Хажуу өрөө

Миний харанхуй өрөө хэвээрээ. Хэд хоног гэж хэдэн жил эргээгүй өрөөлүүгээ өөрөө нэг өнгийж үзлээ. өрөөнд хар өнгөтэй дурсамжууд л үлдэждээ. Дурсан саний гэсэн ч юу ч үгүй хоосон өрөө. Нөгөө л шархалсан зүрх. эээмэр том сорви л байна. Би анзаараагүй үлдсэн зүйл тэнд байнаа. Хажуу өрөө. Тэр өрөө урьд нь байсаныг би анзаардаггүй байжээ. Хажуу өрөөний цоожны нүхээр өрөөн доторхыг харвал. Эмэгтэй хүн суудаг гэлтэй гялалзсан гялтганасан гэрэл гийсэн сайхан өрөө байлаа. Яагаад яагаад гэж би өөртэй хэдэнтээ шивнээд л. Нэг л мэдэхэд миний харанхуй өрөөнд Найдвар гэсэн бяцхан гэрэл гэгээ бий болж эхлэх нь тэрээ. Умгар харанхуй өрөөгөө бага багаар цэвэрлэж, өөр адал явдал хайр дурлал бий болгох бүхий зүйлийг хийлээ. Хүлээлт Ганцаардал Гуниг гутрал бүгдийг нь өрөөнөөсөө хөөж гаргаад Найдварыг цэвэрхэн сууж байгаарай гэж захилаа. Хэдэн өдрийн дараа Харанхуй өрөө маань Харанхуй биш Гэрэл гэгээтэй хүсэл зорилготой өрөө болж хувирлаа. Одоо зөвхөн хажуу өрөөний бүсгүйг би хүлээнэ. Хэзээ ирэх бол гэж байн байн чих тавин сонсоно. Байн байн өрөөнөөс орж гаран дэмий л өрөөнийх нь урдуур сэлгүүцэнэ. Хажуу өрөө хажуу өрөө хажуу өрөөний бүсгүй минь чи хаана байна. Миний жижигхэн өрөөний минь эзэн болж ТҮЛХҮҮРИЙГ МИНЬ ГАРТАА АТГААЧ

САЙХАН УРАН ЗӨГНӨЛДӨЖ БАЙНДӨӨ хэхэхэ

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа