Хайр дурлал гэж юу вэ???

За тэгээд юуны өмнө Маанийн эрх бол 108, УИХ-ын гишүүд 76 гэдэг нь тодорхой хэхэ.
Хайр дурлал: Нэг бодлийн энэ 2 үг холбоо үг ч юм шиг нөгөө талаас нь 2 өөр утга агуулж байгаа байх гэж бодном. Энэ хүний сэтгэлийн хөдлөл гээчд Хайр гэдэг зүйл хүн элбэрэлт эхийнхээ гэдсэнд (саванд гэх байхаа хэхэ) хайраар бий болдлог байх. Яагаад байх вэ гэхээр одооны ихэнх миний насны охидуудын алдаа гэхүү юу гэхүү за за мэдкүү ямарч байсан бараг л 60-75% нь жирэмсэн болж үзсэн байх. Тэхдээ жинхэнэ хайраар тэр бяцхан амьтаныг үйлдсэн үгүйг би бас мэдэхгүй.
Ихэнх нь л цаашдын амьдралаа бодож aборт хийлгэх ч юмуу эм уудаг нь тодорхой. Энэ үйлдлийг нуугаад яахав угаасаа шдээ. Залуус минь!!! Дуучин Сийлэгмаагын "Хүн хүндээ хайртай байдгынмаа" гээд л байдаг дууны клипэн дээрх Жүжигчин Төмөрбаатар шиг 1-р төрхийн хөшөөнд хадаг өргөж байхвий.Энэ хорвоо бид бүхэн эцсийн эцэст хойч үеээ удам угсаагаа үлдээх хүү охинтой болох нь амьдралын нэгээхэн чухал хэсэг болвуу!!!
Хайр гэдэг зүйлийг би ээжийнхээ гэдсэнд л байхаасаа мэдэрч төрсөн. Өсөж том болсон, нохой авч тэжээсэн, тэжээвэр амьтаныг хайрлаж, эхэлсэн бас л хайр.
За тэгээд Хайр гэдэг зүйлийг тоочоод баршгүй анд нөхөдийн хайр гэр бүлийнхэнээ хайрлах хайр. Энэ бүхэн дундаас Хайр сэтгэл буюу амраг хосын хайр гээч зүйлийг өөрийнхөө бодлоор жаахан ч гэсэн тайлбарлахыг яагаад ч юм миний дотоод хүн хүсээд байна хэхэ.
Хайр гээчийн хамгийн гол үндэс нь шохоорхол юм болвуу гэж өчүүхэн би тунгаан бодном хэхэ.Эхлээд шохоорхож эхлэнэ дараагийн шатнаас хайрлаж, галт уул дэлбэрэх адил оргилсон их хайр нь дурлал гээч болдог байлгүй хэн мэдхэв цус хэхэ.

Мэдээж эхлээд "Анхны хайр" үнэхээр хүний амьдралд мартагдашгүй сайхан мөч. Гэнэн томоогүй насандаа аавын хөөрхөн охинд сэтгэл алдраад л хэхэ. Даанч хяслантай юм шиг бүтдэггүй нь элбэг юм шигээ. МӨн сайхан анхны хайртайгаа бүтсэн хүн ч байгаа байх л даа.
Анхны хайр нь бүтэхгүй болохоор хөөрхөн сэтгэл санаагаар унаж, яггүй шаналдаг биздээ.
Хайр дурлалд хүн болгон өөр өөрийн гэсэн дүрмийг зохиож түүнийгээ ягштал дагах нь гайхалтай. Зарим нэг дүрэм зүйл нь гажиж эхлэхэд хайртыгаа орхидог аль эсвэл засахыг ороллддог байх. Миний хувьд хайр дурлалд сэтгэлээ ариун байлгаж үнэнч, итгэлцэл байх ёстой гэсэн дүрэм мөрдлөгө байдын боловуу гэж боддог.
Сайхан хайрыг бүтээх амархан ч бат бөх хадгалах л хэцүү. Хамгийн гол нь бие биеэндээ итгэж чаддаг байх хэрэгтэй.

Өөр зөндөө олон зүйлийг бичмээр л байна хэхэ. Даанч жаахан завгүй болов.
Тэхдээ энэ мэдээгээ би үргэлжлүүлэх болноо.
Эцэст нь хэлэхэд би энэ мэдээг өнгөцхөн мэдлэгээр хийсэн зарим нэг өгүүлбэр дээр таамагласан байгаа хэхэ. Аан тийн хэхэ Ромео Жульета 2 амьд байсан бол салах байсан бол уу??? аль эсвэл салахгүй байсан бол уу??? Жинхэнэ хайрыг В.Шиксперийн зохиолоор дүгнэж болох боловуу???
Бас нэг зүйл нэмж бичмээр байна: Сайхан аз жаргалдаа умбаж байгаа арай бас юугаа ч мэдэх болоогүй гэнэхэн цайлган хосууддаа Бие биеэндээ та бүхэн Хайртай Баярллаа Уучлаарай гэдэг үгсийг харамгүй хэлээрэй... Үргэлжлэл бий.

Comments

Anonymous said…
sonirholto l ym

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт