Намайг тоохгүй охинд...

Хөөрхийлэлтэйеээ ингэж амьдрахаар үхчих юмсан. Энэ хорвоод нөгөө өрөөсөнөө олохгүй бол амьд яваад ч яахав үхчий дурак гэж.

Би гэдэг өчүүхэн амьтан нэг охиныг олон жил зүрх сэтгэлдээ хадгалж ирсэн.

Олон олон жил өөртэй үгүй ээ хэрэггүй чадахгүй ээ гэж хэлсэн мөртлөө хайртай юм шиг байна. Бид 2 анх зуслан дээр танилцаж билээ. Би тэгэхэд яагаад анзаардаггүй байсын болоо. Манай бүлгээс хамгийн нүдэнд туссан охин тэр л байлаа хэхэ. Тэгэхдээ би тэр үед ямар их өөртэй итгэлтэй бардам байсын бэ. Ямар ч охин ирсэн гуйсан хэнэгч үгүй үгүй гэж хариулдаг байсандаа би харамсах юм. Ганцаарханаа харанхуй өрөөндөө нам гүм суухыг хүсэхгүй байна. Би тэр охинд одоо хайртай болсоноо мэдэж байгаан биш 3 4-н жил шахуу л хайртай байсан юм байна. Бие биенийгээ тоодог байсынмаа тэр намайг илүүтэйгээр тоож надад туслахыг хичээж сайн санаа тавьдаг байлаа надад. Тэгээд л яагаад ч юм дэргэдээ байгаа хайрыг хайхгүй хаа сайгүй дэлчигнэж энд тэндхйин охидууд хайр зарлаж шархалж явахдаа. Зөвхөн тэр охинд л зовлонгоо жаргалаа хуваалцдаг байлаа. Сайн найзууддаа хэлдэггүй нууцаа хүртэл бид 2 хоорондоо ярьж хөөрдөг байсан. Одоо ингээд харахад бид 2 бүхэл бүтэн 3 4-н жил утас мессенжэрийн цаанаас харьцдаг байждээ. Би л тэнэг очиж уулзаад л өөрийн болгож авч чадаагүй ээ. Одоо тэр охин намайг тэхдээ тоохоо байсан урьд урьдын тэр сайхан яриа хөөрөө, зөвлөмж, зөвлөгөө, намайг гэх өчүүхэн сэтгэл үлдээгүй ч юм шиг. Зүгээр л нэг найзын хувиар харьцаж байгаа нь надаа багадаад байна. Би энэ хүний хайр халамж зөвлөгөөний үгсийг хүсэж байна. Гэвч би түүнд хайртай гэж хэлж зүрхлэхгүйнээ. Тэр надад хайргүй гээд байдын би дахиад хэлж чадахгүйнээ. Тэхдээ хэлмээр байна би яах уу???. Би тэр хүний гарт эрхэлж, би зөвхөн тэр хүний өвөр дээр нь үхэхийг хүсэж байна. Дахиад нэг Хайртай гэж хэлээд үзэх үү??? Тэхдээ миний зүрх дийлэхгүй байх, одоо хангалттай хоосон горьдлого болгоод зайнаас хараад л зайнаас хайрлаад л явж байхаасдаа. Намайг тэнэг л гэх байх яаадын бэ би ийм л тэнэг хүн юм байна. Хайрандаа сохорсон тэнэг залуу л байна. Хэрвээ чи уншвал би чамд хайртай гэж хэлийдаа. Бүхий л амьдралаараа хүлээнэ.

Comments

Дэргэд минь байж хайр минь
Дэндvv ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь хайр минь чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндvv ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Энэ олон жилvvдэд чамайгаа би таньсангvй мэдсэнгvй ээ гэж гоё дуу шүү.
Таниачгүй мэдээчгүй хэвээрээ байгаан байна. хэхэ бүү мэдээ бүтэлгйү хорвооо

Popular posts from this blog

Хүүхэд нас

Бөө онгодоо дуудахыг нүдээрээ харж биеээрээ мэдэрчээд ирлээ

Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт