За миний бие СҮНС ЧӨТГӨР БУРХАН САХИУС эд нарыг нээх шүтдэггүй байлаа.

Хүн өөрөө л нүдээрээ үзэж биеэрээ айж байж юманд итгэдэгийн адил надад нэгэн зүйл тохиолдлоо.
Саяхан Манай сайн найз маань Бөө болсон юм лдаа тэгээд. Би ч нээх итгэддэгүй л байлаа.
Тэгээд найз маань за чи итгэхгүй байвал хүрээд ир гээд л байдаг байлаа. Тэгээд 2009.07.07-нд Би ажил дээрээ Бөө найз дээрээ очих гээд хүлээж байлаа. Цаг ч нилээн оройтсон шөнийн 00.25 минут болж байсан. Тэгээд л удалгүй манай 2 найз маань машинтай хүрээд л ирлээ. Бид 3 ч явий гээд л. 7-н буудлын эцэст байдаг. Салхитруу давхилаа. Тийшээ явж байхад л сэтгэл нэг л тавгүй айгаад ч байгаа юм шиг нэг л ер бусын хүч айлгаад байлаа. Тэр хавьд нь ямар нэртэй билээ нэг Колонкийн тэнд очоод залгаарай гэсэн. Нөгөө бензин колонкний тэнд очоод л найзруугаа залгасан чинь Би гэрээсээ гарж чадахгүй байнаа. Эндхийн гүйдлүүд гэр нураачина та нар хүрээд ир гээд л байгаа газраа зааж өглөө. Бид 3 ч за эр улсууд байндаа худлаа худлаа мань 3-аар тогложийнэ гээд л. Тэгсэн буруу замаар нь өгсөөд төөрчлөө хөөрхий!!! Гэр хороолол дундуур хэхэ. Тэгээд л бөө найз руугаа залгалаа мань хэд чинь гэрийг чинь олддогүй манай машины гэрлийг харж байна уу гээд л Тэгсэн бөө найз маань харж байна гэрлээ унтраагаад асаагаадах гэдийн тэгээд л асаагаад унтраагаад бид 3-ийг олж харав уу гэсэн чинь за харлаа би өөрөө очий гээд л бөө найз маань хэллээ. Тэгээд л машиндаа бид 3 суугаад л хүлээж байсан чинь Бөө найз маань залгадын утасаа авсан чинь сандарсан хоолойгоор машиныхаа гэрлтийг асаа машиныг чинь тойроод сүүмгэр гэрэл эргэлдээд байна гэдийн. Бид 3 ч за манай хүн худлаа айлгаж байна гээд л за худлаадаа гээд л гэрэлээ асаахгүй байсан чинь Хойно сууж байсан найз маань Хөгшөөн цаашаа цонхруугаа хардаа гээд л орилоод би гайхаад л эргээд харсан чинь эхлээд аймар орилоод л цочсон. Харанхуй шөнө жоохон охин миний өөдөөс хараад инээгээд тэхдээ инээсэн дуу нь гарахгүй нэг л хүйтэн инээмсэглэл тодруулаад тэгээд бид 3 ч инээлдээд л аан жоохон тэнэг охин айлгачлаа гээд л ярилцаад хоорондоо ярилцаад л нөгөө охиноо хаана явжийна гээд л харах гэсэн чинь бараг 60-80 метрийн зайтай явж байсан тэгсэн чинь Бид 3-ийн өөдөөс бөө найз маань хөл нүцгэн байдгаараа гүйж ирсэн. Тэгээд л хүрч ирээд би та нарт хэлээ биздээ машиныхаа гэрлийг асаа гэж гээд л загнаад. Түрүүнийхээ охиныг ярьсан чинь та нар гүйдэлтэй таарсан байна. Энэ газар их муухай ёрын газар гээд л тэгээд гэрлүү бид хэд очоод л бид 3-ийг ГАНГА өвсөөр ариутгаад тэгсэн чинь Миний сүнсийг зайлцан байна гээд тэгээд би яах гэж та нарыг дуудваа гээд л Тэгээд л бөөгийнхөө хувцасыг өмсөөд л Хэнгэргээ хэд дэлдээд л Миний нэрийг жилтэй маань асуугаад л Эрхи-ээр хэд хэд ороолгоод л за сүнс чинь холдоод байна ямар овоо гүйдэл вэ гээд л намайг дахиад нилээд хэд хүчтэй ороолгоод л за одоо айлтгүй гээд сүнс чинь биендээ хүрээд ирсэн. Тэгээд л одоо та 3 үүр цайхаас өмнө яв гээд л гол нь хэнч битгий эргэж хараарай болохгүй шүү гээдл. Тэгээд л бид 3 ум хумгүй давхиад л явсан. Тэгээд бөө найз маань тэр муухай газар ганцаараа үлдсэндээ. Ээ дээ тэгээд л СҮНС ГҮЙДЭЛ эд нар чинь байдийн байна гэдэгийг нүдээрээ үзлээдээ. Итгэхгүй байж болно. Өөрсдөө Салхитын амлуу яваад үзнэ биздээ.

Тэгж байгаад би бөө найзынхаа сахиус-тай ярилцлага хийх санаатай байгаа зургийн чадвал тавинаа манай найз нээх уурлахгүй байна лээ.
Энэ POST-г хиймээргүй байсанч яалт ч үгүй тавимаар санагдаад болдоггүй ээ.
Өшөө сонирхолтой зүйл мэдэхийг хүсвэл himitsu_sec@yahoo.com холбоо барина биздээ

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа