайг хүлээх сэтгэлийг өршөө Хэзээч мартахгүй зүрхийг өршөө Хэлээд хэлээд ойлгохгүй тэнэг намайг өршөө Өнөөдрөөс эхэлж чамайг хүлээнэ Өөрөөлийг мартаж чамайг хүлээнэ Өөрийгөө умартаж чамайг хүлээнэ Өршөөж хайрла тэнэг намайг Дурлалдаа шатсан мунхаг би Дуунд чинь уярсан залуу би Хайраа хармалсан бүсгүй чи Хацраа өгөөгүй танхил чи Сэтгэлээ хармалсан ихэмсэг чи Сэм сэмхэн горьдлого өгөөгүй гоо чи Гэрэл цацарсан царайг чинь Гэмгүйхэн мөртөө хайраар ширтсэн Гэрэл гэгээ чинь үүрд болий гэж Гэгээлэг гэж өөрийгөө нэрлэсэн тэнэг намайг өршөө.

Шөнжингөө...

Бүх л шөнжингөө нэг л зургыг харж өнгрөөлөө. Нэг мэдсэн үүр цайжээ. Ганцхан л зураг. Тэр зураг ид шидтэй зураг биш. Зүгээр л сайхан хараад л баймаар. Түүнд нэг нууцлаг зүйл байх шиг. Харахыг хүсэхгүй байгаа хирнээ хараад л хараад л. Нэг ширхэг л зураг үлдлээ өөр юу ч биш. Зургыг харах болгондоо өөрийгөө харааж зүхэж байх болно. Хараад удахаараа харин үгүй ээ. Тэр аймшигтай 4-н үсгийг би хүснэ. Одоо зөвхөн 4-н л үсэг хамаа алга. 4-н үсэг аймшигтайгаар ханхалжийна. Амьдралыг би зүхэж байна. Жинхэнэ Гэгээлэг гэгч миний зүрхэнд оршихоо байлаа. Блогоо хаалаа баяртай Дахиж би энд юу ч бичихгүй яагаад гэвэл би энд зогсоод болилоо. ЭНэнээс цааш алхаж бичиж уянгалуулж уйлуулж чадахгүй нь зүгээр л ингээд алга бол гээд л хэлчий. Энд миний л гэсэн бүх зүйл байсан. Хөөрхий миний муу блог над шиг өрөвдөлтэй юм чинь баяртай. Нэг зураг л...

Үхэл үнэртжийнэ...

Энэ гунигтай гэхүү аймшигтай бичлэгээ нэг 4-н мөртөөр эхлийдаа. Үхэхээ би мэдэж байгаа хэдий ч Үүрд та бүгдийн зүрхэнд үлдэж чадахгүйдээ харамсана. Үүлнээс бороо орж дуусдагийн адил Үнэн мөний дэнс үхэлрүү дэнслэнэ гэж ядмагхан 4-н мөрт зохиолоо. Та үхэх өдрөө мэдэж байгаа бол яах уу. Таныг удахгүй үхнээ гэж ичихгүй нүүрэн дээр айхгүй хэлчүүл яах уу. Жинхэнэ өрөвдөлтэй зүйл болох биздээ. Надаас үхэл үнэртэж байгаа гэж хэн нэгэн чихэнд минь шивнэх шиг. Амьдралыг үрэн таран амьдарч байгаадаа үл харамсан буй хүмүүсийг харж би өрөвдөхүй. Тэднээс тамхи архи шоу цэнгээн хүүхэн шуухан үнэртэхийн хажуугаар удаанаар тарчилан үхэж байгаа тэр нэг аймшигтай үнэр ханхийнэ. Согтуурхсан зүрхэндээ буурлынхаа буяныг үрж. Барны хойморт буудлын үзүүрт эмэгтэйчүүдийн нулимсыг барна. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц Өглөөний нарыг наранд бүү тооц гэж. Үхэл ханхалсан өөдгүй цаг нөгцөөж мөнгө үрцгээж нулимс унагааж ханахгүй байна уу??? Эцсийн эцсийн эцэст сохороор амьдарч байгаа хэсэг залуусаас брендийн с

Хажуу өрөө

Миний харанхуй өрөө хэвээрээ. Хэд хоног гэж хэдэн жил эргээгүй өрөөлүүгээ өөрөө нэг өнгийж үзлээ. өрөөнд хар өнгөтэй дурсамжууд л үлдэждээ. Дурсан саний гэсэн ч юу ч үгүй хоосон өрөө. Нөгөө л шархалсан зүрх. эээмэр том сорви л байна. Би анзаараагүй үлдсэн зүйл тэнд байнаа. Хажуу өрөө. Тэр өрөө урьд нь байсаныг би анзаардаггүй байжээ. Хажуу өрөөний цоожны нүхээр өрөөн доторхыг харвал. Эмэгтэй хүн суудаг гэлтэй гялалзсан гялтганасан гэрэл гийсэн сайхан өрөө байлаа. Яагаад яагаад гэж би өөртэй хэдэнтээ шивнээд л. Нэг л мэдэхэд миний харанхуй өрөөнд Найдвар гэсэн бяцхан гэрэл гэгээ бий болж эхлэх нь тэрээ. Умгар харанхуй өрөөгөө бага багаар цэвэрлэж, өөр адал явдал хайр дурлал бий болгох бүхий зүйлийг хийлээ. Хүлээлт Ганцаардал Гуниг гутрал бүгдийг нь өрөөнөөсөө хөөж гаргаад Найдварыг цэвэрхэн сууж байгаарай гэж захилаа. Хэдэн өдрийн дараа Харанхуй өрөө маань Харанхуй биш Гэрэл гэгээтэй хүсэл зорилготой өрөө болж хувирлаа. Одоо зөвхөн хажуу өрөөний бүсгүйг би хүлээнэ. Хэзээ ирэх бол гэ

Харанхуй өрөө!!!

Та бүхэний бодож байгаа шиг хог новшоор дүүрэн харанхуй өрөө биш. Пад харанхуй өрөө. Уйтгар гуниг, харуусалаар нулимсаар дүүрсэн өрөө. Энэ өрөөнөөс зөвхөн түг түг гэсэн ямар нэгэн цохилт л бүдэг бадаг сонсогдоно. Өрөөний хаалгыг хэнч онгойлохыг хүсэхгүй нь юутай хэцүү гээч. Энэ Нарны гэрэл битгий хэл лаа ч энд асаж байгаагүй биздээ. Тийм л сэтгэгдэл төрөм харанхуй өрөө юмдаа. Хэдийгээр олон жилийн өмнө Энэ харанхуй өрөө гэрэл гэгээгээр дүүрэн байсан. Энд ч лаа асаж, тэнд ч гал асаад л төрөл бүрийн гэрэл гаргаж болохуйц бүхий л зүйлсээр дүүрэн байсан. Инээд хөөр, баяр баясал, догдлол айдас гээд л хамгийн сайхан сайхан энд л оршиж. Энэ өрөөнөөс л бүгдийг удирдаж байсан. Энэ өрөөний түлхүүр нэгэхэн хүнд л байдаг байлаа. Зөвхөн тэр хүн л энэ өрөөг цэвэрлэж янзалж өөд нь татдаг байлаа. Цаг хугацаа нилээн өнгөрч тэр түлхүүрээ надад өгөөд би буцаж ирнээ гээд явсан. Тэр мөчөөс нөгөө өрөөнд чинь "Хүлээлт" гэх нөхөр түрээслэж суудаг боллоо. Хүлээлт маш их үнээр тэр өрөөг хөлсөлсөн ю

Яалт ч үгүй л...

Энэ хар мессенжэр интернэт гэсээр байгаад эх хэлээ мартах шахжээ хөөрхий. Ерөнхийдөө өөрийгөө гайгүй эх хэлээ мэддэг гэсэн түй муу гар юмаа би хэхэ. За тэр яахвээ 7 сарын 1-ны балиар муухай хар мөртэй өдрийн мэндийг 2 дохоо эрье. Яг сайхан дажгүй бичлэг хийчээд унтах гэсэн СПАМ ирээд уур хүргээд хаячлаа. Бас хэний турхиралт вэ. Ард түмнийг залуус биднийг дахин 1-н гэх өдрийг давтуулах гэж байгаа юм шиг жагсий гэж уриалаад байх шиг байна. Ерөнхийдөө би сайн бичлэгийг нь үзсэнгүй лдээ. Сидней хотод л болж байсан юм шиг байна. Манай Монголчууд юмыг даган дуурайхдаа гаргуун хэдий ч бас хэтрүүлэгт бүр дуртай. Тайван жагсаал нэрийдлээр айхтар үймээн болж хэд хэдэн хүн амь насаа алдсан. Маргааш бас давтах уу 2 жилийн өмнөхийг. Бас нэг даалгавартай нөхөр орж ирээд турхирахад юу болохыг та бүхэн төсөөлөхгүй байгаа бололтой дахиад л нэг хар өдрийн тоо Монголын түүхэнд 2 дахаа гэж тэмдэглэгдэхвий гэхээс бяцхан зүрх минь түгшиж байна. Би ч гэсэн Монгол улсын иргэн би залуу үе. Бид бүхэн хөгжлийн т

Дэмий

Өнөөдөр 7 сарын 1-ний 00:59 минут болж байна. Өдийгөөс 2 жилийн өмнөхөн айхтар юм болжил байсандаг. Гэхдээ би энэ сэдвийг хөндөж туйлширахгүй. Надтай надгүй бөөн хүмүүс үймээн шуугиан болгож өөр өөрсдийн бодлоо илэрхийлнэ биздээ. Миний хувьд ч яахавдээ ёстой шал тоохгүй шдээ хэхэ. За хүний үг хулгайлчлаа хэхэ. Гүй яахавдээ блогтоо бичлэг хийгээгүй асар их удлаа. Нэг юм мутарлах санаатай хэдэн үг толгой өгүүлбэр холбох гээд л нойроо хасаад суужийнэдөө. Хөл бөмбөг ч сайхан болж байндаа. Өглөө ажилдаа явах гэхээр л хэцүү болхоос дажгүй шүү хэхэ. Тэгсэн энэ эмэгтэй хүмүүс их тэнэгтжийнаа. Энэ спортын утгыг нь ойлгохгүй байна шдээ. Айхтар царайлаг одтой багийг нь дэмжээд бусдыг нь булшилж байна шдээ. Өчигдөр Испани Португал 2 тоголсон. Хөөрхий Кристина Роналдо-гийн баг хожигдсон чинь боож үхэх гэж байгаа эмэгтэй хүмүүс сая хол давнаа. Монголд бол 1000 өлхөн давна. Хай5 руугаа шагайсан чинь Давид Виллаг очоод буудхынмсан гэжийшдээ бурхан тэнгэр минь энэ охидууд царайлаг залуучуудын төлөө а

Мотоциклын осол

Image
Бүгдээрээ сайнуу. Саяхан нэтээр тэнэж байгаад нэг ийм юм олоод уншлаа. Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай 180 км/цагийн хурдтай давхиж байв. Тэдний хооронд ийм яриа өрнөжээ. Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү. Бүсгүй: Гуйж байна. Хурдаа багасгаач дээ. Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа. Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв. Залуу: Малгайг минь аваад өмсчих. Миний толгойг бариад байна. Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амиа алджээ. Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийнх нь тормос эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйд мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс

Амьдрал сайхан байна

Амьдрал сайхан л байна. Паа амьдрал ийм сайхан гэж үү та нар хэзээ нэгэн цагт над шиг мэдрэмж авч байсан бизээ. Би хожуу энэ мэдрэмжийг авсан юм бол уу. Би ганцаараа хэдий ч хавар цаг болж байгаа ч тэрүү жаахан сэтгэл гундуухан байсан ч өнөөдөр шиг сайхан өдөр байсангүй амьдрал ямар сайхан гээч Амьдрал ямар гоё гэрэл гэгээтэй байнаа гээч бас надтай хаха. Үгээр хэлж блогтоо бичэмгүй гэхэд хэтэрчихийн болуу хэхэ тэхдээ л амьдрал сайхан байна. Та жаахан ч гэсэн зүйлээс амьдрлаасаа таашаал авч чадвал гарцаагүй жаргалтай амьдрана гэж. Та өөрийнхөө амьдралд бухимдаж өөрийгөө харааж зүхэж байгаа бол та аз жаргалгүй хүн. Амьдрал тэр чигээрээ олон ангит кино. Зүдрүүхэн яваа нэгэнийнх нь "Ядуугийн зовлон" Өөртэй итгэлгүй амьдралтай охидын кино бол Хөөрхөн төрөх албагүй ээ. Өөдгүй зэвүүн хүний амьдрал "ДЭВ" уран сэтгэмжээр дүүрэн нь Алиса гайхамшигийн оронд" цааш нь яваад байвал ингээд яваад л байхын байна хэхэ. Тэхдээ хүний амьдрал гээч ер нь алтерьнатив шүү дээ. Амьдрал

Үнэр

Үнэр сайхан үнэр муухай үнэр. Өнөөдөр тэр сайхан үнэрүүдийн тухай Дурсамж дүүрэн үнэрүүдийн тухай бичихийг хичээе. Үнэр бүхэнд дурсамж агуулагдана. Сайхан муухай гээл. Ах эгч нар Мандариныг хараад үнэртэхээр Шинэ жилийг дурсдаг гээл. Сайхан үнэр бүхэн хүний тархинд дурсамж болон үлддэг шүү дээ. Би бол тэхдээ хайр дурлалын үнэрийг ярих гэж байна. Сайхан муухай гэлтгүй хайр дурлалын үнэр бол тэр чигтээ сайхан. Жишээ нь би бялууны үнэр санахаар түүнийгээ дурсдаг. Би түүнийхээ үнэртэй усыг одоо хүртэл санаж байна. Тэр сайхан үнэр бүхэнийг үнэрлэж мэдрэх болгонд би түүнийгээ санадаг. Гудамжаар зөрөх тэр бүсгүйн үнэр гайхамшигтай, нэг л тийм сэтгэл татам мансууруулам хэхэ. Эмэгтэй хүний тэр сайхан үнэрийг мэдрэх тусам ухаан балартах мэт. Тэр сайхан үнэрийг мэдрэхийг хүснэм. Ердөө дурсамжийн үнэр багадаад байна хэхэ. Сайхан үнэрийг мэдэрмээр байна. Үнэрлэмээр байна хэхэ

Сэтгэгдэл алга... гээд байсан төрчлөө

Хов хоосон юу ч гүй Вакуум орчинд байгаа мэт. Юу ч алга түй ч алга. Гунигтай ч юм шиг гуниггүй ч юм шиг. Бодох санах зүйлгүй бүүр нэг домброок байнаа. Дүлий дүмбэ оргиод л сүүлдээ өөрөөсөө цочлоо ингэхэд би мөн үү гээл. Нэг л их бөөн сэтгэл хөдлөлтэй хүн чинь гэнэт ондоо болдын байна. Надад нэг нэг л зүйл ус агаар мэт дутагдана. Энэ зүйлгүйгээр амьдарч чадахгүй мэт санагдавч аль хэзээний надаас өөр хүмүүс хэдэн арван жил амьдарч чадсан л юм байна. Тэгсэн миний бичиж байгаа зүйл гарчигтай авцалдахгүйн харамсалтайн хэхэ. Сэтгэгдэл төрөөд байгаан байна. нэг юм дутагдсан бодол төрөөд байгаан байна хэхэ. Урьд урьдныхааа бичлэгүүдийг уншаад пааа гэж дуу алдлаа би ингэж бичиж байсын байхдаа яааж вэ гэсэн хөөрхий ээмэр сэтгэлийн хөдлөлөөр бичээд байсын байналээ хэхэ. Тэр үед надад маш их зүйл дутагдаж үгүйлэгдэж байсан нь илт. Ганцаардаж ханахгүй байсан бололтой хэхэх. Одоо тэгсэн ёстой юу ч биш юм байна хэхэ. Угаасаа над шиг ийм романчик хүн тэгж дурлах хүн нь Өвсөнд зүү хаясан мэт байна хэхэ

Гэгээлэг оршихуй!!!

Ойрд бичлэг хийгээгүй асар их удсан байна. Өнөөдөр бяцхан жаал нартай ярилцаж тэдний бодлыг сонсоод жинхэнэ Гэгээлэг гэдэг ухагдахуун нь бүрэн бүтэн утгаараа тэдэнд оршиж тэдний зүрхэнд цохилдог юм байна. Бяцхаан хүүхдүүдийн санаа сэтгэл бүх л юм сайхан гэгээн байх нь тэд биднээс ялгахдах биднээс илүү сайхан давуу талтай юм байна. Ямар ч муу санаа тэр нэг жаахан хүүхдийн гэгээгээхэн цагаахан хүсэл мөрөөдөл ямар агуу гээч. Тэд нар мөрөөдөл зорилгоо мөрөөдөж бодож зүүдлээд сайхан юмаа. Ерөнхийдөө 1-4 ангийн хүүхдүүд тэр дундаа хамгийн гэгээлэг нь юм байна. Тэгээл 5-р ангиасаа ерөнхийдөө баригдмал нөгөө гэгээлэг гэрэл гэгээ нь бага багаар буурч эхэлдийн байна. Ингээд бодхоор тэр л жаахан хүүхэд насаа хайрлаж, дурсан санах тусам нэг л сайхан энерги авч байгаа юм шиг санагддаг юмаа. Тэдний дунд ороход их сайхан тайвшрал, бодрол, нэг тийм их сайхан гэгээлэг. Хамгийн сайхан Гэгээлэг оршихуй зөвхөн тэд нарт л байдаг юм шиг санагдлаа хэхэ. (Би ч бичиж чадахаа байждээ хэхэ блогоо хаадаг ч юмуудө

Хайр гэж юу вэ???

Хайр дурлал гэж юу юм бэ??? гэдэг талаар эрдэмтэд маргалдаж байв. Хайр дурлал гэдэг бол оронд оруулчихдаг өвчин гэж нэг эрдэмтэн нь хэлжээ. Тэгсэн хэн ч эмчлүүлэхгүй хүсэхгүй байгаа юм чинь өвчин биш, харин ажил байж болох юм гэж 2 дах эрдэмтэн хэлэв. Тэгтэл юуны ажил бэ зөвхөн эрхтэн л босож байгаа биздээ. Үгүйдээ хайр дурлал бол үйл явдал гэж хэлэв. Үйл явдал гэж сескийн дүр зургийг хэлж байгаа бол бүүр биш. Хайр дурлал гэдэг бол урлаг гэж хэллээ. Урлаг ч яг бишээ хүн болгон л хийж байхад яаав ч урлаг биш. Хайр дурлал бол шинжлэх ухаан гэсэн чинь, Юу ярьж байгаан жирийн оюутан хийж чадаж байхад би хийж чадахгүй байна гэж нэг эрдэмтэн нь уурлажээ хэхэ Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай ард түмэнтэйгээ л уулзаж байна гэнээ. Тэгсэн л нэг ахмад дайчин ерөнхийлөгчийн өөдөөс хараад л гараа зангидаад байж гэнээ. Элбэгдорж гуай ч өөдөөс нь хараад л хуруугаа толгойныхоо чамархайн хэсэгтээ эргүүлээд л өөдөөс нь хараад байж гэнэ. Тэгээд л ерөнхийлөгч маань тэсэхгүй хамгаалагчаа явуулжи

Синдром уу сэтгэлийн мэдрэлийн өвчин үү???

Гадаа ч гэж гадаа хавар ч гэж хавар. Ууг нь юм бүхний эхлэл болсон сайхан улирал тэхдээ л шороо шуураал дулаахан ч юм шиг салхилахаар хүйтэн ч юм шиг муухай 2 зантай улирал. Яргуй этр дэлбээлээл мод этр гөлөглөөл сайхан л даа. ЗА тэгээл байгалын юм байгалийн хуулиараа тэгээл болох л биз. Хүн гэдэг амьтан Синдронизмоор өвчлөөд хэрэг алгаа. Сайн уу юу байна хө Хэрэг алгөө гээл бүгд л нэг сайхан хямарч байгаамдаа тэгээл бие султайнууд нь тэгээл ядарчийнаа гээл сэтгэл догдлол ихтэйнүүд нь хайрын улирал ураа гээл хаха. Синдронизм Сэтгэл мэдрэлийн өвчин үү үү бүү мэд хэхэ. Би хүртэл хямарчлаа эргэн тойрондох хүмүүс л сарын юм нь ирсэн охидууд шиг адсага шиг ааш гаргаал ээ бүткүүнэ. Энэ хаврыг давчуул учиртай хичээл ном амрах хэдий ч миний ажил жинхэнэ эхэлж байгаа нь шуууд мэдрэгдээд ажил дээрээ 3 хоног хоночлоо нэг хоногийн далимдуулаад шоудцөөн хэхэ амьдрал сайхан байнаа гээд амьдрах гэхээр арзайсан олон проблемууд бушуухан хавар өнгрөөсэй бусад нь ч яахав. Бурханд итгэдэг бол бүгдийг чин

Анхы үнсэлт...

Өмнөх үг ч гэх үүдээ Паа бичлэг хийгээгүй дая их уджээ. Бүүр блогтоо юм бичих гэсэн биш төсөөрчижээ. Ямар сайн даа захиалгаар доорх өгүүлэх өгүүлэмж нийтлэлийг бичих гээл суужийнэ хэхэ. Анхны анхны анхны зүйл бүхэн амттай сайхан гайхамшигтай хэрнээ бас аймшигтай уйтгартай бодож байгаагүй ч зүйл байж болно. Гэхдээ би зөвхөн сайн сайхан тэр гайхалтай л зүйлийг чадан ядан бичихийг хичээе даа. Хүн бүхэнд анхны сэтгэгдэл маш тод дурсамж үлдээдэг шүү дээ. Энэ дундаас анхны хайр, болзоо, үнсэлт, хүүхэд гээл энэ бүхэн гэгээлэг сайхан мэдрэмж дурсамж. Энэ бүгдийг зурган дээр буулгаж, дэвтэр дээрээ бичэж, аливаа нэг зүйлд хадгалахаас илүүтэйгээр таны зүрх сэтгэл цээжин тушаа хэзээ ч мартагдахгүйгээр санагдсан байдаг билээ. Та хэзээ анхны үнсэлтийг хэнд бэлэглэж байсан бэ??? Энэ бүхний та одоо уншаал санаж байгаа гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэр мөчийг та санахад орон дээрээсээ унаж байгаа хахаха. Магадгүй зарим нэг аягатай цайгаа асгаж байгаа. Харин нөгөө нэг нь бодолд орж нүүрэнд

ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?

Image
Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/ Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү? Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу? Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу? Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ? Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой. Х

Донгоо дарж хичээлээ ажил төрлөө хийе гэвэл

За интернэт гээч тэр дундаа тэгээд л сүлжээгээр холбогдож тоглодог тоглоом суулгавал дуусөөөөөө.Сайхан хичээл ном ажил төрөл найз охиноо мартаад тоглоод суучина. Юун хоол цай хэхэ. Тэгээд л мань мэт нь Блог хэсээл баахан юм ухаал бөөн худлаа филисофи онч үгс афоризм өөрөө зохиогоол хэхэ. Тэгээд л муу блогоо харсаар байгаал хүмүүсийн нийтлэл уншсаар байгаад хичээл ажилаа яг хийншдээ. Хажуугаар нь жаахан буудна хэхэ. За тэгээд л эхнэр нөхөртэй дүүтэй хүмүүс их гэцүү гэсээн. Яагаад гэвэл хүүхэд булаалцалдана эхнэр булаацалдана хүү ирж суучаад тоглоно дүү би тогломоор байна гээл хэхэ Бөөн проблем шүү дээ хэхэ. Би ч ерөнхийдөө бухимдалаа дарах гэж л блогтоо юм бичнэ бусдад зөвлөгөө гэрэл гэгээтэй амьдрал байдагийг дахин дахин албатай юм шиг сануулдаг нэгэн шүү дээ. За гол юмандаа орий хэхэ. Интернэтийнхээ утсыг тасал, модемтой бол өөрөөсөө нуучих хэхэ. Нөөтбүүк болон ширээний комьпютерүүдээ сайхан баглаад боогоод хадгалчих зурагтынхаа удирдалагыг цонхоороо шид хэхэ. Эээдээ тэгээд л х

Таван бүсгүй

Магадгүй доорх өгүүлэх 5-н бүсгүйн талаарх миний бодол таалагдах албагүй нэн түрүүнд сануулий тэхдээ уншаад үзэхэд илүүдэхгүй бөлгөө Нэг дэх бүсгүй Дэргэдүүр өнгрөх бүсгүй бүхэн сайхан. Дэрвэлзүүлэн намируулах үсний тань үнэр галзууруулам, тансагхан үнэртэй ус чинь надад сэнгэнэ. Дур булаам төрхөөрөө намайг согтооно. Тэгш сайхан хөл, гоолиг биеийг тань хараад баймаар. Ер бусын харцаараа намайг шагнаач. Инээмсэглэсэн царайд чинь чаддагийн бол намайг өөрийн болгоорой гэсэн бардам зан. Би эмэгтэй хүн би гоо сайхан төрсөн гэдгээрээ аахархаж хүчтэй хүчтэй алхлана. Төрөлхийн бардам зан түүнд заяажээ. Төгс гоо сайханыг өөртэй цогцлоожээ. Зөрөөд өнгөрсөн тэр бүсгүйн царай одоо хүртэл миний төсөөлөлд бууна. Харахын заяа байвч Хазахын заяа алгадаа гэж өөртэй урам хугаран хэлнэ. Заавал би чамайг өөрийн болгондоо гэж шунамхайран бодно. Дахиад хажуугаар өнгрөх л юм бол гэж дахин дахин шивнэсээр л. Тэгэхдээ энэ бүсгүй миний анхны хайр байлаа. Би чамайг хэзээ ч мартахгүй ээ гэж. Хоёр дох бүсгүй Хаана

Хайр бол өөд өөдөөсөө харах биш Харин нэг зүгт харахыг хэлнэ.

Хэн ч билээ хэзээ ч билээ ингэж хэлсийн болуу эсвэл би хэлсэн ч байж магад, тэхдээ хайрын цэвэр тодорхойлолт биш байхалдаа хэхэ. Тэхдээ би ингээд л тодорхойлчий: "Хайр бол өөд өөдөөсөө харах биш Харин нэг зүгт харахыг хэлнэ" Хэдийгээр миний бие энэ талаар гавьтай хийсэн зүйл ховорхон туршлага багатай ч бас мэдэхгүй хүний хажууд мэднээ этр хэхэ. Бодоод байхнээ өөд өөдөөсөө харах биш нэг зүгт нэг санаатай нэг бодолтой нэг л мөрөөдөлтэй нэг л ирээдүйг хүсэн харж байгаа хосууд л жинхэнэ хайрыг хийж байгаан бол уу. Хайр дурлалаа гэж айхар зүйл шүү хэхэ. Зүгээр л ийм сэтгэгдэл төрөөд л хэхэ.Өөр ч юу гэхэвдээ хэхэ. Ёстой падлий алга АМЬДРАЛ САЙХАН БАЙНА. САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ ТОС гэж хэхэ Хайрыг ингэж тодорхойллоо хэхэ

Шууд эмоцоороо хийчлээ

Гэрэлт хорвоод тоос татуулан амьдрана. Зэргээлдэх ертөнцийн амьдрал хар бараан Тэнд нар сар од гэж үгүй ээ Тэнд гэрэл гэгээ сайхан сэтгэл үгүй ээ Харанхуй бүрэг байдал тэнд ноёлоно. Хагацал гуниг тэндхийн цаг агаар Харуусал гунигаар бороо нь асгарна. Хараалын үг хэрүүлээр салхи нь шуурна. Хүмүүсийн царай баргар хардуу Хүүхдийн царайд доголон нулимс Ээжгүй хүүхдийн уйлах дуун Ижилгүй малын гонгинох дуун Азгүйтэл бүтэлгүйтэлийн од гийсэн Алхам тутамд алдаа гээч анасан Азгүй энэхэн хорвоод Амьдрах хүмүүсийг би өрөвдөнө. Нүүр дүүрэн инээмсэглэлээр би та нарыг цэнэглэе Баясал тээсэн харцаараа би та нарыг шагная Итгэл сэтгэлээрээ би та нарыг дэмжье Алиа хошин зангаараа би та нарыг хөгжөөе өө Гэрэл гэгээ бүхнийг би та нарт бэлэглэе Амьдрах итгэл найдварыг би төрүүлье АМЬДРАЛ САЙХАН БАЙНАА. УРАГШАА БАРГАР Байна гээд чи сайхан амьдрахгүй ээ. Сэтгэлээрээ амьтан юм хойно болж бүтээнэ цэцэглүүлэнэ хөгжөөнө гээд л амьдраад байждээ залуусаа хэхэ

Пааа ТЭНЭГҮҮДЭД 1000 хэлэхэд ч багадана.

Гэгээлэг амьдрах гэсэн чинь хавийн амьтан далдагнаад даврах юмаа. ЭРИЙГ БҮҮ БАС ДАЛАЙГ БҮҮ ЯНД гэдийн ам шигээ байж чадна. Аав ээжээсээ заяасан биеээрээ сайхан үзэлцэж чадна шүү. Хавийн амьтанууд комны ардаас томрохын очоод уулзахаар та нар яадаг билээ. Эр хүн шиг бай лдаа. Нэг л их худлаа. Ёоо бүр бухимдуулаад байна энэ хүмүүс. Би ёстой усайн тэнэг байж хөөрхий хайран хайран ёстой морьтой ч болоосой хэхэ. Өөдгүй хүмүүс өөдгүй байдын тэнэг хүмүүс тэнэгээрээ дуусдын байна. Ямар сайхан гэгээлэг хүүхэд вэ би. Хүнд муу юм санахгүй хулгай хийхгүй байхад сайхан амьдрахын байх гэсэн чинь. Муусайн луйварчингууд сайхан амьдарч Ланд авч унахын. Зарим нь сайхан хөдөлмөрөөр авч байгаа л биз хэхэ. Уучлаарай. Би нээрээ ёстой тусдаа хүн гайхаад хэрэггүй гэж Gee-ГЭЭС иш татий. Мөрөөрөө мөр мөрөө хөөгөөд амьдрий тэхүү битий гай бол. Гай болоод байхынхаа оронд зай болоод өгөөч. Сайн явах гэхээр ээмэр араас чирэгдэхийн тээ та нар зайл тэх үү. Миний блогоос мэдээ хуулаад байгаа та нар ёстой зайл тэхүү. Т

Сэтгэгдэл төрөв...

Зүгээр л хөгжилтэй бай. Өөр ямар ч дүрэм байхгүй ээ. Заавар ч байхгүй ээ. Чи зүгээр л хүссэнээр тоглоомоо зохио хэхэ. Ямарваа нэгэн дүрмийг зөрчих гэж гаргадаг болхоос дагах нь цөөнтэй хэхэ. Та яг одоо жаахан уйтгартай байвал ШОколад идэж болно тэхдээ таргалана хаха. Гуниглаад гутраад байвал юм идмээр санагддаг шүү дээ харин оронд зүгээр дэгүйттээд ав өөр асуудалгүй ээ. Юу ч битгий бод сайхан хашгираад орилоод гүйгээд л хаха. Тэхдээ хүнээс зайдуу газар хийх шаардлагатай болоод байгаан хэхэ. Тэгвэл надруу залга би хөгжөөе этр хэхэ. Ер нь нэг иймэрхүү асуудлуудаас гарах хамгийн амархан арга бол хөгжилтэй бай. Хөгжилтэй байхын тулд ямар нэгэн бичлэг үзэх хэн нэгэнтэй ярилцах ерөөсөө хэрэг алга ингэжийнэ. Хүүхэд насныхаа хамгийн онигоотой дурсамжуудаа бодоод л үз хэхэ. Яахын аргагүй инээд хүрээд л. Сайхан дурсамжууд, сайхан дуу ч юмуу ер нь гэгээлэг талруугаа юм сонирхоод үз тэхдээ. Хэтэрхий тэр талруугаа бодохоор зайлуул гутарчдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Битий тэгж дожоогүй зан гаргаад

Ээ чөтгөр ав юунд ч битгий санаа зов

Та юунд санаа зовоод байгаан таныг хэн хааж боогоод байна. Эрх чөлөөг чинь боогоод байгаа хүн байна уу? Та Монголд байгаа бол бүүр гоё. Гадаад байгаа бол ч хэцүү л дээ. МОнгОлд Хууль 3 хоног л үйлчилдийн хэхэ. 00.00 цаг өнгрөөгөөд нөгөө машинууд нь ёстой дураараа явж эхэлдийн. Юунд ч битгий санаа зовоо сайхан амьдар. Арагшаа битгий хар зөвхөн урагшаа л хар өөр юм байхгүй ээ. Битгий гутар битгий гунигла. Зөвхөн сайхан сайханы төлөө. Хэнд ч битгий муу сана хэнийг ч бүү хараа. Ердөө урагшаа тэмүүл. Амьдрал сайхан л байна шдээ. Битийн өөрийгөө бухимдуулаач энэ ч бүтэхгүй байна тэр ч бүтэхгүй банйа. Яагаад гэвэл та өөрөө бүтэлгүй юм бодоод гутраад байна шдээ. Ерөөсөө хамгийн зөв алхамын олохын тулд удаан биш хурдан ул суурьтай бодоод хамгийн хялбар аргыг ашигласан дээр. Удаан бодохын бол бодоод бодоод бодын шийр 5 6 болийшдээ. Ямарваа нэг зүйл удаан сэтгэх тусам улам зангилаанд ордог гэж хаанаас ч билээ уншиж байсан нь тархинд бичигдсэн байна. Санаа зовох зүйлгүй амьдардаг гээд намайг ёст

Хожимдсон харамсал...

Image
Дээр үед тосгоны нэг эмэгтэйг жирэмсэн байхад нь нөхөр нь өөд болжээ. Эмэгтэй нэг өдөр ууланд явж байгаад шархтсан суусар олжээ. Ганцаардаж зовсон жирэмсэн эмэгтэй суусрыг арчилж тойлон эдгээгээд өөртөө хань болгохоор гэртээ тэжээжээ. Суусар эмэгтэйд дасч үргэлж хажууд нь явдаг болов. Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан биш ч гэсэн бүсгүйн амьдардаг орчинд нэлээд дасчээ. Хэдэн сарын дараа эмэгтэй амаржив. Ганцаараа нялх үрээ асарч, гэр орныхоо ажлыг хиих гэж нэлээд зүдэрч байлаа. Нэг өдөр эмэгтэйд ажил гараад хүүхдээ хэдэн хором гэртээ орхиод гарах хэрэгтэй болов. Суусар ч гэртээ үлдэж гэнэ. Хэдэн хормын дараа эмэгтэйг гэрийнхээ хаалган дээр иртэл суусар ам нь цус болсон байв. Эмэгтэй галзуурсан мэт уурлаж гасалж тэр дор нь суусарыг цохиж алжээ. Гэтэл яг энэ үед гэрээс хүүхдийнх нь уйлах дуу гарах нь тэр. Эх хүүхдийнхээ байгаа өрөө рүү ухасхийв... Өрөөнд ороход хүүхэд орон дээрээ хэвтэж байсан бөгөөд харин орны хажууд хэдэн тасарч үхсэн могой байжээ...

Анхны болзоо

Надад маш их таалагдлаа. Үнэхээр сайхан богинохон хэмжээний ч гэсэн маш их зүйлийг агуулж үгүйлж чаддаж байгаа нь гайхалтай. Хөөрхөн хэрнээ даанч гунигтай таалан сууж тухлан соёрхоно уу. Би бүүр үзчээд энд нэг юм огшоод үхэх гэж байлаа хэхэ

A.N.D амжилт хүсий өшөө илүү ихийг хийгээрэй

За нэгэн уран бүтээлч залуугийн уран бүтээлийг бүгдээрээ сонирхоод үзий хэхэ. Шинэ залуу гэхэд бишээ урьд нь байсан дажгүй дуу гаргаж байсан тэхдээ төдийлэн сайн мэдэх хүн ховор биз тэхдээ миний насныхан бараг мэднээ. A.N.D гээд залуугийн уран бүтээлүүдийг нь хүргий надад ер нь их дажгүй таалагдсан шүү. Цаашдаа та бидний сонорыг өшөө илүү их зүйлээр мялаах сурагтай хэхэ. За тэгээд сонсоод байгаараа

Төрсөн Өдрийн Мэнд хүргий

Image
Өнөөдөр миний ч төдийгүй бусад хүмүүст сайхан өдөр байсан бизээ. За за гол юмандаа орийдөө хэхэ LoDe[$]t^r|Cola-гийн маань төрсөн өдөр өнөөдөр болж байгаад [ZIP]-үүд гэлтгүй олон хүмүүс мэнд хүргэж байгаа бизээ. Дүү нь чаддагаараа л блогтоо бичлэг хийж байна хэхэ. Маргааш ажилай шүү тэхдээ жилд ганц тохиох баяраа мартагдашгүй тэмдэглээрэй. Манай [ZIP]-ийнхан юм бодож байгаа шүү хэхэ. ТӨРсөн Өдрийн мэнд хүргэе ээ ТөРсӨн өДриЙн мЭнД хүрГэе ээ. ТӨрсӨн өдрийн мэнд хүргийдаа Коладаа хэхэ. MOltogchin[ZIP], Shinobi[ZIP], nOObsy[ZIP], Troy[ZIP],Lagaa[ZIP],Link[ZIP],Chelsea[ZIP],Boyko[ZIP],Eye[ZIP], Ruslan[ZIP],Chuk4[ZIP],Bulgaa[ZIP],Paum!!![ZIP],Kok[ZIP],Cocainist[ZIP],Sparkling[ZIP] за тээд нэр дурдаагүй ZIP байвал уучлаарай. ZIP clan mN server 202.70.32.99 mN-нийхээ хүмүүсийн нэрийг дурдвал дуусахгүй ээ. Админууд өөрсдөөн мэдэж байгаа биз кк Маргааш ажилтай Морьтойн дээр гэсэн шүү хэхэ

Амьдралд үнэн гэж үү???

Жижигхэн зүйл дээр эмзэглээд уур хүрдэг болчлоо ээмэр доромжлуулдаг байнашдээ ар араасаа миний блогоос нийтлэл мэдээ хуйлгайлахаа боль би ер нь хулгайлсанаа санахгүй байна за. Багахан шиг доромжилж амьдраасай. Саяханаас серверт буудаж эхэллээ гүй яахав хааяа тоглоход гэмгүй л байдын даанч өнөөдөр хэхэ сайхан доромжлолоор KICKED гэсэн бичиг харлаа CHEAT гэсэн бас хэхэ. Ээ ямар ч үндэслэл ул суурьгүй дүгнэлт хийдэг админуудыг гүй яахавдээ хэхэ. Ямарч үнэн худалын тэнцвэр алдагсан байндаа. Яагаад ч юм мэдэхгүймдаа худал хуурмагаар дүүрэн хорвоод худалыг тэсээд хууртаад амьдраад байх уу??? Алхам тутамд худал хуурмаг зурагтаа солиход л худалчууд, гэрээсээ гарахад л гээд л хааяа өөрөө ч би худлаа ярихын үнэн гээч хаана байна. ЧИн үнэнийг би хаанаас олох вэ??? Энэ хорвоо дээр та бүхэн ээжээсээ төрсөн үнэн, ямар нэгэн шалтгаанаар үхэх нь үнэн болчоод байгаан биш үү. Магадгүй иймэрхүү тохиолдол болгонууд маань амьдралыг минь амттай шимттэй зорилготой зоригтой болгоод байгаан болуу хэхэ. За за

Энийг одоо би мэдэгдэл гэхүү дээ.

Уучлаарай миний блог төдийлөн их уншигч байхгүй ч тодорхой хүрээ хэмжээнд миний нийтлэл үзэл бодлыг уншдаг хүмүүс байгаа тэд нартаа их баярладаг урам зориг өгдөг. Миний нийтлэлүүдийг таньд үнэхээр их таалагдаад энд тэнд тавих гэж байгаа бол дор хаяж өчүүхэн миний Б.Мэргэн гэсэн нэрийг минь Блогын маань холбоос буюу www.bygegeeleg.blogspot.com тавьж байгаа ч л гэх гэсийн. Хэдийгээр нэг нөхрийн яахавдээ л блог байж магадгүй ч юутай жинхэнэ би энд оршиж, жинхэнэ чөлөөт ертөнцдөө би умбаж байдынмаа. Миний блог маань надад маш их үнэ цэнэтэй зүйл энд миний түүх миний найзууд миний л гэх гэсэн бүхий л зүйл оршин байдаг учраас өчүүхэн миний оюуны хөдөлмөрийг хүндлэхийг хүсийдаа. Өөр ч юу хэлэхэвдээ хүний нийлтэл хусдаг та нарт тийм эрх байгүй болвуу. Ядаж та хүн юм байгааздээ Хулгайч уу ХУдал ч уу http://www.busgui.net/index.php?id=303 энэ website-д миний муу бичлэгийг нэр усгүй тавьсанд уур хүрээд байна. Хэдийгээр энэ нийтлэл маань уншихгүй ч гэсэн минийх за өөдгүй амьтадаа шимэгч хорхой ш

Хүлээлт

Image
Хэн нэгэнийг ямарваа нэг зүйлийг хүлээнэ гэдэг сайхаан, нөгөө талаар маш их хэцүү. Хүлээж санаж дурсах хүнтэй байх сайхан. Эхнэр нь нөхөрөө хүлээнэ. Ээж аав нь хүүгээ хүлээнэ. Эмээ өвөө нь ачаа хүлээнэ. Хайрт нь хайртыгаа хүлээнэ. Хүлээлт гэдэг үг их агуу нууцлаг хүчтэй сонирхолтой. Хүлээлт шүүдээ. Мэдээж хэн нэгэнийг хүлээнэ гэдэг агуу их тэвчээр сэтгэлийн хат байдаг юм болвуу. Хөгшин эмээ өвөө нар үр хүүхдээ л үзчихийн бол сэтгэл амар үхэх гээд байна гээл. Зайлуулдаа үр хүүхдээ гэсээр л хорвоогын мөнх бусыг үзүүлэх юмдаа. Тэгж их хүлээлгэж хөөрхий тэр хүлээж байгаа хүмүүсийг шар махтай нь хатааж юу яахнавдээ. Энэ дундаас хайрт ханийгаа, хайртай бүсгүйгээ хүлээж байгаа хүмүүс маш их өрөвдөлтэй. Хэдэн жилээр ч хэдэн сараар ч хэдэн долоо хоногоор ч ийш тийшээ явахад нь ард хоцрох тэр нэгэн хүнд ямар хэцүү байдаг гээч. Ялангуяа хайртай хүмүүс салан одоход үнэхээр их хэцүү. Чи намайгаа хүлээгээрэй, Хүлээж чадах уу гээл. Яваад өгж байгаа чамд сайхан ч үлдээд хоцорч байгаа надад ямар их сэт

Хүүхэд нас

Image
Бяцхаан хүүхэд байсанаа санах ямар гоё гээч. Элсэн дээр тоглоод гаражаар гүйгээд л харайгаад л. Байрныхаа охидуудтай усаар байлдаал. Тэр үед манай байр тоотойхон охид арзайсан хар юмнууд хэхэ. 5.6-хан охидыг жинхэнэ усан хулгана болгодог байж билээ. Тэр дундаас зайлуул нэг охинд нь сайн болхоор тэрийг норгож чадахгүй ээ өөрөө сайхан нороод л нөгөө охинлуугаа ус цацнаа гэж байхгүй ээ. Аль болох зугтаалгаал хамгаалах гээд л. Хөөрхий зайлуул шохоорхол хайр байсаныг мэдэхгүй ч гүн шохоорхол хайр минь тэр байсын болуудаа. За тэр ч яхавдээ. Чулуун байлдаан бас хальт хийдэг л байждээ. Хэдийгээр ардчиллаар төрсөн гэхэд ах нарынхаа замналаар чулуугаар байлдаж, ахыгаа дагаал гарт таааралдсанаа нүдээ аниал чулуудана шүү дээ хэхэ. Ааа тгэээд л гараж дээр тоглох мээр дуртай. Аав ээж 2т харагдахын бол за тэгээл гадаа гарах эрхээ хасуулж байгаамдаа хэхэ. Хүүхэд нас минь сайхан байждэээ ямар ч хариуцлаггүй жаахан эрхлээд амттай юм авхуулж идэх ч юмуу бүр болохгүй уйлж үзнэдээ. уйлаад нэмэргүй бол ч т

Хүмүүс

Миний эргэн тойрондох хүмүүс яаацын бол яаацын бол. Бүгд л бухимдаад л тэрэн дээр нь зайлуул би давслаад байгаан болуу надруу давшлаад уурлаад байхын. Хүний өө сэвийг хэлээд энэ зангаа хаячихаа гэсэн чинь чадахгүй чи тэнэг намайг ойлгохгүй гэхийн юу гэсэн үгийн. Бүүр шаал дургүй хүрчлээ. Хүний хайртай хүнийг том хөхтэй мэдрэл муутай гэж маазардын гэнээ амьсгаа миний найз охиныг найзыг ч юмуу тэгж хэлвэл надад таатай санагдахгүй л байх. Жаахан наад харьцаан дээрээ анхаараач тоймжиргүйхэн хэлсэн хэдхэн үг хүнийг яаж ч магадгүй гэдгийг мэддэгүймуу. Би тийм тасарцан сайхан хүн биш тэгэхдээ би хүнийг хэзээ ч ялангуяа найз охиныг нь тэгж хэлэхгүй ээ. Үнэг үг хэлсэн хүнд нохой өшөөтэй гэж. Үнэн үг гашуун байгаа болхоор уурлаад байгаамуу та нар. Өнөөдөр намайг миний хамгийн итгэдэг найддаг хүн ээмээр доромжиллоо лдоо зааз хэдэн жилийн нөхөрлөл гээд дуугүй өнгөрлөөлдөө амьсгаа багахан шиг доромжлоорой этр гээд л тоглоом болгоод л өнгрөөлөө. За яахавээ хүн яаж ч болно тэгэхдээ мэээр хөгийн юман

Маргаан

Хүн бүхэн өдөр болгон бие биеэнтэйгээ харьцаж байдаг. Яагаад ч одоо ах захаа хүндлэх ёс ерөөсөө байхгүй чи юу өөө п**зда, гээл бүүр нээх сонин яриатай. Мессенжэрээр ч гэсэн SDA Al гээл нэгнийгээ яажаан тэд нар ч хүн чи ч өөрөө хүн. Хамаагүй бас тэгж харьцаж болохгүй шдээ. Аав ээж төрсөн ах нартайга өө муу новш гээд л дуудаж харьцдаггүй биздээ. найз нөхөдтэйгээ танихгүй хүн гээд л адилхан сайхан хүндлэлтэй харьцахад яаадын ЯМАР Ч ХАРЬЦААНЫ СОЁЛГҮЙ ЭЭ. Юу гэсэн үг вэ. БҮүр нэг хачин харьцаатай болцон. Хаа ч хамаагүй л бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээл. Ээдээ харьцааны соёл бид нар ёстой 0% юмаа. За бас Автобусанд суулаа ганц удаа суусан биш алахнээ. Мөнгөө өгөөчдээ муусайн оюутнууд л гэхийн цаана нэг архичин орилоод л хажууд байсан нөхөр Утсаар ярьж байна: Байна уу сайн уу ч байхгүй шууд л ална шүү гээл цаанаас ч гэсэн ээдээ ямар ч соёл байхгүй болждээ. Хэн хүнгүй л жаахан харилцааны соёлтой байхыг хичээж. Баярллаа Уучлаарай гээд харамгүй хэлээд сурчаарай. Магадгүй манай нийгэ

Ганцаардал №3

Image
Дахиад л өөдгүй сэдэвийг хөндөхөөс Бүүр 3дах удаагаа шүү ёстой өөдгүй ээ. Одоо бодохнээ ганцаардал намайг хурцалж ганцаардал надад эрч хүч авчирдаг байсын болуу. Олон жил чи намайг сүүдэр мэт дагаж явлаа. Чамтай байхад хааяа аз жаргалтай, хааяа хэтэрхий их ганцаарддаг шүү. Ганцаардал чи надад гутрал гэгч найзтайгаа хальт хааяа хүчтэй хүчтэй хэдэн үг зүрх сэтгэлд минь шивнэдэг. Юугаар ч дутаагүй ч хамтдаа хос хоёулаа гэдэг үгний үнэ цэнэ надад юунаас илүүтэй хэрэгтэй байсаны чи мэдээгүй ээ шүү дээ. Сэтгэл минь аль хэдийнээ чиний талд орчихсон одоо бүр зожиг гээч нөхрийг дагуулж ирж агсам тавих нь надад таагүй ээ. Алхам тутамд чи намайг андахгүй дагаж ямар ч боломж олгохгүй байгаа нь би бүрэн уусаж байгаагын шинж юм болвуу. Хун ганцаараа байж чаддагүйн гэнэлээ хөөрхий тэвчээргүй ч амьтан болдоо. Хорвоо дээр хэдий бид ээжээсээ цор ганцаараа ирдэг ч (ИхРүүдийг тооцохгүй) Энэ насны минь төгсгөл ирэхэд 2лаа буцахыг хүснээ. Валентин энэ үг надад ерөөсөө хамаардаггүй ээ. Тээр нэг жил нэг манай

Тун Чиг ОйрХон Байдын байндаа!!!

Image
За за залуу хүмүүс миний насныхан арай л алсын хараатай нэгэн зүйл дээр ханддаг юм байна гэдгийг би ухаарлаа. Хажууд байгаа зүйлийг хаа холоос хайгаад хараад байхын хараа муутангуудаа. Хайгаад цөхрөөд олдохгүй байгаа биз тэгнээ тэр тэгэх ёстойн хэхэ. Юуны талаар ярьж байгаа нь тодорхой шүү дээ. Нөгөө л мөнхийн сэдэв хайр дурлал энэ бараг хэзээ ч мартагдахгүй сэдэв бизээ. Хүн гэдэг үнэхээр их анзаараггүй юмаа. Зүрх сэтгэлээ сонсох гэж биш зүгээр л дөргүй бух шиг зүтгээд байдын байна. Бодоод байсан чинь хайр гэдэг зүйл чинь ёстой 5-н алхамын наанатай цаанатай байнөө. Хайгаад хайгаад олдохгүй байгаа хайр чинь хажууханд чинь байгааг олж харахгүй сайхан алсын хараатай байсан байна шдээ. Чука ахын дуу ямар үнэн үгтэй дуу вэ хэхэ. Дэргэд минь байж хайр минь, Дэндүү ойрхон байж чи минь, Хажууд минь байж хайр минь гээд л. Та үнэхээр хайртай учраагүй мэдрээгүй ойлгоогүй байгаа бол. Ойлгох гээд хайх гээд мэдрэх гээд байгаа бол эхлээд хамгийн ойрхон найзуудаа эргэн тойрноо анзаараач миний Хайртай

Хайр, итгэл дааж амьдрана шүү!!!

Өчигдөр нэг сайн ах маань надад маш их урмыг өглөө. Урам хайрласанд баярллаа. Наагий ах хэхэ. Хэр барагтаа л таны насны хүнээс миний блогын талаарх бодлыг чөлөөтэй илэрхийлдэг хүн ховор шигээ хэхэ. Таны их хайрласан урмыг хүндэтгэн үзэж надад итгэж хүндэлсэн итгэлийг алдахгүйг хичээж цаашдын мөрөөдөл, зорилгодоо хүрэх болно. Одоогийн нийгэм гэлтгүйдээ. Миний ээж аавын үеэс эрт дээр үед, үлгэр домогийн цагт ч гэсэн миний өгүүлэх гэж буй асуудал хангалттай энд тэнд мэр сэр үзэгддэг байсан бизээ. Энэ зүйл бол гэр бүлийн дарамт, хайр сэтгэл хөрөлт, итгэх итгэлээ алдсан, хүн хүнээ байж жинхэнэ биеэрээ чөтгөр гээч болдын байна. Энэ бүх зүйл юу юунаас эхэлдэг вэ гэдгийг та бүхэн миний өмнөх нийтлэлээс ойлгосон болвуу гэж боддийн. Тэхдээ өнөөдөрийн гэр бүл ихэнх нь маш сонирхолтой үзэл бодол сонирхол дээр тулгуурлаж бие биеэнтэйгээ суух нь ихэсчээ. Энэ зүйлд хамгийн их хөдөлгөх хүч нь мэдээж мөнгө. Үнэхээр мөнгө хүчээ авчижээ. Яагаад гэвэл манай Монгол улс маань буурай орон нийгэм нь залуу б

Үл ойголцол, уйдалт,хөрөлт!!!

Юуны түрүүнд баяр хүргий Есмаадаа ӨНөөдөр 2010 оны 01 сарын 9 гэжугаа Есмаа маань 99 пост хийцэн байна шдээ хэхэ. За гол юмандаа орий. Мөнхийн сэдэв гээчийг надаас бусад нь зөндөө л хөндөж байгаагаас хойш миний бие арай гэгээлэг талаас нь харж хэдэн үгээ бичдиймүү. Тулгамдсан асуудлуудыг хөнддөг юмуу. Энэ бол цэвэр амьдрал дээр л байдаг зүйл. Угаасаа тийм фантаз юм бичихгүй лдээ хэхээ. Хайр гэгч зүйл угаасаа анхандаа шатаж буй галтай адил халуун дулаан байдаг билээ. Яг л нэг шинэ утас шинэ зүйл авахад баярладаг яг л тийм байдаг. Эхний хэдэн сар жил за ёстой хамгийн мартагдашгүй ертөнцөөс тасраад зөвхөн чи бид 2 өөр хэн ч хэрэггүй гээд л. Бүх зүйлийг хамтдаа хийгээд л өдөр болгон уулзаад л. Бүүр хуучраад ирэхээр ууг нь улам л дотносоод салж хагацашгүй баймаар л. Түүнтэйгээ уулзахгүй болхоор ус агаар шиг тэр минь хэрэгтэй ч юм шиг. Гэтэл үгүй юм шигээ. Харилцаа жаахан назгайрчдаг юмуу даа. Мэдээж өдөр болгон Шоколад идээд байхаар залхажил таараа шдээ. Эндээс л хэрүүл маргаан гомдол

Газар хөдлөлт хүчтэй мэдрэгдлээ

Газар хөдлөлт ер дориун мэдрэгдлээ шүү хэхэ. Таминь ээ манай Монгол улсын нөгөө энэ талаарх мэргэжилтнүүд битгий хэл телевиз сувгууд ажилаггаагүй юмаа. Энэнээс хүчтэй болсон өдийд бурханы оронд заларсан тууж явахнээ. Зарим хүмүүс мэдэрсэн байна зарим нь мэдрээгүй бололтой. Миний муу өрөөний 2 шкаф хөөрхөн доргилоо хэхэ худалч хүнд бүжигллээ гэж хэлчиж болно хэхэ. Нэг бодлийн сонирхолтой нөгөө бодлын аймшигтай юма. Есмаа дивантайгаа хөдлөөд том өрөөнөөсөө гал тогоо руугаа явсан гэж байна хэхэ. Сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. Аан тийн болсон цаг одоо 15.51 минут болж байна гэхээр чинь 25-аад минутын өмнөхөн болоо.

Түүнийгээ санаад л....

Image
Би ч бас дандаа ганцаараа байж байгаагүй шдээ. Тийм ч учраас миний бие түүнийхээ талаар бичихээр шийдсиймүү. Бас нэг хүн зөвлөсийн. Одоогоос овоо хэдэн жилийн өмнө анх би түүнийгээ харж билээ. Хайр гэдэг зүйл бяцхан зүрх сэтгэлд минь бий болсын болуу гэж боддогийн. Түүнийгээ харчаад би үг хэлэх нь битгий хэл авиа ч гаргаж чаддагүй тийм л ичиг бүрэмхий амьтан байлаа. Залуу ч байждээ этр хэхэ. Ингээд бодоод байхнээ би түүнийгээ анх харсандаа хараад дурласандаа, тэр минь намайг ойлгосонд их баярлаад баярлаад баярласандаа болоод уйлахнээ этр хаха. Хайр гэж агуу зүйл байдгыг би тэр л үед ойлгож бүх эд эсээрээ мэдэрсийн бол уу. Түүнийгээ харагдахгүй болхоороо гуньж гутраад л. Түүнийхээ инээмсэглэлийг хараад аргагүйн эрхэнд түүнийгээ өхөөрдөөд тэврээд авмаар. Гараас нь хөтлөөд явахдаа ваааа ертөнцөөс тасраад нисээд тэртээд саран дээр очдын бишүү хэхэхэ. Булбарайхан гар нь юутай зөөлхөн хэзээ ч тийм зөөлхөн зүйл барьж үзээгүй мэт. Түүнээс өөр эмэгтэй хүн энэ хорвоо дээр байдаг гэж үү гээд л.

Бодрол!!!

Пөөх блогтоо юм бичээгүй ээмэр удцан байна шдээ. Ямар гоё юм бэ! Хэн нэгэн нь миний блогийг унших нь хамаагүй ээ зүгээр л энд миний чөлөөт ертөнц хамгийн сайхан мөчүүүд минь байгаа. Би блогтоо юм бичиж байхдаа гайхамшигтай жаргалтай. Өнөөдөр бага зэрэг интернэтийн хэрэгтэй хэрэггүй вэб сайтуудаар хэслээ. HI5 шалгалаа хальт эрэгтэй л хүн юм болхоороо бас даарара дарарара болхоор хальт хэдэн хэдэн шинэхэн найзуудынхаа зургийг харлаа хуучнуудыг ч гэсэн бүртгэлээ шинэ зураг нэмээгүй байнлээ кк. Ингээд нэгийг бодоод 2-ийг тунгаасан чинь туучийнууд чинь 16 17хон настайн байж ямар ээмэр сээгсий этр зургаа авхуулцын бэ жаахан юм байж болкуу шдээ. Нас нь арай болоогүй байхад бие хаа цогцос нь дэндүү хөгжцийн хэхэ. Тэхдээ хай5 чинь энхрийлэн өсгөсөн ээж аав чинь үзвэл юу гэх болдоо зүгээр л нөгөө PLAYBOY сэтгүүлийн моделиуд юмуу хаашайн хэхэ. Хэтэрнээ ахын дүү нар ахынх нь үед тэгж манай ангийхан битгий хэл манай эгч хүртэл авхуулж байгаагүй л байхгүй юу. Тэр үе тийм байсын гэж биеэ өмөөрөх хэрэ