Дээгий дүүдээ зориулий

Хүний хүү эрдэм сурхаар алсыг зорино гэж сайхан үг байдаг шиг санагдаж байна.
Эх орон, ээж ааваа, гэр бүл, найз нөхөдөө орхин их эрдмийн аянд мордох гэж байгаа дүү нартаа найз нартаа залуустаа Зорилгоон биелүүлж Буцаж эх орондоо ирж ясаа тавихыг ерөөе хэхэ.
Гадаад сурхаар явах гэж байгаа хэдэн залуучуудын хэд нь буцаж ирхийг, хэд нь тэндээ шингэхийг би мэдэхгүй. Монголдоо сурж боловсроход юу дутаад байгаан бэ???
Хүний нутагт гэрээсээ хол сурж боловсрохын төлөө амиа тавиад байхын эргэж ирээд Монголоо хөгжүүлж чадах уу??? Ер нь эргэж ирэх юм уу???
Зааз Бид бүхэн Азийн цээжинд багтаж ядах хувь тавилантай Эзэн Чингис хаанаараа овоглосон Халуунхан цустай Хөх толботой ард түмэн.
Нэгэнтээ л чи энэ сайхан орноо түр орхин эрдэм сурхаар явж байгаа бол сурахын дөртэй сурах хэрэгтэй. Мэдээж гэрээсээ хол газар анх удаагаа явах гэж байгаа амьдралдаа бие даан амьдрах гэж байгаа болхоор бүх зүйлд хариуцлагатай хандаж байхыг зөвлөе. Тэгээд л ер нь сэргэлэн жавхаатай цог золбоотой байгаараадай. Аль болох бага зардал гаргахыг хичээсэн нь дээр байхаа. Ээж аав чинь хуруу хумсаа хугалан байж, хөлс хүчээ асгаруулан олж байгаа мөнгийг чи тэнд хэмнээд байвал зүгээр юм биш үү. Цагын ажил хийгээд үз гол нь хичээлээ таслахгүй байх хэрэгтэй. За тэгээд хаашаа явахаас шалтгааландөө. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээтэй хаттай болох хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйл буурь суурьтай хандаж сурах гээд л. Амьдралд ер нь алхам тутамдуу суралцаж байдаг хорвоодоо.
Хамгийн гол нь чи хаана төрсөнөө хэн гэдэгээ мартах ёсгүй. Гадаад улсын боол болохгүй баймаар байна. Ээж ааваасаа хол гэр орноосоо хол хэцүү л байх тэд нарынхаа зургыг аваад явахаа бүү мартуузай. Яахав хааяа ганцаардаж сэтгэлээр унасан цагтаа хайртай аав ээжийнхээ, сайн найзуудынхаа зургыг тэврээд л уйлахгүй юу дөө. Сэтгэл нь онгойгоод л ирнэ гэдэгт итгэж байна. Санаад тэсэхгүй байгаа бол цаад интернэт үүрэн телефон хөгжчөөд байнаа. Залгаад сайхан ярилцаад тайвширана шүүдээ. Аан тийн хоол хүнсний асуудал бас их чухалаа. Бас эрүүл мэнд айн.За тэгээд өвдчих юм бол хэцүү шүү. Бөөн мөнгөөр л эмчилгээ хийлгэх болно шдээ. Энд чи хамгийн сайхан дурсамжаа найз нөхөдөө хайр дурлалаа бүх зүйлээ золиослон явж байгаа болхоор сайн л сурах хэрэгтэй байх сайхан амьдралын төлөө шүү дээ. Шинэ адал явдал чамайг хүлээж байна. Ирээдүйн амьдралынхаа төлөө зөв зоригтой алхам хийгээрээ. Тэхдээ хайртай хүнээ орхиж явж байгаа бол хэцүү шүү. Би өөрөө зовлонг нь зайлуул мэднээ. Гадаад сурахаар яваад ирсэн хойноо тэр минь биш шал өөр хүн болоод ирдийн байнлээ. Мэдкүү би ер нь гадаад сурхаар явж байгаа залуусыг эсэргүүцдэг Монголд бүх л юм байндаг. Тийшээ яваад сурхаар энд ажилд орход амар гэж бодож байгаа бол хөөрхийлөлтэй үзэл бодол байна. Тэндээ харлаад үлдэж байгаа бол бүр хөөрхий Насаараа шал угааж хэд хэдэн ажил давхар хийгээд л олсон хэдийгээ ийшээ аав ээжрүүгээ явуулдаг хөөрхий хадгаламж зээлийн хоршоонд өгдөг хөөрхий зайлуул. Насаараа нэг эрэг боолт эргэдэж амьдрахаасаа ичээсэй. Энд харин тааваараа сайхан амьсгалж, хэдэн малаа тэжээгээд л амьдарсан нь дээр биз новш гэж. Тун удахгүй манай монголд сурахыг хүсдэг Манай Монголд амьдрахыг хүсдэг болно. Харин ингэхийн тулд хойч үе залуус бид нар л хичээх хэрэгтэй гэж бодож байна за за энэ талаар бичсэн чинь бүүр бухимдчлаа.

Хамгийн түрүүнд энд үлдэж байгаа найз охин найз залуутай бол тэр асуудлаа эртхэн шийдвэрлэхийг хүсж байна. Бие холдохоор сэтгэл холддог юм шүү. Энэ бол чин үнэн.
Хэн нэгэнийг гомдоосон бол уучлалт гуйхыг хүсье. Хэн нэгэнд хайртай байсан бол хайртайгаа илчлээд яваарай.

Дээгийд таалагдах үгүйг би мэдэхгүй. Энэ миний үзэл бодол, чөлөөт ертөнц миний блог хэхэ

Хүндэтгэн ёслий этр хэхэ ГЭгэЭлэг ХөӨрцӨн байлаа хэхэ

Comments

ogoomor said…
хайр дурлалаас хагацсан хашир хүн бичсэн байна шүү хүмүүсээ..! хэхэ уучил андаа хахаах инээд хүрээд ль би энэ зовлонг биеээрээ амссан хүн л дээ гэнэ үү? хаха тиймдээ үнэн л дээ миний муу найз :@)
Яахавдээ Тэхдээ чи ЮУКа-г гэж бодож байгаа бол биш хэхэ. Нөгөө хэн яагаав хэхэ
Moonoo said…
Гоё бичжээ. Бас л бодох л асуудалшд үзэл бодол нийлж байна :)

Popular posts from this blog

Хүүхэд нас

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт