Өнөөдөр...

Өнөөдөр 2 сарын 14-ны өдөр
Миний утаатай ч гэсэн Улаанбаатар хотын минь гудамжаар нүдэнд нь хайр гэрэлтсэн залуучууд алхлана. Бүгд л нэг зүйлрүү яарсан тэмүүлсэн. Энэ өдрийг дахиж хэзээ ч ирэхгүй л юм шиг. Зарим нь гэр орондоо болзоондоо биеэ бэлдээд л... Ажил дээрээ байгаа хүмүүс юун ажлаа бодох вэ... Орой хайртай хүнээ яаж баярлуулахаа дахин дахин төлөвлөөд л...

Яажшуухан хайраа илчэлэхээ ч мэдэхгүй... Буцах хаяггүй захиа бас хайлуулсан шоколадаа хараад өгөх эсэхдээ эргэлзээд л эгэгэ...

Өмсөж зүүсэн хувцасаа байн байн тольдоод л зөвхөн өнөөдөр л гайхамшигтай харагдахын тулд ямар их хичээсэнийг нь өнгөцхөн харахад л мэдрэгдэнэ.

Дэлгүүр хоршоо цэцгийн дэлгүүрээр инээд алдсан залуучууд яг л нөөцийн мах-д очерлож байгаа аятай л эгэгэ. Бүх зүйлийг хайрыг илтгэх улаан ягаан давамгайлжээ. Энэ Улаанбаатар хот тэр чигтээ л ХАЙР ДУРЛАЛ-р амьсгалж байгаа ч юм шиг... Гайхамшигтай сайхан...


Гэхдээ би зөвхөн өнгөцхөн л харж эхний хэдэн үгс өгүүлбэрийг бичлээ. Энэ бүх үйл явц, өнгө чимэг, дуу чимээ, цэцэг, бэлэг сэлт энэ бүхэнд ГАНЦ БИЕ-чүүд дарагдана.




Гудамжаар ГАНЦ БИЕ-чүүд маань гунигтайхан удаан хэмнэлтэй энэ бүх процессийг ажин харж шарандаа өөртэй бэлэг авч шоколадаа хазлан идэж явна. Харц минь гунигтай хэн нэгэн байхгүй гэж бодхоор л боож үхмээр ч юм шиг. Энэ нэг 24-н цагийг яажшуухан өнгрөөхөө мэдэхгүй эгэгэ. Найз нөхөдрүүгээ ярьж залгана хосууд юм чинь манийг ч яаж тооховдээ эгэгэ.

Хамгийн харамсалтай нь энэ баярын өдрийн цаана ГАНЦ БИЕ улс ямар их дарамттай хэцүү өнгрөөдөгийг мэдэрдэггүй... Мэдэрдэггүй ч гэждээ ХОС-уудад дарагдчдаг

Арчаагүй замбараагүй царай муутайдаа ийм байгаам биш гагцхүү ГАНЦ БИЕ биднийг гэх ЧИН СЭТГЭЛ ЖИНХЭНЭ ХАЙР ДУРЛАЛ л алга...


Нийт ганц бие хүмүүсийгээ өмөөрсөн минь уу....




Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа