Битүү утгатай уянгын хайлал гэхүү дээ хэхэ

Хүн дэргэдээ байдаг гэрэл гэгээ олж хардаггүй. Харин холдон явахын цагт яагаад анзаардагийн бол, яагаад дэргэд чинь байхад харахгүй өөрөөсөө холдуулчихваа. Би чамаас зуу зуун яагаадыг асуухад бэлхэн байна. Би чиний гэрэл гэгээ байхдаа түүнийгээ батлах мянга мянган баталгаа байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр ярьж байгааг нь чи мэднээ. Нэгэнтээ бүүдийсэн харанхуй ертөнцөд чинь өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ чинь байсандаа баярласан гунигласан шаналсан. Чамайг би үргэлж дэмжин зөвхөн чиний төлөө байхыг хүссэн. Гэхдээ чи хүсээгүй зүгээр л ойшоогоогүй ч юмуу даа. Магадгүй мөнхөд хажууд чинь гэрэлтүүлнэ гэж найдсан байх л даа. Гол горхи адил миний гэрэл гэгээ өдөр сараар багасаар л байсан. Анх чамайг би гэрэлтүүлэхийг хичээж байхдаа Нар шиг гэрэл гэгээ өгөхийг хичээдэг байсан тэр нь ч чамайг маш сайханаар гэрэлтүүлж урам зориг хайрладаг байсан бизээ. Одоо чамайг гэрэлтүүлэх гэтэл сөнөж буй од адил гэрэл минь багассаар л харваж буй од шиг харвасаар л. Саяхан чи надаас гэрэл гэгээ минь болооч гэж гуйлаа. Би чамайг хангалттай гэрэлтүүлж гийгүүлж байсан харин чи зүгээр л гэрлийг минь шингээж аваад намайг гэрэлтүүлж чадаагүй. Миний гэрлийг бөхөөсөөр байгаад унтрахаа алдаад бяцхан цог зүрхний гүнд үлдсэн. Одоо тэр нэгэнтээ асахгүй бизээ. Өөр хэн нэгэнд чамаас илүү миний гэрэл гэгээ хэрэгтэй намайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дотоод дуу хоолой минь 100 хувь гэж хэлж чадахгүй ч хангалттай үгүйсгэж чадаж байгаад би гайхахгүй байна. Чамайг зовооё гэсэндээ хариугаа авж байгаадаа ч биш зүгээр л үгүй гэж хэлж чадаж байна. Гомдсон гомдлол шаналсан зүрхийг минь чи эдгээхээсээ нэгэнтээ өнгөрчээ. Цаг хугацаа чамайг минь мартуулж намайг эдгээждээ. Тэгэхээр цаг хугацаа гээч ямар агуу зүйл вэ. Цаг хугацаа бүгдийг харуулна гэж. Би өөрийнхөө харанхуй ертөнцдөө Ганцаардал найзтайгаа үлдсэн нь хамаагүй дээр. Хэзээ нэгэн цагт чамаас өөр хэн нэгэн миний гэрэл гэгээ намайг гийгүүлэгч нар байж чадах хүн гарж иржил таараа. Харин би чам шиг зөвхөн өөртэй тэр сайхан гэрэл гэгээг шингээхгүй мөн түүнтэй адил түүнийгээ улам сайхан улам хурц тодоор гэрэлтүүлж чадна гэдэгт итгэлтэй. Амьдралд үргэлж сонголт байдаг шүү дээ.
Хүлээгээд тэссэнгүйдээ биш үнэхээр тэр гэрэл гэгээ оргүй хоосон зүйл болсонд л учир байна. Эргээд бодоход сайхан дурсамж л болж үлдсэн. Эцэст нь миний дуртай үгийг чамд зориулийдаа.
Автобусны араас битгий гүй. Арынх нь хүрээд л ирнэ.
Гол нь хүлээх л хэрэгтэй ямартай ч нэг автобусанд суугаад хэзээ ч дуусашгүй хэний ч мэдэхгүй сайхан газарлуу явах байхаа. Уучлаарай гэдэг үгийг эцэст нь хэлбэл соёлтой хүний үг шиг. Нөгөө талаас нь бодохоор миний буруу биш байсан шүү дээ. Баяртай.

Comments

Moonoo said…
Нууцлаг, зөвхөн чиний л мэдэх, бас түүний л мэдэх түүх юм шиг байнадаа өө юу ч гэхэв хэхэ
Ogoomor said…
Yamar goe bicheewde, unen ch ug ih bh shig te anda, zaaz tgd duussan haritsa hairlasan tuunde zoriulaw gd l te' hehe, goe goe, goe bolj anda
Муухай битүү үгтэй бичсэн хорвоодоо чи яагаад нуугдаад байнаа айн хө
нөү нэйм said…
Үгүй гэж хэлж чадаж байна гэдэг нь сэтгэл чинь аль хэдийнэ хөрсний шинж.
Зохиол дажгүй шүү. гэхдээ сүүлийн тэр автобуны араас бүү гүй гэдэг хэсгийг хасвал болох юм шиг байна.
Эхэндээ лаг уянгын хайлал явж байснаа сүүлдээ үзэн ядсан ч юмуу нэг тийархүү маяг орчихож
Anonymous said…
yooooooooooooo. ??????????? gaihaltai ??????? goy bolj shuuu abtobus gesnees 26 lalar mair udaj baij irdiishdeee xooooo
Хэхэ баярллаа. 26 угаасаа лалар шдээ. МААраа юу Ририн үү хэхэ
Anonymous said…
2 3 dahaa unshjiine tegsen goy heveeree bhiinmaa gj...

Popular posts from this blog

Хүүхэд нас

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт