Хүний нэрний сонин хачин


Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.

оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00

Comments

Anonymous said…
ken odoo nadtai adilhan nertei hun hed bdagiig medeed ug tgh uu guijiina nz ni
^xOSOo said…
манай дүүг Зургаадаймэргэнбаатар гэдийн тэгвэл барах нэр байна уу

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа