Posts

Showing posts from February, 2012

Өнөөдөр...

Image
Өнөөдөр 2 сарын 14-ны өдөр Миний утаатай ч гэсэн Улаанбаатар хотын минь гудамжаар нүдэнд нь хайр гэрэлтсэн залуучууд алхлана. Бүгд л нэг зүйлрүү яарсан тэмүүлсэн. Энэ өдрийг дахиж хэзээ ч ирэхгүй л юм шиг. Зарим нь гэр орондоо болзоондоо биеэ бэлдээд л... Ажил дээрээ байгаа хүмүүс юун ажлаа бодох вэ... Орой хайртай хүнээ яаж баярлуулахаа дахин дахин төлөвлөөд л... Яажшуухан хайраа илчэлэхээ ч мэдэхгүй... Буцах хаяггүй захиа бас хайлуулсан шоколадаа хараад өгөх эсэхдээ эргэлзээд л эгэгэ... Өмсөж зүүсэн хувцасаа байн байн тольдоод л зөвхөн өнөөдөр л гайхамшигтай харагдахын тулд ямар их хичээсэнийг нь өнгөцхөн харахад л мэдрэгдэнэ. Дэлгүүр хоршоо цэцгийн дэлгүүрээр инээд алдсан залуучууд яг л нөөцийн мах-д очерлож байгаа аятай л эгэгэ. Бүх зүйлийг хайрыг илтгэх улаан ягаан давамгайлжээ. Энэ Улаанбаатар хот тэр чигтээ л ХАЙР ДУРЛАЛ-р амьсгалж байгаа ч юм шиг... Гайхамшигтай сайхан... Гэхдээ би зөвхөн өнгөцхөн л харж эхний хэдэн үгс өгүүлбэрийг бичлээ. Энэ бүх үйл явц, өнгө чимэг,