Posts

Showing posts from July, 2010

Шөнжингөө...

Бүх л шөнжингөө нэг л зургыг харж өнгрөөлөө. Нэг мэдсэн үүр цайжээ. Ганцхан л зураг. Тэр зураг ид шидтэй зураг биш. Зүгээр л сайхан хараад л баймаар. Түүнд нэг нууцлаг зүйл байх шиг. Харахыг хүсэхгүй байгаа хирнээ хараад л хараад л. Нэг ширхэг л зураг үлдлээ өөр юу ч биш. Зургыг харах болгондоо өөрийгөө харааж зүхэж байх болно. Хараад удахаараа харин үгүй ээ. Тэр аймшигтай 4-н үсгийг би хүснэ. Одоо зөвхөн 4-н л үсэг хамаа алга. 4-н үсэг аймшигтайгаар ханхалжийна. Амьдралыг би зүхэж байна. Жинхэнэ Гэгээлэг гэгч миний зүрхэнд оршихоо байлаа. Блогоо хаалаа баяртай Дахиж би энд юу ч бичихгүй яагаад гэвэл би энд зогсоод болилоо. ЭНэнээс цааш алхаж бичиж уянгалуулж уйлуулж чадахгүй нь зүгээр л ингээд алга бол гээд л хэлчий. Энд миний л гэсэн бүх зүйл байсан. Хөөрхий миний муу блог над шиг өрөвдөлтэй юм чинь баяртай. Нэг зураг л...

Үхэл үнэртжийнэ...

Энэ гунигтай гэхүү аймшигтай бичлэгээ нэг 4-н мөртөөр эхлийдаа. Үхэхээ би мэдэж байгаа хэдий ч Үүрд та бүгдийн зүрхэнд үлдэж чадахгүйдээ харамсана. Үүлнээс бороо орж дуусдагийн адил Үнэн мөний дэнс үхэлрүү дэнслэнэ гэж ядмагхан 4-н мөрт зохиолоо. Та үхэх өдрөө мэдэж байгаа бол яах уу. Таныг удахгүй үхнээ гэж ичихгүй нүүрэн дээр айхгүй хэлчүүл яах уу. Жинхэнэ өрөвдөлтэй зүйл болох биздээ. Надаас үхэл үнэртэж байгаа гэж хэн нэгэн чихэнд минь шивнэх шиг. Амьдралыг үрэн таран амьдарч байгаадаа үл харамсан буй хүмүүсийг харж би өрөвдөхүй. Тэднээс тамхи архи шоу цэнгээн хүүхэн шуухан үнэртэхийн хажуугаар удаанаар тарчилан үхэж байгаа тэр нэг аймшигтай үнэр ханхийнэ. Согтуурхсан зүрхэндээ буурлынхаа буяныг үрж. Барны хойморт буудлын үзүүрт эмэгтэйчүүдийн нулимсыг барна. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц Өглөөний нарыг наранд бүү тооц гэж. Үхэл ханхалсан өөдгүй цаг нөгцөөж мөнгө үрцгээж нулимс унагааж ханахгүй байна уу??? Эцсийн эцсийн эцэст сохороор амьдарч байгаа хэсэг залуусаас брендийн с

Хажуу өрөө

Миний харанхуй өрөө хэвээрээ. Хэд хоног гэж хэдэн жил эргээгүй өрөөлүүгээ өөрөө нэг өнгийж үзлээ. өрөөнд хар өнгөтэй дурсамжууд л үлдэждээ. Дурсан саний гэсэн ч юу ч үгүй хоосон өрөө. Нөгөө л шархалсан зүрх. эээмэр том сорви л байна. Би анзаараагүй үлдсэн зүйл тэнд байнаа. Хажуу өрөө. Тэр өрөө урьд нь байсаныг би анзаардаггүй байжээ. Хажуу өрөөний цоожны нүхээр өрөөн доторхыг харвал. Эмэгтэй хүн суудаг гэлтэй гялалзсан гялтганасан гэрэл гийсэн сайхан өрөө байлаа. Яагаад яагаад гэж би өөртэй хэдэнтээ шивнээд л. Нэг л мэдэхэд миний харанхуй өрөөнд Найдвар гэсэн бяцхан гэрэл гэгээ бий болж эхлэх нь тэрээ. Умгар харанхуй өрөөгөө бага багаар цэвэрлэж, өөр адал явдал хайр дурлал бий болгох бүхий зүйлийг хийлээ. Хүлээлт Ганцаардал Гуниг гутрал бүгдийг нь өрөөнөөсөө хөөж гаргаад Найдварыг цэвэрхэн сууж байгаарай гэж захилаа. Хэдэн өдрийн дараа Харанхуй өрөө маань Харанхуй биш Гэрэл гэгээтэй хүсэл зорилготой өрөө болж хувирлаа. Одоо зөвхөн хажуу өрөөний бүсгүйг би хүлээнэ. Хэзээ ирэх бол гэ

Харанхуй өрөө!!!

Та бүхэний бодож байгаа шиг хог новшоор дүүрэн харанхуй өрөө биш. Пад харанхуй өрөө. Уйтгар гуниг, харуусалаар нулимсаар дүүрсэн өрөө. Энэ өрөөнөөс зөвхөн түг түг гэсэн ямар нэгэн цохилт л бүдэг бадаг сонсогдоно. Өрөөний хаалгыг хэнч онгойлохыг хүсэхгүй нь юутай хэцүү гээч. Энэ Нарны гэрэл битгий хэл лаа ч энд асаж байгаагүй биздээ. Тийм л сэтгэгдэл төрөм харанхуй өрөө юмдаа. Хэдийгээр олон жилийн өмнө Энэ харанхуй өрөө гэрэл гэгээгээр дүүрэн байсан. Энд ч лаа асаж, тэнд ч гал асаад л төрөл бүрийн гэрэл гаргаж болохуйц бүхий л зүйлсээр дүүрэн байсан. Инээд хөөр, баяр баясал, догдлол айдас гээд л хамгийн сайхан сайхан энд л оршиж. Энэ өрөөнөөс л бүгдийг удирдаж байсан. Энэ өрөөний түлхүүр нэгэхэн хүнд л байдаг байлаа. Зөвхөн тэр хүн л энэ өрөөг цэвэрлэж янзалж өөд нь татдаг байлаа. Цаг хугацаа нилээн өнгөрч тэр түлхүүрээ надад өгөөд би буцаж ирнээ гээд явсан. Тэр мөчөөс нөгөө өрөөнд чинь "Хүлээлт" гэх нөхөр түрээслэж суудаг боллоо. Хүлээлт маш их үнээр тэр өрөөг хөлсөлсөн ю

Яалт ч үгүй л...

Энэ хар мессенжэр интернэт гэсээр байгаад эх хэлээ мартах шахжээ хөөрхий. Ерөнхийдөө өөрийгөө гайгүй эх хэлээ мэддэг гэсэн түй муу гар юмаа би хэхэ. За тэр яахвээ 7 сарын 1-ны балиар муухай хар мөртэй өдрийн мэндийг 2 дохоо эрье. Яг сайхан дажгүй бичлэг хийчээд унтах гэсэн СПАМ ирээд уур хүргээд хаячлаа. Бас хэний турхиралт вэ. Ард түмнийг залуус биднийг дахин 1-н гэх өдрийг давтуулах гэж байгаа юм шиг жагсий гэж уриалаад байх шиг байна. Ерөнхийдөө би сайн бичлэгийг нь үзсэнгүй лдээ. Сидней хотод л болж байсан юм шиг байна. Манай Монголчууд юмыг даган дуурайхдаа гаргуун хэдий ч бас хэтрүүлэгт бүр дуртай. Тайван жагсаал нэрийдлээр айхтар үймээн болж хэд хэдэн хүн амь насаа алдсан. Маргааш бас давтах уу 2 жилийн өмнөхийг. Бас нэг даалгавартай нөхөр орж ирээд турхирахад юу болохыг та бүхэн төсөөлөхгүй байгаа бололтой дахиад л нэг хар өдрийн тоо Монголын түүхэнд 2 дахаа гэж тэмдэглэгдэхвий гэхээс бяцхан зүрх минь түгшиж байна. Би ч гэсэн Монгол улсын иргэн би залуу үе. Бид бүхэн хөгжлийн т

Дэмий

Өнөөдөр 7 сарын 1-ний 00:59 минут болж байна. Өдийгөөс 2 жилийн өмнөхөн айхтар юм болжил байсандаг. Гэхдээ би энэ сэдвийг хөндөж туйлширахгүй. Надтай надгүй бөөн хүмүүс үймээн шуугиан болгож өөр өөрсдийн бодлоо илэрхийлнэ биздээ. Миний хувьд ч яахавдээ ёстой шал тоохгүй шдээ хэхэ. За хүний үг хулгайлчлаа хэхэ. Гүй яахавдээ блогтоо бичлэг хийгээгүй асар их удлаа. Нэг юм мутарлах санаатай хэдэн үг толгой өгүүлбэр холбох гээд л нойроо хасаад суужийнэдөө. Хөл бөмбөг ч сайхан болж байндаа. Өглөө ажилдаа явах гэхээр л хэцүү болхоос дажгүй шүү хэхэ. Тэгсэн энэ эмэгтэй хүмүүс их тэнэгтжийнаа. Энэ спортын утгыг нь ойлгохгүй байна шдээ. Айхтар царайлаг одтой багийг нь дэмжээд бусдыг нь булшилж байна шдээ. Өчигдөр Испани Португал 2 тоголсон. Хөөрхий Кристина Роналдо-гийн баг хожигдсон чинь боож үхэх гэж байгаа эмэгтэй хүмүүс сая хол давнаа. Монголд бол 1000 өлхөн давна. Хай5 руугаа шагайсан чинь Давид Виллаг очоод буудхынмсан гэжийшдээ бурхан тэнгэр минь энэ охидууд царайлаг залуучуудын төлөө а