Найз охин чинь салахгүй..............

Та цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгааг би ойлгож байна. Гэхдээ танд гэж хэлэхэд зарим нэг зүйлийг онгойлон анхааруулахгүй бол болохгүй байна. Жишээлэхэд та өөрийгөө жилийн хэдэн өдөрт нь ажилладаг гэж бодож байна.?.... Юу? Мөн ярив аа. Аан гээд сонсож бай.
-Жил 365 хоногтой. Та хоногт найман цаг буюу жилийн 122 өдөр нь унтаж амардаг. Цаана нь 243 хоног үлдэж байгаа биз? За цаашлаад хоногт таны ажлын бус цаг гэж 7 цаг буюу 106 өдөр гарч ирнэ. Ингээд цаана нь 137 өдөр үлдэж байгаа биз? За цаашлаад жилд 52 бүтэн сайн өдөр бий. Хасахаар цаана нь 85 үлдэнээ дээ. Бас 52 хагас сайн өдөр бий болохоор ахиад 52-ыг хасъя. Цаана нь 33 өдөр үлдэнэ. Эндээс жил бүрийн ээлжийн амралтын 21 хоногийг хасвал 12 өдөр үлдэнэ. Дээр нь шинэ жилийн 2, цагаан сарын 3, мартын наймны 1, эх үрсийн баярын 1, наадмын 3, улс тунхагласны 1 өдрийн хасвал ажлын ганцхан өдөр үлдэж байна. Гэтэл яг энэ ганцхан өдрөө та өвчин туссан гээд ажилдаа ирдэггүй. Тэгээд жил тойроод ажилладаггүй байж ямар нүүрээрээ цалин нэмүүлнэ энэ тэр гэж олон юм донгодоод байгаа юм
Найз охин чинь салахгүй дургүйг чинь хүргээд байна уу? Тэгвэл сармисны үнэртэй шинэ “Орбит” зажлаад үз. Цаад охин чинь чиний бараанаар л зугатдаг болно.
Оньсого: Градустай ус
Гадагш гарахаар тэмүүлнэ
Таавар: Дотор муухайрах
Статистик судалгаанаас үзвэл 10 эр хүний 9 нь том хөхтэй эмэгтэйчүүдийг дээрд үздэг байхад үлдсэн ганц эрэгтэй нөгөө есийгөө хүсдэг байна.
Эмэгтэй хүн болгон цагаан азарга унасан хан хүүтэй учрахыг мөрөөддөг. Гэвч амьдрал гэдэг хатуухан зүйл байдаг болохоор голдуу ямар ч хан хүүгүй дан “азарга” нь л таардаг. Дээр нь бас азарга нь тэр болгон цагаан байгаад байдаггүй нь хэцүү.
Comments
хэхэ би тэр ганц өдрөө pc тоглочихдог юм байна шд, xэхэ