Posts

Showing posts from June, 2010

Мотоциклын осол

Image
Бүгдээрээ сайнуу. Саяхан нэтээр тэнэж байгаад нэг ийм юм олоод уншлаа. Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай 180 км/цагийн хурдтай давхиж байв. Тэдний хооронд ийм яриа өрнөжээ. Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү. Бүсгүй: Гуйж байна. Хурдаа багасгаач дээ. Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасга л даа. Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв. Залуу: Малгайг минь аваад өмсчих. Миний толгойг бариад байна. Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амиа алджээ. Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийнх нь тормос эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйд мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс