Харанхуй өрөө!!!
Та бүхэний бодож байгаа шиг хог новшоор дүүрэн харанхуй өрөө биш.
Пад харанхуй өрөө. Уйтгар гуниг, харуусалаар нулимсаар дүүрсэн өрөө. Энэ өрөөнөөс зөвхөн түг түг гэсэн ямар нэгэн цохилт л бүдэг бадаг сонсогдоно. Өрөөний хаалгыг хэнч онгойлохыг хүсэхгүй нь юутай хэцүү гээч. Энэ Нарны гэрэл битгий хэл лаа ч энд асаж байгаагүй биздээ. Тийм л сэтгэгдэл төрөм харанхуй өрөө юмдаа. Хэдийгээр олон жилийн өмнө Энэ харанхуй өрөө гэрэл гэгээгээр дүүрэн байсан. Энд ч лаа асаж, тэнд ч гал асаад л төрөл бүрийн гэрэл гаргаж болохуйц бүхий л зүйлсээр дүүрэн байсан. Инээд хөөр, баяр баясал, догдлол айдас гээд л хамгийн сайхан сайхан энд л оршиж. Энэ өрөөнөөс л бүгдийг удирдаж байсан. Энэ өрөөний түлхүүр нэгэхэн хүнд л байдаг байлаа. Зөвхөн тэр хүн л энэ өрөөг цэвэрлэж янзалж өөд нь татдаг байлаа. Цаг хугацаа нилээн өнгөрч тэр түлхүүрээ надад өгөөд би буцаж ирнээ гээд явсан. Тэр мөчөөс нөгөө өрөөнд чинь "Хүлээлт" гэх нөхөр түрээслэж суудаг боллоо. Хүлээлт маш их үнээр тэр өрөөг хөлсөлсөн юм. 2 жилийн хугацаатай түрээсллээ. 1 жил өнгөрлөө тэр хүнээс минь сураг ажиг гарсангүй ээ. Нөгөө өрөөнд чинь Хүлээлт, Ганцаардал найзтайгаа 2лаа болжээ. 1 жил 6-н сар болллоо. Сургын гаргасан хэдий ч хэцүү л байлаа. Тэгтэл Хүлээлт, Ганцаардал хоёр Цөхрөл гэдэг найзтайгаа 3лаа болжээ. 2 жил боллоо. Түлхүүрээ надад үлдээгээд Хүлээлт гээчийг үлдээсэн тэр минь алга. Харин Хүлээлт гээч маш олон найзтайгаа тэр муу өрөөнд багтан ядан балиар муухай суудаг боллоо. Тамхи гээч дээр нь нэмэгдсэн нь Өрөөнөөс муухай үнэр ханхлана. Одоо Гэрэл хэдийнээ унтарч ЗҮрх минь харанхуй өрөөндөө гуниг гутралт, шархлалт, уйтгар, цөхрөл, ганцаардал гэх мэт найзуудтайгаа багтаж ядан арай чүү л түг түг хэмээн цохилоно. ТОг хурдан ирээсэй. Гэрэл гэгээ гийгүүлээсэй. Гэрэл гэгээг даган сайн сайхан бүхий л зүйлс ирэх болно гэдэгт би итгэлтэй байна.
Мэдэхгүй сайн утга санаа авцалдаагүй байж мэднэ. Дараа нь тэгж байгаад сайхан янзалж бичнэ. Сая шууд сэтгэл хөдлөл уран сэтгэмжээрээ биччихлээ.

Comments