Дэмий

Өнөөдөр 7 сарын 1-ний 00:59 минут болж байна. Өдийгөөс 2 жилийн өмнөхөн айхтар юм болжил байсандаг. Гэхдээ би энэ сэдвийг хөндөж туйлширахгүй. Надтай надгүй бөөн хүмүүс үймээн шуугиан болгож өөр өөрсдийн бодлоо илэрхийлнэ биздээ. Миний хувьд ч яахавдээ ёстой шал тоохгүй шдээ хэхэ. За хүний үг хулгайлчлаа хэхэ.
Гүй яахавдээ блогтоо бичлэг хийгээгүй асар их удлаа. Нэг юм мутарлах санаатай хэдэн үг толгой өгүүлбэр холбох гээд л нойроо хасаад суужийнэдөө.

Хөл бөмбөг ч сайхан болж байндаа. Өглөө ажилдаа явах гэхээр л хэцүү болхоос дажгүй шүү хэхэ. Тэгсэн энэ эмэгтэй хүмүүс их тэнэгтжийнаа. Энэ спортын утгыг нь ойлгохгүй байна шдээ. Айхтар царайлаг одтой багийг нь дэмжээд бусдыг нь булшилж байна шдээ. Өчигдөр Испани Португал 2 тоголсон. Хөөрхий Кристина Роналдо-гийн баг хожигдсон чинь боож үхэх гэж байгаа эмэгтэй хүмүүс сая хол давнаа. Монголд бол 1000 өлхөн давна. Хай5 руугаа шагайсан чинь Давид Виллаг очоод буудхынмсан гэжийшдээ бурхан тэнгэр минь энэ охидууд царайлаг залуучуудын төлөө амиа өгхөөс буцахгүйн тодорхой боллоо. Хөл бөмбөгийн бурхан тэнгэр гялтагнасан гялалзасан царайлаг залуу ивээсэнгүйэдээ.
Хөл бөмбөг ярьвал иймэрхүү юм байвал байна. Нэмбэл нэмэх мэдлэг алга ТЭхдээ Испаничууд аварга болоосой гэж хүсэн ерөөе хэхэ.

За за өөр ч юу байхавдээ. Яг одооноос эхлээд анх блогоо яаж хөтөлж байсан шигээ тасархай бичлэг хийж. Уншигч та бүгдийнхээ сэтгэлийн нандин утаснуудыг хөндөж, хөглөх гэж хичээх болноо.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа