2009/08/04

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Өнөөдөр миний бие Шар хадны эцэст байдаг, бөө найзынхаа дүү дээр очлоо. Жинхэнэ гайхамшигтай зүйл боллоо. Манай найзын сахиус буюу онгод нь буугаад бөө хүний гайхамшигийг мэдрүүллээ. Тэр гэрт байгаа бүх хүний оюун бодол санааг уншиж чадаж байгаа нь гайхалтай. Би өөрөө хүртэл туршиж үзээд итгэлээ. Эхлээд бөө хүн онгод сахиусаа дуудахын тул идээ будаа бэлдэж, зул асаадын байна. Тэгээд бөөгийн бүжигээ хийж онгод сахиусаа дуудахаас өмнө онгод нь гэр доторх хүний оюун бодол санаа хэлж ярьж байгаа зүйлийг сонсож байдаг юм шигээ. Мөн гэрт дотроос гарч болохгүй гэдийн байна. Яагаад гэвэл онгод сахиус-ийн нь дуудахад муу юмнууд гэрийн гадуур цуглардаг юм шиг санагдсан.
Хэнгэргээ дэлдээд л амандаа дуу шиг юм аялана. Тэгээд 3-н Түшээ буюу удахгүй бас бөө болох хүмүүс нь Онгод сахиус нь түшиж тусалдийн байна. Ирэхдээ бие нь сонин найгаад л хөгшин хүн шиг Хэнгэргээ дэлддэг юмаараа газар тулаад их л хөгшин хүний хоолойтой болоод, 3-н Түшээ нь морио аваа гээд л тэгээд л Онгод нь хүрж ирээд л Олбог хаана байна гээд л их л хөгшин хүний хоолойгоор хэлээд л.. Тэгээд л Сайхан аагтай цай уухыг хүсээд Хөөргөөрөө тамхилнаа гээд төд удалгүй бөө хэлж байнаа. Энд юун Балчирс цугларсан юм гээд л намайг асууж байгаа бололтой. Чи их миний талаар их мэддэг гэлүү гээд л их л ууртай нь аргагүй асуулаа. Би шууд л шоконд орж байгаа юм чинь хэхэ. Онгодыг нь буухаас өмнө би Бөө гэж юу юм бөөгийн хувцас эд нарын тухай уншсан юмаа л хэдэн найздаа ярьсаныг минь мэдсэн байгаа юм чинь Тэгээд л их л хуучны яриагаар яринаа. Эхнэр хүнийг Хатан гэж ярьна. Бид нарыг болон бид нараас хөгшин хүнийг балчирс гэж ярина. Мөн гялгар уут шаазан юманд хүрж чадахгүй их л хилэгнэдийн байнлээ. За тэгээд л хүмүүс нэр овгоо төрсөн жилтэйгээ хэлэнгүүт л нөгөө амьдралын хүүрнэн өгүүлнэдээ хэхэ. Би ч бүр шоконд орцон амьтан гайхаад л... За тэгээд л 76-н тогооны хөө 3-н чимх шороо аваад 3-н хуруу архиндаа хий гэж байна. За тэгээд энэ өргөө цагаан гэрээс эргэж харалгүй 76 алхам яваад эргэж хараад хамаг муу муухай бүхнээ бодоод суугаад зүүн суган доогуураа асга гэнэ. Тэгээд л бас 3-н ширхэг нөгөө юу гэдэг билээ гээд л амьхандаа шүдэнз гэж хэлж мэдэхгүй. Аргагүй л дээ их дээр үеийн онгод сахиус юм болохоор хэр барагтай бидний яриагаар биш нэг л их хуучны яриагаар ярина. 3-н шүдэнзээ зураад гээд муу муухай бүхнээ бодоод хаяаарай л гэнэ. Тэгсэнээ надруу харсан Их мэдэхээ гэж хэлсэнээ чиний энийг мэдэхүү би одоо юу хийжийнэ гээд л би ч бүр дахиад л шоконд ороод л дуу гарахгүй тэгсэн чинь хэл дугараач гээд л тэгэхээр нь л муу муухай юм зайлдаг байх гэж уншсан гэсэн чинь л чи мэдэхгүй байна. Чи буруу мутарласан зүйл уншсан байна гээд л. Би ч дуугүй суугаад байлаа. 3-н түшээ нь намайг шоолсон чинь 3-н балчир Дээдсээрээ наадах гээ юу гээд л дуугай болгож байналээ. Бөөгийн ёс заншил гэдэг агуу зүйл юмаа. Манай найз тэгээд юу ч мэдэхгүй байжээж л бөөлөөд хүн амьтан шавхуурдаж ч мэдэхгүй шдээ. Би ч дотроо хамрын тамхинаас нь нэг татчих юмсан гээд л бодсон чинь шууд л тэр зүүн хойд талд сууж буй балчир миний тамхинаас тамхилах гээд байх шиг байна гээд л за тэгээд дахиад гүн шоконд ороод явчиж байгаа юм чинь айж ичсэндээ хамрын тамхинаас нь тамхилаагүй хэхэ. Намайг тэгээд их мэдэх гэж бөө найзын маань онгод сахиус нэрлэлэээ хэхэ. Үүнээс хойш би бөөгийн талаар зөв мутарлах болноо гэж дотроо бодож байна хаха. Халх бөөгийн Малгай нь дээгүүрээ онгорхой биш харин дээлнийх нь 2 суга нь онгорхой байдаг энэ нь хүний муу муухайг сордог гэж Онгод сахиус нь надад хэлж өгсөн. Мөн Хэнгэргэн дотор нь 12-н жилийн амьтдын дүрс зураастай байдийн байнлээ. Мөн гадна тал дээр нь хадан дээрээс ульж буй чоно сарыг зурсан нь ховор хүчтэй бөө л хэнгэргэн дээрээ тийм байдаг гэж тайлбарлаж өгсөн. Мөн нар зурсан байдаг нь Гэрлийн хүчийг агуулсан бөө юм байнаа. За тэгээд өнөөдөр миний гайхамшигтай өдөр байлаа. Онгод нь явах буюу мордсоных нь дараа нь найз маань миний сахиус чамайг байнга хамгаалж байх болно гэж хэлсэн шүү хэхэ.
Эцэст нь хэлэхэд БИД ЭРТ ДЭЭР ҮЕЭЭС МӨНХ ТЭНГЭРИЙГ ШҮТДЭГ БӨӨГИЙН ШАШИНТАЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ. ТУН УДАХГҮЙ МОНГОЛ ТУУРГАТАНГУУДИЙН ХАЛХ, БУРИАД гээд л бөө нарын цугларалт болохын гэнэ тэнд л хүчийг үзэлцэнэ гэндээ.
Дахиад олон POST хийх болно зуны амралт дуусах хүртэл бөө найзыгаа онгод сахиусын дагаад л яваад байхаас хэхэ. Үнэхээр үнэн юм байна шүү!!!!!!!

МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙГ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭХ БОЛТУГАЙ

16 comments:

Anonymous said...

хэхэ ах хүү үнэн юм бичжээ. монголчууд шиг агуу шашинтай улс барбг л байхгүй гэж болноо шүүүү.
би хар багаасаа л бөө гэж гүйдэг байсан хүүхэд л дэээ. гоё юм бичжээ

Anonymous said...

hi bi ene boog sayahan nudeer uzej chiheeree sonsoloo yostoi sonin yum baina.tegeed ene zuun biluu jaran ni boogiin zuun gej baina. ih yum helj ogj baina oird manai hamaatnuud sonin sonin yum uzeh boloo uneheer bid chine boogoo l shuteh yum baina. shutleg bas ih chuhal gej bodoj baina.

XChuluun said...

tegelgui yaahav boo chin ugaasaa l id shid. mongolchuud bid iim saihan yazguurtai humuus shu de. etseg ovgod mine bidniig hezeech hayadagguig harsan bizdee. boo morgoliig hudlaa gdg humuus oorsnoo yostoi haranhui humuus baidag.

Anonymous said...

Үдшийн мэнд.
Манай хамаатны хүн бөө болно гээд, манайхан гэрээрээ Дархан явлаа. Өнөө өглөө тэр зан үйл нь болоод, айх гайхах 2 зэрэгцэж байгаад л ирлээ. Үнэхээр биширмээр хүмүүс гэж тэднийг л хэлдэг байхдаа. Огт танихгүй хэрнээ өнгөрсөнг бидэнтэй хамт байсан юм шиг л тод томруунаар хэлж өгч байсан... Монголчууд агуу улс үндэстэн байсан, гэхдээ байх ч болно гэдэгт найдаж байна...

Anonymous said...

Сайн байна уу? Чиний бичсэн зүйл чинь үнэхээр гайхалтай санагдлаа. Тиймээс сайн бөөтэй хэрхэн холбогдох талаар зөвлөгөө өгөөч. Эгчид нь маш олон удаа зовлон тохиолдоод Онгод шүтээнээс асуух зүйл их байна л даа. gan830509@yahoo.com энэ хаягруу чатлах эсвэл захиа бичиж болно шүү. Заавал холбогдож туслана гэдэгт итгэлтэй байна шүү. minii Skype ID: gantsetseg-vfm

Жаргалсайхан said...

Монголчууд чинь чихэндээ биш, нүдэндээ л итгэдэг болохоороо нэг их тоохгүй байгаа юм шиг байгаамаа. Эртхэн шиг энэ сайхан өв соёл, шашин шүтлэгээ сэргээж аваасай...

onoroo said...

хэхэ, их л том сахиустай уулзсан байна даа. Манайх ч гэсэн бөөтэй болсон. Тэгээд "Чанар"- гэдэг юманд нь явж үзсэн. Тэнд бараг 40-д бөө байсан. зарим нь дөнгөж өвөөгөө авах гэж байгаа, зарим нь хуучин сахиустай хүмүүс. Зөндөө юм үзсэн дээ. Гайхамшигтай юм байна лээ. Тэгээд өвөөг буухаар нь Тэнгэрт юу байдаг талаар асуусан. хэхэ, зөндөө л юм хэлж байлээ, сонин л юм байлээ

doda_914 said...

tiim shuu sahius shuteen gj uneheer agui zuil bdg bi odoo 15tai sahiusaa awaad 2jil bolj bna naag joohon bolhoor humuus za en ch dee hehe gj dtroo boddog yum bnalee harin manai sahiustai ulzsniihaa daraa boon hundelsen humuus l boldog yum bna lee

Anonymous said...

sn baitsgaan uu Hamigan Moguliin ard minu. OOriin chin bichsen zuil shn sanagdlaa. BOO gdg chn eronhii ner shuu! Udmaa hamgaalaj zasaj zalruulah gej BUUDAG shuteen ym shuu. manai udamd bs shuteen buudag ih sonirholtoi goe tuuh yarij ogdiin.MONGOLIIN NUUTS TOVCHOO ihenh n zordiin.Uugiin n/tovchoo hariin ulsruu 3 udaa aldagdsan gj sonsson. MONH HUKH TENGER UURD MANDAN BADRAH BOLNO...

bayaraa said...

Бөө гээд солиорчихсон хүмүүс амьдралаа орвонгоор нь эргүүлээд тэнгэрийн нэр бариж хэнгэрэг дэлдэгчидийн үгээр бүхнийг шийдэх юм гэнэ.Тэр бөө нар чинь тийм мундаг юм бол энэ улс орныг ард түмний амьдралыг болхы нь байлгаад бгаа худлаа амлагчидыг хэлэх хийхийг нь бодитой болгох талаас нь юм хиймээр юм. Монголоор дүүрэн худлаа юм л бна. Одоо дээрээс нь бөө гэж худлаа юм гараад ирлээ. Нэг нэгнийхээ үнэн худлыгч ялгуулж чадахгүй байж хүний амьдрал зам мөр заана гэж бурдагаа больсон нь дээргүй юу? Итгэх ямарч үндэс алга. Хамгийн гол нь айлган сүрдүүлж аав, ээж, ах, дүүсийг нь авж явна гэж дарамтлаад байгаа нь бүр дургүй хүрмээр байгаа юм. Миний мэдхээр архи уудаггүй онгод байдаггүй юм бналээ. Тэгхээр их л муу хүмүүс байсан юм шиг байгаам. Ууж иддэг уурлаж зандардаг хэн юм бэ тэд ер нь ямар ч байсан сайн юуманд хүргэхгүй.

Ed[U]CaTeD HooL!GaN BoyZ. said...

За би энэхүү Бөөгийн тухай өөрийн мэдэх хэдэн зүйлийг хэлье.Би ч бас саяханаас энэхүү зан үйлийг ойлгож эхлэж байна.Өшөө их зүйлийг ч мэдэхийг хүсэж байна.Бөө гэдэг нь шашин биш юм энэ бол тэнгэрийн зан үйл юм.Улаач гэдэг нь Дээд тэнгэрийг хөрст-тэй холбогч юм.Тэгээд би бодохдоо нэг зүйлийг их ойлголоо энэ юу вэ?Гэхээр Чингис Хааны үед монгол улс мандан бадарч дээшилж дэвжиж байсан.Энэ үед ч Бөө гэдэг хүчээ авч байсан.Энэ үеийн Монгол Бөөг Төрийн шашин болгож шүтэж хүндлэж ирсэн Монгол Улс хүчирхэг байсан нь үүнтэй холбоотой гэж бодож байнадаа.Та бүхэн ч бас энэхүү Бөө гэж юу болохыг яаг юувэ гэдгийг мэдэж сонирхохыг хүсэж байгаа байхаа.Онго гэдэг чинь бидний мэдэхээр сүнс юм шүүдээ.Гэхдээ Дээд Тэнгэрт Залардаг хүч чадал увьдастай.Үүнийг би ч сайн ойлгодоггүй үнэхээр гайхамшиг.Бөөг өдий зэрэгтэй авч ирсэн хүмүүс бол Дархад зайран удгадууд юм шүүдээ.Бөөгийн зан үйл дахин сэргэж байна.Хөх толботой тэнгэрлэг монголчууд минь Хөрстийн газрыг дэнсэлгэж байх заяатай тэнгэрийн үрс юм шүү!!!
mudvayne_k2@yahoo.com

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

сайн уу найз минь бөөгийн талаар бичлэг энэтэр хайж яваад чиний бичлэгийг уншлаа тэгээд бөөгөө сайн судалбал их гоё юм байна гэдгийг хэлмээр байна. Би бүр сайхан байна сайхан болоолд л байна

Anonymous said...

Нар чоно зурсан байлаа гээд хүчирхэг гэсэн үг бас биш л дээ хотгойд чоносын шүтээн /билэг тэмдэг/ нь чоно , боржигоных бүргэд гэх мэтээр дүрсэлсэн байдаг. тэрнээс хэцэн дээрээ л зурагтай бол хүчтэй гэсэн үг биш харин ямар хэц барьж байна гэдгээс харин болдог.