Ганцаардал №2

Өглөө босохдоо хэн нэгэнийг бодож сэрэх сайхан. Хэн нэгэнийг сэтгэлдээ бодож, зүрхэндээ хайрлах сайхан. Сэрээд түүнлүүгээ мсж бичихийг хүснэ. Хамгийн түрүүнд л ганцхан тэр минь. Өөр ямар ч бодол түүнийг минь мартагнуулж чадахгүй. Түүнтэй уулзах цагаа тохирон болзоот газарлуугаа алхах биш нисдэг. Нисдэг биш бараг л гэрлийн хурдаар гүйх биз. Орцныхон гадаа хэдэн цаг ч хүлээж чадна. Гарж ирэхийг нь тэсэн ядан хүлээнэ. Булбайрахан гарнаас нь хөтөлөөд хамтдаа алхахыг хүснэ. Хөөрхөн алаг нүдийг нь ширтэхийг хүснэ. Анхилуун үнэрт нь мансуурахыг хүснэ. Тас тэврээд ертөнцөөс тасрахыг хүснэ. Үсийг нь оролдон энхрийлэн илбэж зөөлхөн уруулан дээр нь үнсэхийг хүснэ. Үнсэхдээ харин нүдээ тас анина. Би чамд хайртай гэж түүндээ нүдээрээ гараа биеээрээ тэврэлтээрээ бүхий л эд эсээрээ мэдрүүлэхийг хүснэ. Үйлдэл хийх болгондоо зөвхөн түүнийхээ төлөө. Түүнийгээ бодон явсаар гэртээ харих замаасаа хэтрэнэ. Зөвхөн түүнээс өөр зүйл энэ хорвоо ертөнцөд хэрэггүй. Тэр минь л байхад би жаргалтай гэж бодно. Хамтдаа суугаад хайрын үгсээ, ирээдүйгээ ярилцана. Ямар нэг зүйл дээр нэрсээ бичиж үлдээхийг хүснэ. Түүнээсээ салахад Үүлгүй тэнгэрээс бороо орж аянга ниргэж байгаа юм шиг санагдана. Салж ядан гар гараа хэрэндээ тавихгүй. Орцлуугаа орхыг харж байж харихыг хүснэ. Өрөөнийх нь цонхруу нь байн байн ширтэнэ. Тэр минь цонхон дээрээ гараад ирээсээ гэж дотроо шивнэнэ. Харичаад дөнгөж сая уулзаад салсан мөртлөө түүнийгээ санана. Санаад санаад байна гэж дахин мсж бичнэ. Шөнө зүүдэндээ уулзана. Өөрийнхөө мөрийг дэрлүүлэн хамт суух сайхан. Гар гараа чангахан атгаж хэзээч салахгүй юм шиг. Энэ дэлхий зөвхөн тэр 2-ийнх юм шиг.
Түүнийхээ зургийг ширтэнэ. Түүнийхээ цүнхийг бариад явахыг хүснэ. Үргэлж хамтдаа өдөр, хоног, цаг, минут, хором, мөч болгонд зөвхөн түүнийхээ хажууд байхыг. Даанч болохгүйндээ. Нэг модноос салбарласан 2 мод шиг үүрд хамтдаа.
Өөр зөндөө л юм байгаа байх даанч энэ бүхнийг надтай хийх тэр хүн маань байхгүйн харамсалтай. Ганцаардах хэцүү ганцаардаж байгаагаа бодоод байх бүр хэцүү. Гар гараасаа хөтлөлцөн өнгөрөх аз жаргалтай хосыг харах хэцүү. Утасныхаа phonebook-н дээр түүний минь нэр байхгүй. МСЖ бичий гэсэн ч бас л хэцүү.
Би маргаашнаас түүнийгээ хайхаар шийдлээ. 2009.09.02-ны өдөр 1 цаг 10 минут 3 секунд

Comments

^xOSOo said…
санах хүнтэй байх хэцүү гэсс :-P
нөү нэйм said…
Feels like a dream, well.., i wish you to find somewone who cares u lot and loves you lot! hope u will find it one day!
ARZAAK said…
bi bodloo l do tsag much horom min gesn chine aimaryum bishuu hahaha naaldan pad bishdee bas dandaa bh yadargaatai l bh da
Зиаазаза тэгүл аялалд чинь амжилт хүсий TRAVELL WELL AND GOOD LUCK ;)
Anonymous said…
zgree single bh chen cool shd erh chuluutei, duraara, unuudur chi neg ohintoi yavna margaash uur geel kkk yahav joohon zorilgogui l amidral l da tehde l zaluu nasiig uitgarlaj unguruunu gdg lav goe zuil bish shu tiimees tsoglog bai l da ain? gf bhgui gd gutrah bas hereggui l de hehe
JUST HAVE FUN said…
wow nasan hurhun um bichdiin bee?.... setgel gegelzeel....hehe thdee zgreee chamaig iheer hairlah hvn haa negtei ene gegeeleegtei hezee taniltsah bolooo haan bgaa boloo.... ged l bj bgaa bi itgejiin hehe....
ogoomor said…
шшшш миний муу найз......
ую ч хэлэхв дэээ,
хэхэхэ
ogoomor said…
Тун удахгуй хүлээж бай анд мин шинийн 17 айн хэхэ
тэвч тэвч
Гай гай тэсэхгүйнээ би тэвчихгүйнээ
maybe said…
yagad ch yum nadad ih taalagdahiin..
Миний хөгшин бас СИНЛе юм биш биздээ
ken said…
manai adminch zuer zohiolch bolohgui yu doo duun teel aldsan ugiin nemeel ain bolonsde
Хэрлэн said…
Энэ гоё ийм байнөө нээрэ сингл байхад чинь ингээл гадуур хөтлөлцөөд явжийгаа хосууд гоё харагддийм бээлээ атаархмаар кэкэ. Гэхдээ яахав над шиг гэрээс гардаггү хүнд нээх мэдрэгддэггүйн. Одоо бол болцийн байгааз дээ тэ хичээл нтр орцон...
Тийн хэхэ. Гоё санагдаж байгаа бол сайн л байна. Одоо хүртэл ганцаараа хаха
Ээ яг энэ чинь шүү дээ. Ямар сайхан бичлэг вэ. Чи юуг хүсэж байгаа энд байна. Чи юуг мөрөөдөж байгаа энд байна. Тэр мөрөөдөлд хүрэх ямар хэцүү бас ямар үнэтэй гэдэг энд байна. Бас чамайг авъяастай хүн шүү гэдэг ч энд байна. Амжилт хүсэе
Unknown said…
This comment has been removed by the author.

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа