Минийх болоогүй амраг

Үхэхээрээ айлгаад өөрийн болгох бишдээ

Үнсэлтээрээ хайрлаад өөрийн болгох бишдээ

Зүрхээрээ дан ганц би хайрлаад өөрийн болгох бишдээ

Зүүдэндээ л чи бид 2 аз жаргалтай юмдагуудаа

Чи намайг битгий хүлээгээрэй л гэдэг би чиний үгэнд орно гэж үү.

Магадгүй лдээ олон жилийн дараа чи тархилуугаа шаагаад харамсахгүй бол намайг үүрд орхиод яв. Харин чи харамсах бол битий хүлээ гэж хэлэхээ боль.

Би надаас өөр чамайг жаргаах хүн олдохгүй гэж хэлэхгүй ч над шиг чамайг ингэж хайрлах хүн цөөхөн л бол уу гэж боддогийн Хэрвээ чи хэзээ нэгэн цагт зовох юм бол. Чи миний мөрийг түшээд хүссэнээрээ уйлж болно. Би хэзээ ч цааргалахгүй ээ. Чи хэрвээ ээмэр ганцаардвал миний зүрхийг түрхэн зээлээд ганцаардалыг мартаж болно. Хэрвээ чамайг тэврэх хүн олдохгүй байгаад бол миний бие цээжийг зээлээд хүссэн хугацаагаараа тэврүүлж болно. Хэрвээ чи хэн нэгэнтээ ярилцмаар санагдаад хүмүүс олдохгүй бол намайг түрээслэж авж болно. Би чамд бүх юмаа зээлүүлэхэд бэлэн байна.

Чи амьдрал дээрээ гэнэтийн явдлаас болж бүдэрж унах үед чинь хажууд чинь түшээд авах нэг тийм сэтгэл байгаа гэж бодож яваарай. Чи хэн нэгэнд уурламаар санагдвал хүссэнээрээ намайг хараагаарай тэхдээ чи тэгэхгүй байх. Ганцаардсан үед чинь сүүдэрнээс чинь илүү хань болж Ганихарсан үед чинь сэтгэлийг чинь би засаж чадна. Нүд дүүрэн нулимс бүрхээд энэхүү бичлэгээ бичиж байна. Хэзээд чиний дэргэд би байж чадахгүй ч зүрх сэтгэлээрээ би чиний хажууд үргэлж байдаг шүү. Чиний статус дээр тааруухан үгс бичигдэхэд миний сэтгэлийг сийчих мэт болдог.

Алс алсхаан хорвоо гэж

Амьдралын хатуу тоглоом гэж

Хайр гэж дүрэмгүй зодоонд

Хагацал гэж дийлдэшгүй нэгэн юмдагуудаа Гэгээлэг гэсэн нэртэй мөртлөө дандаа харанхуйлаг юм бичээд байгаа ч юм шиг. Тэгсэн мөртлөө бичсэн үг өгүүлбэр бүрийн цаана гэгээлэг зүйл оршиж байдгиймшүү.

Comments

Тэр чамайг гээд хүрээд ирэх болтугай
Ирэхээсээ өнгөрсөн

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа