Бөө-гийн онгодтой дахин уулзлаа. №4 байхаа

2009.08.12-ний өдөр оройн 9.30 минутын үед Бөө найз дээрээ очлоо. Нутагруугаа явчаад ирсэн юм. Найз дээрээ очий гэсэн чинь Дээдэс нь бууцан бид 2-ыг ороод л ир гэж байна. За тэгээд л жаахан айж биширээд л гэрлүү нь орлоо хэхэ. Салхитын амандаа л байгаа. Тэндээ нилээн нэртэй болсон байналээ. Тэр буусан газраас жаахан зайдуу ганц мод байдаг юм. Ганц мод бол хамгийн аюултай аймшигтай зүйл шүү дээ. Хадаг уясан байдаг нь аргадаж уясан байдаг юм шигээ би сайн мэдэхгүй ээ. Тэгээд л гэрт ороод ирсэн Дээдэс буюу бид нар өвөө гэж дуудаг юм. Хүрж ирээд л өвөөтэйгөө золго гээд би гэдэг хүн сандраад 2 удаа дохилзоод нахилзаад байсан чинь золгохгүй ээ гээд л айлгаад хэхэ.


Болдоггүй юм ёс гэнээ. Дээр нэг очоод баахан мэдэмхийрцэн чинь л шууд Их мэдэх ирсэн юм уу гээд л намайг шоконд оруулад нэр байхгүй одоо Их мэдэх л гэсэн нэртэй болсон хэхэ. За өвөөгөөсөө асуух юм байна уу гээд л хүн тулгамдаад ч юмуу асууж чадахгүй тэгсэнээ л Чи миний талаар их мэдэж судлах гээд байгаа гэсэн үү гээд л асуугаад Чи миний талаар мэдэж чадахгүй Би бол үүлэн дээр амьдардаг чи бол газар дээр амьдардаг гээд л хэхэ. Тэгээд л чи миний талаар их мутарладаг байхаа гээд л Тэр дээр үеийн хүн чинь би чамайг харж байна миний талаар юу гэж бичсэнийг мэдэж байна. Дөрвөлжин дааман газар дотор нэг хар юманд дээр чи ингээд л миний тухай мутарлаж байна гээд keyboard-н дээрээ гараа тавиад юм бичиж байгаа дүрслэл гараараа хийж үзүүлээд л. Тэгсэнээ чи миний талаар мутарлаж болноо. Тэхдээ чи миний нууцыг тайлж чадахгүй ээ гээд л. Тэгээд л би ч аанхаа гээд л хариулсан чинь "Аанхаа" гэж юу гэж байгаан гэхээр нь л ойлголоо гэсэн үг гэж тайлбарлаж өглөө хэхэ. Дахиад л өвөөгөөсөө асуух юм байна уу 16настай охин дээр 52 настай хөгшин өвгөн яагаад буугаад байгааг чи мэдэж байна уу гээд л Би ч мэдэхгүй л гэлээ. Тэгсэн өвөө би хэлэхгүй ээ. Тэгээд л манай нөгөө найз маань араас заяаныхаа хань буюу өвөөгийн хэллэгээр Хатан гэнээ эхнэр хүнийг. Хатнаа асууд гэж л байна. Тэгсэн өвөө чи өөрөө асуух гээд байж ядаад байна уу хүний ард суучаад бодлоо дотроо хадгалаад гээд загначлаа хэхэ. Өвөө нь (балчирсаараа гэж бид нарыг хэлж байгаан тэр) наадаж байгаад мордлоо гэнэлээ. Явахыг буцахаа, мордлоо гэж ярина. Тэгээд л юм асуухаар аанхаа гэж тоглоод л заза. Дараа ирж миний сахиуст мөргөхөөр өвөө нь амьдралыг чинь хатаныг сайхан хэлээд өгнө гээд л мордох боллоо. Тэгсэн мордохынхоо өмнө л надаас за чи их юм мэдэх дуртай Нөгөө дээрийн охин чинь та 2-ийг тэр доор хүлээж байгаа шүү гээд хэлээд хүн айлгаад тэгсэнээ өвөө нь наадсын гээд л мордчлоо. Тэгээд малгайгаа тайлаад л бид 2-ыг харсанаа та 2 хэзээ ирсийн гэж авдын хэхэ. Онгод нь буусан нөхцөлд тухайн хүн өөр газарт байдаг аль эсвэл ухаан алдалт ч юмуу клиник үхэлд ордог байж болзошгүй ээ. За мөн бөө сахиусны ертөнц байдаг гэж хамаагүй юм хэлж ярьж болохгүй тэнгэрийн цааз байдаг гэсэн. Хүч багатай бөө нар хамаагүй хэлж болохгүй зүйл ярьвал хар гэрт хорьдог гэсэн. Үнэний магадлалтай шүү.
Нэг юм хэлэхэд Салхитад манай найзын буусан гэрийн хажуухан дах ганц модны доор дээр үеийн ноён хүн байсан хүний бунхаж байна гэж хэлж өгсөн тэгээд 3-н сүнс ерөөсөө тэндээс холддогүй байсан чинь манай найз шар эрээн муур болгоод хувиргацан гэсэн тэндэхийн жаахан хүүхдүүдийн амны уншлага болсон байнлээ.

Аан бас тэгээд Бөө их олноор буух цаг хугацаа үечлэл байдаг тэр хугацаа нь ойролцоогоор 365н жил байдаг гэсэн энэ хугацаа ер нь удахгүй дуусаад дахиж нээх бөө онгод сахиус нар тодроод байхгүй гэсэн. Мөн бас шинэ мэдээлэл 2012 оны 12 сарын 21-ний өдөр Нарны аймгын 9н гариг давхцана энэ үеэр Улааны сахиустай бөө нар маш их хүчтэй болж Бөө нарын дунд их том дайн болж магадгүй гэсэн. Мөн халх бөө нар хамгийн хүчтэй үхэхээс айдаггүй яагаад гэвэл хэдэн жилийн дараа эргээд тухайн өөрийн үр удамдаа буухаа мэддэг учраас дээр үед манжийн дарангуйлал гамингуудын үед ихээр зоригтойгоор байлдаж үхдэг байсан түүхтэй. Харин якут бага ястан болох буриад бөө нар их аймхай өдийг хүртэл байгаад байгаа учир нь айгаад мод ой руу зугтааж ямар нэг зүйл ороод алга болчдог гэж өчигдөр л бөө найзаасаа сонслоо. Миний бичиж байгаа зүйлийг нүдээрээ харж чихээрээ сонсчоод л ирлээдээ. Тэгээд ер нь Онгод сахиус буусан үед ярьж хөөрж юм асуухад надад тохиолдох муу муухай юм бүхнийг бага ч гэсэн засаж муу муухай юмнаас холдуулдаг учиртайн гэнэлээ. Дээрх зурган дээрх малгай нь дуулга байгаа нь их дээр үеийн бөө онгод сахиустай гэсэн Түүхэн үеийг нь судалвал хуяг дуулга өмсдөг байсан тэгэхээс өөр аргагүй
Мөөнөө надтай тусдаа яриатай шүү Би мессенжэртээ яг одоо байгаа.
Өмнөх 3н бөөгийн тухай мэдээ уншихыг хүсвэл
Доорх 3-н холбоос дээр дарна уу???
Анхных энд дарна уу
2дох энд дарна уу
3дах энд дарна уу

Comments

ogoomor said…
өө нээрээ өнөөдөр internom орж ном үзээд, тэгсэн чинь бөө-ийн тухай нэг номон дээр бөө шүтлэг бол шашин бус бөө мөргөл, бөө шүтлэг нтэр гээд тиймэрхүү юм бичёэн байнй лээ шүү..!
1990 оноос бөө мөргөл дахин сэргэж эхлэхэд хүмүүс буруу ойлголтоор, өөрөөр хэлбэл бөө-ийн шашин гэж буруу дэлгэрүүлсэн гэж бичёэн байнй лээ, 1930-аад оноос бөө-н мөргөл төрийн нөлөөнөөс болж нилээн үгүй болсон тэгээд 1990 оноос дахин сэргэхдээ ийн буруу заншилаар эргэн сэргэжээ, мань зүгээр номноос уншсийн гэхдээ бараг үнэн байхаа, мутарлаад энэ commentiig устгаарай, ok тэхгүй бол хүмүүс уншийшдээ,
Anonymous said…
hehe goy yum bichjeee duu odoo 16tai 12toigoosoo l buu buu gej guileee uunii huchind amid yawj bga ch yum shigeeee. ah my msnger luu newtreed hariu bicheerei zzrg_247
Anonymous said…
ene taraad chamd zuwluud helhed hezee ulaagch bish bol ene taliin yumiig oilgohgvi... zuudend yu boldog buuj baihad yamar baidag yum urguhud setgel yaj dogdoldog geed zunduu olon zuiliin talaar hezee ch medku unguruh magadlal undur shu de..
Anonymous said…
sain uu chi ih zuv medelel nitelj bna 2011 ond barag ehevchlen baruni har-iin Buh Noyon Tengeres mun zuni Damdindorilog iin 99 tengeres batar sahiusnuud buj bga yum , 2012 ond tsohon ulani sahius buh ni unen , mun ter dain ni boloh yum ! yag odo bol ulachnar iin dund mash to shalgavur eheltsn bga mun medej 2013 ond mash tom zuil bolno ter iig bi helj bolohgui bolhor helj chadahgui ni tsag ni bolhor nz iin chn ongot sahius ni chamad helj uguh biz

:)
mongol said…
Baga yastnuudiin buu murguliig yagaad doosh ni hiij bgaa yum. Adilhan l buu myurgul shu dee. Baga yastnuud ch halhaas iluu ih helmegdej daitaj zowj yawsan humuus shu de. Baga yastnuud zorigtoi daichin humuus bdag bolohooroo odoo hurtel uusaagui buh yumaa hadgalj uldej chadsan.
тэнгэрийн улаач said…
буриад бөө аймхай гэж хэлсэндээ харамсав бөө гэдэг үгний утгыг үл мэдэх балчир үр минь
Anonymous said…
saxius l bol saxius shdee bugdiig ni l xundlex xeregtei chi neex xalx saxiustai uulzsan geed busdiig ni doosh ni xiix gesnii xerggui bi uuruu ugni xariin saxiustai bi buur uvuuguu sanachixlaa xurdan ter shuuleg ni yavgdaasai
Anonymous said…
tend neg xun ulaagch getsen bxiin xaxa ulaach shuudee uvuugch gexiimuu xaashain
Anonymous said…
Дахин мэдээ оруулаач.

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа