Posts

Showing posts from December, 2010

Маргааш цас орно...

Ялдам бүсгүй минь чамайгаа ямар их санаж байна вэ? Уулзах хоногоо тоолон байж учирсан өдөр бүрийг тэмдэглэнэ. Зүрхэндээ уулзсан өдөр болгоныг юутай ийтээн сийлнэ хэзээ ч арилахгүйгээр гүнзгий. Тэр л өдрүүдийг бодох болгон сийлэгдэн үлдсэн өдрүүд гэрэлтэнэ. Чиний миний баяр баясгалан миний хувьд хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Инээмсэглэн надруу ширтэх чиний эгэл даруу нууцлаг төрх чинь намайг битгий орхиоч, намайг ганцаардуулж болохгүй, огтхон ч анзаарахгүй байж болохгүй гэдгийг хэлээд байгаа гэлтэй. Өдөр болгон чамдаа санаа тавиж эрхлүүлж чадахгүй байгаа нь миний буруу удахгүй чи минь хүлээвэл алган дээрээ бөмбөрүүлнэ харин хайрыг минь чи дааж чадна гэдэгт би бат итгэлтэй. Зөндөө их зүйлсийг бичих гэв авч зүрхэнд чинь чихэнд чинь би шивэгнэж зөвхөн чи бид 2ын нууц болон үлдэгдээ. Цэцэг чихэр илгээхийг хүссэнгүй ээ. Маргааш цас орно чамд зориулсан бэлэг минь цас болгон чам дээр зөөлөн бууж үнсэлт, хайр, энхрийлэл болж хувирах болоод тэр шүү дээ...

Зүрхэнд намуухан цас хаялана...(703)

....Чамайгаа санагалзахад зүрхэнд цасаар шуурна. Намайгаа тоохгүй бол бүр шуурга зүрхийг минь хайр найргүй цасаараа балбана. Шөнө унтах болгондоо чамайг зүрхэндээ тэврээд унтана. Өглөө сэрэх болгондоо бодолдоо чамайг тээн сэрнэ. Аз жаргалтайгаар инээмсэглэн чи бид 2 л өглөө бүхнийг угтдаг биз эгэгэгэ. Бодолд гагцхүү чи өөр хэн нэгэн хэрэггүй. Хэрвээ тэр дээр бурхан нь байдаг бол надад илгээсэн хамгийн том бэлэгнүүдийн нэг нь чи юм шүү. Одоо харин тэр зүрхэнд цасаар шуурахгүй цас намуухан хаялана. Хаялах цасны ширхэг болгон зүрхэн хэлбэртэй. Зүрх минь хайраар дүүрч би нэгэнтээ хөөрчээ...