Навчисын аялал...

Салхи хүч нэмэн салхилсаар л энэ их байгалийн их хүчин дор амьтан хүн бүгдээрээ л айж мэгдэнэ. Мододоос тасрах навчисууд хийссээр л хаана хэзээ буухаа мэдэхгүй салхинд туугдсаар л... Азтай нэг нь мөчирөндөө үлдэж аа харин хувьгүй нэг нь салхиар хөлөглөн хаана хүрэхээ үл мэдэн сагсууран тэнүүчилэнэ. Өөрийн хүчээр мэт бардамнан мододруу навчис бүхэнлүү дорд харцаар ширтэн, тэрний бодлоор өөрийгөө нисэж байна гэж бодно... Сэхүүн навч  салхинд туугдсаар л төрлөөсөө холдон холдсоор л... Түүнтэй зэрэгцэн олон олон навчис хөөрөн баясан орилон дуулж дүүлэн нисэж байгаа л мэт... Гэвч хоромхон зуур салхины хүч багасан багассаар тэр бардам навчисууд бүгд шавар шавхай, хог хөглөрөгдөх зам дээр уйлалдан бахиралдан буулаа... Тэдний аялал ингэж дууссан шиг та бүгдийн амьдрал ямар байх бол зөвхөн та л мэднэ...

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа