ЭРИН ЗУУНЫ АЛУУРЧИН


«Эрин зууны алуурчин Эффрей Дахмер баривчлагдлаа» гэсэн гарчнгтай мэдээ 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баруун Европын бүх сонинд нийтлэгдэж билээ. Энэ хүн арван найман хүнийг алаад идчихсэн байлаа. Түүнийг хаана байгааг мэдээлбэл хүн амьтан дайрч, хувийн арга хэмжээ авчих вий гэж болгоомжлоод тодорхой улс орон, тодорхой нутаг газрыг нь заасангүй. Гэвч тэр нь шоколадны үйлдвэрт цагийн 8,5 долларын цалинтай ажил хийдэг байсныг нь бичсэн юм. Айл хөршийнхөн нь Дахмерыг хэвтээ хонь босгохгүй номхон томоотой, нүдэнд дулаахан хүн гэж үздэг байж. Тэр нь 1988 онд мансууруулах бодис наймаалсан хэргээр таван жилээр таслуулжээ. Гэвч шоронд дөнгөж 10 сар болоод онц сайн тодорхойлолттой суллагдсан байна.
Түүний хийдэг шөл, котлет, бөөрөнхий
мах, зүсэм зууш мэтийн хоолонд ихэвчлэн Африкийн хүмүүс, негр, одой хүмүүс ордог байж. Гэвч яагаад ч юм Ливаны армян, Этиопийн еврей хүн ч орсон байна. Цуг ажилладаг хүмүүс нь түүнийг урьж, ажлын дараа жаахан юм ууя л даа гэхэд «Манай хөргүүл өнөөдөр хоосон байна. Идэх юм ололгүй болохгүй нь» гэж хариулдаг байж.
Нэг хачирхалтай нь түүний «зооглосон» хүмүүс цөм мансууруулах бодис хэрэглэгч байжээ. Алсан хүмүүсээсээ тийм бодисыг нь авдаг, бас тэдний мах ч мансууруулах бодис шингэсэн байдаг байсан биз гэсэн таамнал ч гарчээ.
Тэр нь идэж боломгүй толгой, гар, хөл мэтийг нь нямбайлан ороож боогоод хогийн машин руу хийдэг байжээ. Эффрей Дахмер бүх насаараа шоронд хоригдох ял заагдсан гэнэ.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа