Мөнхийн хайр 1-р хэсэг

1-р хэсэг "Ил Захидал"

Нэгэн гайхамшигтай бүсгүйд илгээмж ирж гэнэ. Бүсгүй хэнээс ирсэнийг нь мэдэх гэж эргэж тойруулсан ч нэг бичиг бүр буцах хаяг ч харагдсангүй. Баярлан догдолж айж илгээмжийг задалтал нэгэн ил захидал, бас нэг бугуйвч, нэг ширхэг зөөлөн чихэрний хамт гэрэл зураг гарж ирж гэнэ.  Яаран захидлыг задлан унштал:

Сайн байна уу Нар ээсэн сайхан өдрийн мэнд бүсгүй минь. Бугуйвч Чихэр Зураг гуравыг хараад чи намайг хэн гэдгийг мэдсэн бол уу! Чи санаж байнаа уу тэр бугуйвчийг тиймээ анх чамтайгаа танилцаад сар гарамын дараа шинэ жил дөхчихсөн үе шиг санагадана чи минь нэг бугуйвч зүүгээд ирсэн тэгээд л би чамаас ямар гоё зүүлт вэ надаа өгчих гээд зүүчээд тэр чигтээ энэ чинь минийх гээд авчихсаныг. Зөөлөн чихэр чиний гайхшралыг төрүүлж магадгүй ээ. Би маш сайн санаж байна чи надад анх тэр өдөр зөвшөөрөхдөө нэгэн захиатай хамт тэрхүү зөөлөн чихрийг өгж байсан шүү дээ. Чихрийн цаасаа хадгалж явсан ч хаа нэгтээ нэг номныхоо завсар хийгээд олсонгүй тиймээс яг адилхан зөөлөн чихэр явуулсан юм. Аз болж одоо болтол тэр чихэр үйлдвэрлэгдэж байдаг юм байна. Одоо зураг үлдсэн үү чамаас минь үлдсэн нандин зүйлсийн нэг энэ гэрэл зураг үргэлж л миний хажууд чамайг минь хамт байгааг мэдрүүлсэн зураг. 15-н жил энэ зургыг ширтэж амьдарлаа. Одоо энэ бүх зүйлийг хадгалж чадахгүй ээ.  Би чамайг зүрх сэтгэлдээ мөнх хайрлаж чадахгүйнээ яагаад гэвэл би өөрөө мөнх биш юм байна. Үүрд баяртай Чиний нүдэнд дулаахан инээмсэглэдэг нэгэн цагт чамайг хайраар дүүргэх хичээж байсан залуугаас...

Бүсгүй захидалыг арай ядан уншиж дуусгаад гэрээсээ хаа нэгтээгээс нэг зүйлийг нулимс дуслуулан хайсаар...

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа