Одоогоос нэг жилийн өмнө...

Одоогоос яг нэг жилийн өмнөхөн... Тиймээ би өнгөрсөндөө амьдарч байгаа хүн... Тиймээ би дурсамжиндаа хүлэгдэж ганцаардаж шаналж байна. Тэрхэн мөчид би газарт биш тэнгэр дээгүүр ёстой л нөгөө үүлтэй мододын дээгүүр юу гээ байдаг билээдээ ямартай ч үүлэн дунд хөвж явсан санагдана. Юм бүхэн ямар сайхан ГЭГЭЭЛЭГ гэрэлтэй бүх зүйл утга учиртай юм шиг санагдаж байждээ. Одоо би гутарч байна цаг хугацаа ямар их аугаа бас ямар их зүйлийг өөрчилдөгийг ухаарлаа. Аливаад хөөрцөглөж бодит байдлаас хөндийрж хэт туйлширч болохгүй юм. Тиймээ би хөвөн нисэж байждээ. Маргааш нөгөөдөр хүний амьдрал өдөр өдрөөр биш минут секундаар өөрчлөгдөж байна. Бид цаг хугацаатай уралдаад хэзээ ч гүйцэхгүй нь бололтой... Зарим нэг гүйцсэн хүмүүсийн ухаан уужим саруул оюун бодол нь энэ ертөнцөөс тасарч хэтийдсэн бололтойм. Миний мэдэх тэр жилийн өмнөх жаргалтай дүр зураглалуудыг минь ирээдүйд бүр хэд дахин илүү болгож авчрахыг би хүсэж байна... 2011 он маань аз жаргалтай дурсамж үйл явдал ихтэй бас төгсгөл нь аймшигтай гунигай болж өнгөрлөө. Хэзээ ч тэмдэглэж байгаагүй шинэ жил болж өнгөрлөө юу ч болсым бүү мэд он гараад хүн бүхэн баярлаж байхад би ганцаараа бас тэнд тэр минь ганцаарханаа... Ертөнц дээрх бүх зүйлсийг харааж нулимж хагалж буталж амиа насаа ч хайрлалгүй тэмцэхийг хүссэн авч юу ч хийж чадахгүй байсандаа бараг л үхэх шахсан сэтгэл зүрхээрээ би үхжиж амьд үхдэл болсон мэт. Энэ хорвоо над шиг тэнэгээр яахавдээ ч гэж бодсон гэхдээ над шиг тэнэг тэр нэгэн хүнд хэрэгтэй гэдэгт л би итгэж баярлаж түүний төлөө амьсгалж байгаадаа баярлана. Цаг хугацаа би чамд амь насныхаа талыг өгий буцаагаач....

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа