Унтарч байгаа цогруу үлээх эсэхээ өөрөө мэддээ

Зүрхэнд минь бяцхан цог байсаар л байх ч болуу. Тэхдээ тэр бага багаар унтарсаар л чи харин үлээх эсэхээ өөрөө мэддээ.

Би бага багаар өөрчлөгдөж байгаа. Ерөнхийдөө маш их тайван болж байна. Чамайг тэр цогруу үлээх эсэх гэсэн асуулт л надад байна өөр асуулт байхгүй ээ.

Хэрвээ чи үлээхгүй ус цацахын бол би шаналаад үхчихгүй ч хэрэндээ л юм болох байх. Тэхдээ тэнэг гарууд шиг архи уухгүй ээ. Тэр цогруу чи ус цацсан ч би чамайг мартахгүй санасаар л байх болно.

Хэрвээ үлээх юм бол надад чамтай хийх зүйл маш их байгаа. Би хэтэрхий их мөрөөдсөндөө шөнө болгон зүүдэлдэг. Би бүх зүйлийг төлөвлөсөн олж харсан байгаа тэхдээ би бараг итгэлээ алдраад байгаа. Энэ эцэс төгсгөлгүй чамайг хүлээх хүлээлт цөхрөл болж хувирах тэр цагт би өөрийгөө толинд хараад өөртэй юу гэж хэлэх бол. Дотоод хүн минь чамайг хүснэ харин би өөрөө чи тэнэг тэнэг үү гэж л хэлнэ. Дотоод дуу хоолойгоо сонсох нь зөв гэж бодоод л байгаам мэдэхгүймдаа.

Чи үлээхгүймаа гэхэд хорвоогийн жамаар үхэхийн цагтаа өөрийг тань дуудаад гарыг чинь зөөлөн атгаад тэгээд үхэж болох уу л гэж өрөвдөлтэйхэн асууж байна новш гэж. Хайр дурлал чи хүнийг ийм болгож хараатай сонсголтой мэдрэмжтэй хүний сэглэж байгааздээ дурак гэж

Comments

Гэгээлэг хүүхэд гэгээлэг байгаарай
Гэгээлэг л байгаа шдээ хэхэ

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа