Шууд эмоцоороо хийчлээ

Гэрэлт хорвоод тоос татуулан амьдрана.
Зэргээлдэх ертөнцийн амьдрал хар бараан
Тэнд нар сар од гэж үгүй ээ
Тэнд гэрэл гэгээ сайхан сэтгэл үгүй ээ
Харанхуй бүрэг байдал тэнд ноёлоно.
Хагацал гуниг тэндхийн цаг агаар
Харуусал гунигаар бороо нь асгарна.
Хараалын үг хэрүүлээр салхи нь шуурна.
Хүмүүсийн царай баргар хардуу
Хүүхдийн царайд доголон нулимс
Ээжгүй хүүхдийн уйлах дуун
Ижилгүй малын гонгинох дуун
Азгүйтэл бүтэлгүйтэлийн од гийсэн
Алхам тутамд алдаа гээч анасан
Азгүй энэхэн хорвоод
Амьдрах хүмүүсийг би өрөвдөнө.
Нүүр дүүрэн инээмсэглэлээр би та нарыг цэнэглэе
Баясал тээсэн харцаараа би та нарыг шагная
Итгэл сэтгэлээрээ би та нарыг дэмжье
Алиа хошин зангаараа би та нарыг хөгжөөе өө
Гэрэл гэгээ бүхнийг би та нарт бэлэглэе
Амьдрах итгэл найдварыг би төрүүлье
АМЬДРАЛ САЙХАН БАЙНАА. УРАГШАА БАРГАР Байна гээд чи сайхан амьдрахгүй ээ. Сэтгэлээрээ амьтан юм хойно болж бүтээнэ цэцэглүүлэнэ хөгжөөнө гээд л амьдраад байждээ залуусаа хэхэ

Comments

Ms.AmY said…
Ерөөл бат оршиг

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа