Үхэл үнэртжийнэ...

Энэ гунигтай гэхүү аймшигтай бичлэгээ нэг 4-н мөртөөр эхлийдаа.

Үхэхээ би мэдэж байгаа хэдий ч

Үүрд та бүгдийн зүрхэнд үлдэж чадахгүйдээ харамсана.

Үүлнээс бороо орж дуусдагийн адил

Үнэн мөний дэнс үхэлрүү дэнслэнэ гэж ядмагхан 4-н мөрт зохиолоо.

Та үхэх өдрөө мэдэж байгаа бол яах уу. Таныг удахгүй үхнээ гэж ичихгүй нүүрэн дээр айхгүй хэлчүүл яах уу. Жинхэнэ өрөвдөлтэй зүйл болох биздээ. Надаас үхэл үнэртэж байгаа гэж хэн нэгэн чихэнд минь шивнэх шиг. Амьдралыг үрэн таран амьдарч байгаадаа үл харамсан буй хүмүүсийг харж би өрөвдөхүй. Тэднээс тамхи архи шоу цэнгээн хүүхэн шуухан үнэртэхийн хажуугаар удаанаар тарчилан үхэж байгаа тэр нэг аймшигтай үнэр ханхийнэ. Согтуурхсан зүрхэндээ буурлынхаа буяныг үрж. Барны хойморт буудлын үзүүрт эмэгтэйчүүдийн нулимсыг барна. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц Өглөөний нарыг наранд бүү тооц гэж. Үхэл ханхалсан өөдгүй цаг нөгцөөж мөнгө үрцгээж нулимс унагааж ханахгүй байна уу??? Эцсийн эцсийн эцэст сохороор амьдарч байгаа хэсэг залуусаас брендийн сүрчигний үнэрийн цаанаас Ядруухан үхэл зүдрүүхэн байдлаар үнэртэнэ.

АМьдралыг үрэн таран хийгч басамжлагчдад хандаж хэллээ бичлээ бодлоо. Наад муухай үнэрнээсээ салаач гуйж байна.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа