Ганцаардал!!!

2008 оны 08-р сарын 16-ны өдөр эхлээд 01:46минут өнгөрч байна.
Интернэтийнхээ төлбөрийг хийгээгүй үнэн гунигийн байнаа.
Нөтбүүкээ асаагаад л жаахан юм бичмээр санагдаад л....
Бяцхан өгүүллэг бичихээр шийдлээ. Таалан соёрхоно уу


Машины дуу чимээ, микроны кондуктар хүүхдийн хашгирах дуун, зөрж өнгөрөх хүмүүсийн яриатай цуг Батаа гэрлүүгээ алхаж явна. Барилгын нэгэн хувийн компанид зураг төслийн инженерээр ажилладаг. Энэ залуу өдий 30 насны босгыг давжээ. Харих замдаа бодол зөрсөн залуу хосуудыг хараад, дотроо битүүхэн атаархан, гэлүүгээ алхсаар л. яагаад юм энэ өдөр тэр их гунигтай алхана. Яагаад гэвэл ганцаардал гэгч түүнийг даган явж байгааг жирийн хүмүүс бид нар анзаарахгүй ээ. Гуниг ганцаардал хоёртой хамт алхсаар орцныхоо үүдэнд ирсэн байлаа. Гэрлүүгээ орхоос нэг л дургүйцэн, ядрахын эрхэнд дуртай дургүй гэрлүүгээ орлоо. Хувцасаа тайлан хоол хийж идэхээс залхууран нөгөө л бэлэн гоймонгоо идэхээр шийдлээ. Зурагтаа асааж бэлэн гоймон идэж байхдаа тэр маш их ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Ганцаардаж байгааг нь мэдсэн юм шиг зурагтаар нь хайрт хосуудын тухай кино гарж байгаа нь энэ өдөр хорвоо ертөнц тэр чигээрээ түүний эсрэг байгаа юм шиг санагдаж зурагтаа унтраалаа. Нилээн бухимдан мань залуу хар багын сайн найз болох Цээгийрүү залгалаа. Байна уу??? Ажил нь сайн л биздээ хөгшөөн. За найз минь нэг уулзаж хуучинаа дурсахуу гэж асуутал: Найз нь эхнэртэйгээ хоол идэж байнаа дараа болий гэж хэлэн урмыг хугаллаа. Өөрийнхөө тухай найзынхаа тухай эргэцүүлэн бодлоо: Өдий 30 нас хүрчихээд би эхнэр хүүхэд ч үгүй найзууд дундаасаа ганцаарханаа Гон бие Гозон толгой ядаж сайнуу гэж мэндлэх сайхан бүсгүйг ч мэдэхгүй гэж бодон найзыгаа өмөөрөн өөрийгөө зэмлэлээ.
Нэг л мэдэхэд ханын цаг 23:49 минутыг зааж байсан тул унтахаар шийдэн ороо засан хэвтлээ. Унтах гэтэл нойр нь хүрэхгүй гуниг, ганцаардал, эхнэр, найз бүсгүй гэсэн үгс толгойд нь эргэлдэн хөрвөөсөөр тэсэлгүй босон гар утасныхаа цагийг харвал хэдийн 4.30 минут болж байлаа. Батаа шийдлээ сайхан найз бүсгүй, сайн эхнэртэй болий гэж бодсоор унтсан байлаа. Утасных нь сэрүүлэг нь хангинаж дурамжхан нүдээ нээн босож, яаруу сандруу хувцасаа өмсөн, нүүр гараа угаасан болоод л гэрээсээ гараад л хэвшмэл болсон замаараа явах гэсэнээ сэтгэл дотроо: Өнөөдрөөс эхэлж би ганцаардалыг ялан дийлэх болно гэж сэтгэл дотроо шивнэлээ. Тэгээд өөр замаар ажилруугаа явж байтал хувь заяа хайрын дурлалын бурхан байдаг юм шиг саяхан сэтгэл дотроо шивнэсэн үгийг нь сонссон мэт. Залуу насныхан нь хайртайн учруулах нь тэр....
Мэдээж үлгэр болгон сайхан төгсдөгийн адил миний бяцхан өгүүллэг жаргалтай төгсөх нь тодорхой яагаад гэвэл би хүсэж байна хаха. За за мэдкүү хэтэрхий ганцаардсандаа иймэрхүү юм зохиож бичлээ. Ямартай ч миний блогыг уншдаг сонирхдог үздэг хүмүүст найзууддаа баярлалаа.

Comments

ogoomor said…
гүй ээ яахвээ уйдсан хүний л ажил юмдааь өөртөө тохируулж бичсэн байх шив хэхэь заза тгээд цаашдаа бүр гоё-г бичнэ биз дээ, goodluck :@)
Anonymous said…
goy uguulleg bolson bn adminaa ushuu olon goyiig bicheerei kkk
Anonymous said…
uguulleg gj hekeheergui l yum bn, zgr l huurnel yumu da
Anonymous said…
ghde zgre yum bichdeggui humuusiin derged bol chi cool bn oo
Хаха баярллааа хэхэ
М.Б. Заяа said…
Өгөөмөрийг уйдсан хүний ажил гэж бичихэд хүргэсэн гол үндэслэл юу гээч? Чи хүмүүст таалагдах гэж бичих хэрэггүй зүгээр л сэтгэлээ бич. Юуг ч илүү дотно хүргэх гэж тэдний сэтгэхүй рүү ойртуулах хэрэггүй. Ямар ч өгүүлэмж бахгүй ч байж болно. Зүгээр л яаж ганцаардсанаа бич. Тэд тэгвэл илүү ойлгоно. Ганцаардал бүхэн өөр өөр байдаг. Тиймээс миний ганцаардал ийм өөр гэж тэдэнд харуул. Орчингоос ангижир сэтгэлдээ захирагд. Чамд амжилт хүсэе. Гоё өгүүллэг байна.

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт