Өнөөгийн блогчид, блог хөтлөлт

Миний бие блог хөтлөөд нээх удаагүй. Анхлан суралцагч блог хөтлөх тухай өчүүхэн ойлголтгүй л амьтан хөөрхий хэхэ. Анх манай н найз маань зун блогтой болсийн тэгээд л блог хөтлөх гоё санаа орж ирээд 3-хан сар болж байх шиг байна. Одоо хөөрхөн блог хөтлөх гээд л үзэж тарж үсэрч наалдаад л хэхэ. Анхандаа юу ч мэдэхгүй портал сайт шиг баахан дуу янз бүрийн флейш хийгээд загнуулаад тэгээд л саяханаас өөрийнхөө үзэл бодлийг найз нөхөд болон миний блогийг уншдаг хүмүүстэй хуваалцаж эхэлэсэндээ баяртай байгаа. Өнгөрсөн үеийн блогчид маань хараад байхад ихэнх нь л гоё юм бичдэг шүлэг мэдээ өөрийнхөө үзэл бодлыг бичдэг байсан мөн портал сайт болгох гээд үздэг нь ч байна.
Миний бодлоор блог бол өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө дуртай зүйлсийг бусадтай хуваалцаж таашаал авах дуртай. Блог хөтөлдөг хүмүүсийг нэг л их хийх юмаа олж ядсан завтай хүмүүс гэдэг. Харин ч миний бодлоор оюуны их цар хүрээтэй өнөөгийн бий болж буй асуудлыг маш олон талаас нь харж бичиж чаддаг, шүүмжилж, өөрчлөхийг хүсдэг, мөн бусдад сургамжилдаг анхааруулдаг. Өнөөгийн блогчид маань портал сайт болгох гээд байдаг нь таалагддагүй ээ. Блог дээрээ хүссэн зүйлээ хийх нь тухайн хүний эрх ашиг л даа тэхдээ. Жишээ нь янз бүрийн л блогууд байгаа хүний зовлогоо зовоож хийж бүтээсэн гайхамшигтай оюуны бүтээлийг олонд хүртээл болгож байгаа нь авууштай ч. Нөгөө талаас тэр хүний оюуныг үнэлэх үнэлэмж багасаад бизнесийг хааж байгаа нь жаахан тиймхэн л санагддаг. Тэхдээ блогт хэв хэмжүүр тавих нь зүйтэй гэж бодож байна. Блогтоо сайхан үзэл бодлоо илэрхийлэх нь гоё хошин шог аясаар, хорон муу үгсээр гээд л хэхэ. Болохгүй зүйлийг бид бүхэн л хамгийн түрүүнд олж хараад бичдэг. Зарим хэсэг нь ойлгодог зарим хэсэг нь уйтгар гунигийн далайнууд л гэж боддог байх. Би хичээлийнхээ хажуугаар ажлынхаа хажуугаар блогтоо бичлэг хийх дуртай. Ихэнхдээ шөнийн цагаар бичдэг яг гоё хэнээс ч хараат бус эрх чөлөөгөө мэдрээд бие хүн гэдгээ мэдрээд энэ нийгэмд байгаа болохгүй зүйлийг блогтоо бичиж тайвшрах юмдаа. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгч л болнодоо. Дандаа бас шүүмжилдэггүй ээ сайхан гэгээлэг талаас нь бичихийг хүсдэг тэхдээ би бичиж явсаар байгаад жаахан тиймхэн гунигтай болдог. Яагаад гэвэл өнөөгийн Монгол улсын нийгэмд ихэнх асуудлууд гунигтай байгаа. Мэдээж сайн сайхан зүйл ч байна. Яагаад гэвэл гудамжаар зөрж байгаа ихэнх хүмүүсийн царай баргар харагдаад байна лдаа. Өнөөгийн блогчид хэв маягаа олоод л сайхан зүйлс бичицгээж байгаад маш их баяртай байна. Блог хөтлөх сайхан хэзээ нэгэн цагт хөгшрөөд үхэхийн цагт үр ач нар минь миний үзэл бодлыг ойлгоод тухайн цагт Монгол улсын нийгэм ямархуу байсан талаар түүхийн номноос илүүтэйгээр сайхан тайлбарласан зүйл мэдэж авах болно гэдэгт итгэлтэй байна.

Тэгээд миний бие энэ уралдаанд явуулж байгаа гурав дах нийтлэл маань билээ. Энэ уралдаанаас гадна дахиад өшөө олон уралдаан зохиовол гоё шүү. Хоорондоо үзэл бодлоороо уралдаад яахавээ. БҮх Л САЙТ ДЭЭРХ БЛОГЧИДЫН НЭГДСЭН ТОМООХОН САЙТ ЗОХИОВОЛ ЯААСЫН. МОНГОЛЫН БЛОГЧИД ЗӨВХӨН БАС БИЧДЭГ ШҮҮМЖИЛДЭГ ХҮМҮҮС БИШ БИД БҮХЭН БҮТЭЭЖ ХИЙЖ ЧАДАХ УЛС. ЯМАР НЭГЭН АЯН ЗОХИОВОЛ ЯААСЫН БОЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХЭН НЭГЭНД ТУСЛИЙ БЛОГ ДЭЭРЭЭ НЭГ ХЭН НЭГЭНД ТУСАЛЖ ХАНДИВЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛИЙГ БАННЕРУУДИЙГ ҮНЭГҮЙ ТАВЬЖ ӨГИЙ ХАМГИЙН АШИГТАЙ ТАЛБАР ДЭЭРЭЭ. АЯН ЗОХИОВОЛ ДУРТАЙЯАА ОРОЛЦОЖ БИД БҮХЭН БИЧИХЭЭС ӨӨР ИЛҮҮ ИХИЙГ ХИЙЖ ЧАДДАГ БОЛОХОО ХАРУУЛМААР байна.

Comments

G.Bayanmunkh said…
BIched baigaarai. abicheed baigaarai.
^xOSOo said…
анх ч хөгийн байсышүү блог ч нээрээ хахах :)
Anonymous said…
ямар хөөрхөн template вэ
Бас тэр "Миний хамууд" энэ тэр гэцэн нь тээ

Popular posts from this blog

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хүүхэд нас

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт