Үүлхэнийг хүлээгч нэгэн би...

Засрашгүй тэнэг намайг бурхан өршөө

Заавалчгүй чамайг хүлээх сэтгэлийг өршөө

Хэзээч мартахгүй зүрхийг өршөө

Хэлээд хэлээд ойлгохгүй тэнэг намайг өршөө

Өнөөдрөөс эхэлж чамайг хүлээнэ

Өөрөөлийг мартаж чамайг хүлээнэ

Өөрийгөө умартаж чамайг хүлээнэ

Өршөөж хайрла тэнэг намайг

Дурлалдаа шатсан мунхаг би

Дуунд чинь уярсан залуу би

Хайраа хармалсан бүсгүй чи

Хацраа өгөөгүй танхил чи

Сэтгэлээ хармалсан ихэмсэг чи

Сэм сэмхэн горьдлого өгөөгүй гоо чи

Гэрэл цацарсан царайг чинь

Гэмгүйхэн мөртөө хайраар ширтсэн

Гэрэл гэгээ чинь үүрд болий гэж

Гэгээлэг гэж өөрийгөө нэрлэсэн тэнэг намайг өршөө.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа