Яалт ч үгүй л...

Энэ хар мессенжэр интернэт гэсээр байгаад эх хэлээ мартах шахжээ хөөрхий. Ерөнхийдөө өөрийгөө гайгүй эх хэлээ мэддэг гэсэн түй муу гар юмаа би хэхэ. За тэр яахвээ 7 сарын 1-ны балиар муухай хар мөртэй өдрийн мэндийг 2 дохоо эрье.

Яг сайхан дажгүй бичлэг хийчээд унтах гэсэн СПАМ ирээд уур хүргээд хаячлаа. Бас хэний турхиралт вэ. Ард түмнийг залуус биднийг дахин 1-н гэх өдрийг давтуулах гэж байгаа юм шиг жагсий гэж уриалаад байх шиг байна. Ерөнхийдөө би сайн бичлэгийг нь үзсэнгүй лдээ. Сидней хотод л болж байсан юм шиг байна. Манай Монголчууд юмыг даган дуурайхдаа гаргуун хэдий ч бас хэтрүүлэгт бүр дуртай. Тайван жагсаал нэрийдлээр айхтар үймээн болж хэд хэдэн хүн амь насаа алдсан. Маргааш бас давтах уу 2 жилийн өмнөхийг. Бас нэг даалгавартай нөхөр орж ирээд турхирахад юу болохыг та бүхэн төсөөлөхгүй байгаа бололтой дахиад л нэг хар өдрийн тоо Монголын түүхэнд 2 дахаа гэж тэмдэглэгдэхвий гэхээс бяцхан зүрх минь түгшиж байна. Би ч гэсэн Монгол улсын иргэн би залуу үе. Бид бүхэн хөгжлийн төлөө хамтдаа алхахаас биш. Энд тэнд жагсаал хийж бууны өөдөөс алхмааргүй байна. Аймшигт хар өдрийг давтагдахгүй гэж найдаж байна. За за ээмэр улс төржлөө тэхдээ ингэж цуглуулаад дахиад ийм юманд хүрэх юм бол энэ балиар спамаас бас шалтгаалж байгаа шүү гэх гэсийн. Битий очоорой залуусаа гэртээ байцгаарай ажлаа хйигээрэй сонирхож явж байгаад асуудалд оруузай.

7 сарын 1 зориулсан гацах flash mob маргааш болох гэж байна. Маргааш Сүхбаатарын талбайн хойд хэсгээр яг 13:40 аас гацаж эхлэнэ 13:45-д гацаж дуусна. Анхаарах зүйлс: 4 өөс дээш хүн бөөгнөрч гацахгүй, гацахдаа эхлэх болон дуусах цагаа яг барих, талбай дээр эхлэх цагаасаа 10 минутын өмнө ирэх, ямарч уриа лоозон байх шаардлагагүй. Хэрвээ таньд flash mob - ын талаар төсөөлөл байхгүй байвал үүнийг үзээрэй.


За амжилт 7 сарын 1 нд 13:30 аас талбай дээр уулзья залуусаа. Цааш нь дамжуулаарай

НЭГНИЙГЭЭ ӨДӨӨН ХАТГАСАН ИЙМЭРХҮҮ СПАМУУДЫГ ЦААШ ДАМЖУУЛАХГҮЙ БАЙВАЛ ЯААСЫН СПАМААС ТАТГАЛЗВАЛ ЯААСЫН. ӨӨР ТӨРЛИЙН ГОЁ СПАМ БОЛ БОЛИЙШДЭЭ. ЭНЭ СПАМ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА ТААЛАГДАХГҮЙ БАЙНА. ДАХИЖ ЯМАР НЭГ ЮМ ШАТААХВИЙ ГЭХЭЭС ИХЭНХ МОНГОЛЧУУД АЙЖ БАЙГАА ШҮҮ ЗҮРХЭНД НЬ ОРСОН 7 сарын 1-ныг Мартахгүй энэ алдааг давтахгүй байгаасай гэхээсдээ. Би энд 1000 бичээд өнөөдөр жагсахгүй гэсэн юм байхгүйлдээ тэхдээ л яаадын энэ миний блог шдээ.Санал нийлэх албагүй шүү энэ миний бодол миний чөлөөт ертөнц. Гүүглэ ахын маань бэлэг хэхэ

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа