Баярллаа би чамд хайртай...

2010 оны 11 сарын 03 3:23минут


Гөү гөү дээрээ бичлэг хийх гэсэн боловчиг ажиллахгүй онцгүй л байна. Нойр хулжсан энэ өдөр миний хамгийн аз жаргалтай өдөр юмуу. Би зүгээр л сайхан орилмоор нүр аргааад унтмаар байгаа хэдий ч хэвтэхээр зүрх хүчтэйхэн цохилоод унтуулах шинж алга. Би ахиж шинээр дурласан хүн. Дурлал ийм сайхан бүтэлтэй болж байгаад би их баяртай. Би өнөөдөр энэ л өдрийг хэзээ хэзээ ч мартахгүй гэж тангараглаж байна. Иймэрхүү мэдрэмж догдлолыг мэдрээгүй их удаждээ. Намайг хөглөж надаас гарах аялгуу эгшиг болгоныг улам яруу болгосонд бүсгүй минь чамд би баярллаа. Би дэндүү их жаргалтай чи бид 2 шиг өнөөдөр ор орондоо баясалтайхан инээж догдолсон хүмүүс цөөхөн биздээ. Чи минь хэзийнээ унтаад өгсөн харин би унтах шинжгүйн бололтой. Одоо зөвхөн өглөө болохыг хүлээж чамтай уулзмаар байвч чи маргааш бүтэн өдөржингөө хичээлтэй ийм орой унтсан ядарчихгүй болуу гэж айх юм. Би чамд сэтгэл ийм хурдан алдаж чи ч гэсэн намайг ойлгож бас дурласанд маш их баярллаа. Одоо чиний надад итгэж дурласан хайрыг маш бат бөхөөр хадгалж авах үүрэг надад ноогдож байгаа гэлтэй. Би чамд хайртай миний бүсгүй минь өглөө 2лаа уулзыдаа чамайг мсж бичихгүй унтаад өгсөн хойно чинь би ганцаардаад шууд эхэллээ энэ сайхан мэдрэмж энэ бүхэнийг мэдрэх тоолонд би чамд дурласан би чамд хайртай болсоноо мэдэрч байна.


Comments

Дурласан хүнийг та нар яахын яаж ч чадахгүй мэдүү
Someone said…
Аз жаргал хүсий! Би ч бас дурласан залуу байна. Та нар яахын бид 2-ыг хэхэ. Даанч би орой уулзана л даа. Цаг өнгөрч өгөхгүй тиймхэн л байна.
Хаана ч яваад байгаа юм бүү мэд. Нисээд л, жингүйдээд л. Гоё шүү
luna said…
ор орондоо...
эвгүй уншигдаж бна шүү....гэснээс би тээд дурлаагүйму...

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа