ГАВЛЫНХАА ЯСЫГ ЦОО ӨРӨМДҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ


Москвагийн В. гэдэг эмэгтэйд саяхан ховс (гипноз) хийжээ. Энэ эмэгтэй өөрий-гөө л танигдах амьд амьтдад олзлогдсон гзх боловч чухам ямаршуу юм болсныг гүйцэд санахгүй байна гэсэн аж. АНУ-ын сэтгэл зүйч Борис Ланда, Оросын Владимир Ажажа нар түүнд зайнаас үйлчилж зарим зүйлийг нь сануулахад хүргэжээ. Түүний хэлсэн нь: Намайг «Щелковская» метроны өртөөнөөс гараад гэр рүүгээ харих зуур «гэрэлтсэн агч модны навч шиг хэлбэртэй» нэгэн нисдэг биет дагалдсан.
Тэгээд байсхийгээд «эр хүний дүрээр» надад хандаж, бүр «гавлын минь ясыг өрөмдөж» туршсан гэж ярьжээ.
«3. гэдэг энэ эмэгтэйн ярьж байгаагийн үнэн худлыг батлахад хориос доошгүй удаа туршилт хийх хэрэгтэй юм. Гэвч одоо түүний санаатайгаар худал хэлээгүй нь батлагдаад байна. Тэр бүх мэдээлэл энэ эмэгтэйд ховсын хүчээр шингэсэн байхыг үгүйсгэх газаргүй юм» гэж Борис Лан-да мэдэгдсэн байна.
Харь гаригийнхантай ямар хүмүүс уулздаг вэ?
Канадын сэтгэл зүйч, сэтгэл судлаач нар нисдэг тавгийг юмуу, харь гаригийнханыг харлаа гэдэг хүмүүсийн сэтгэцийн эрүүл эсэхийг шалгажээ. Тийм хүмүүс ихэвчлэн маанагдуу юмуу болоогүй юмыг болсон мэтээр бодох дуртайчууд байдаг гэж үздэгийн үнэн зөвийг шалгах зорилго тавьсан тэдгээр эрдэмтэд дүгнэхдээ, харин ч дунд зэргийн ухаантай хүмүүсээс арай ухаалаг байдаг юм байна гэж үзжээ. Тийм хүмүүс хоёр хуваагдах бөгөөд нэг нь нисдэг тавгийг холоос харсан гэдэгчүүд, нөгөө нь бүр түүнтэй биеэрээ тулгарлаа гэгчид юм. Зүгээр л таваг харсан гэдэг хүмүүсийн 60 хувь нь шөнийн цагаар, унтсан унтаагүйн хооронд байхдаа харсан гэдэг, нисдэг тавагтай юмуу тэнд яваа зорчигчидтой тулж уулзсан гэдэг хүмүүсийн дөрөвний нэг нь унтаж эхлэх юм уу сэрэх үедээ, өөрөөр хэлбэл үзсэн харсан юм үзэгдэж болохуйц цагт харсан байдаг ажээ.
Тийм хүмүүс харь гаригийнхныг юмуу нисдэг таваг харсныхаа дараа ямар нэгэн эвгүйцэл, сандралд орж байгаагүй ажээ. Тэр байтугай өөр ертөнцийн зочид хүн төрөлхтөний хувь заяанд санаа зовж бүр удирдах бодлоготой байдагт нь бид баяртай байдаг юм гэж хэлдэг байх юм.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа