Ганцаардал №3

Дахиад л өөдгүй сэдэвийг хөндөхөөс Бүүр 3дах удаагаа шүү ёстой өөдгүй ээ. Одоо бодохнээ ганцаардал намайг хурцалж ганцаардал надад эрч хүч авчирдаг байсын болуу. Олон жил чи намайг сүүдэр мэт дагаж явлаа. Чамтай байхад хааяа аз жаргалтай, хааяа хэтэрхий их ганцаарддаг шүү. Ганцаардал чи надад гутрал гэгч найзтайгаа хальт хааяа хүчтэй хүчтэй хэдэн үг зүрх сэтгэлд минь шивнэдэг. Юугаар ч дутаагүй ч хамтдаа хос хоёулаа гэдэг үгний үнэ цэнэ надад юунаас илүүтэй хэрэгтэй байсаны чи мэдээгүй ээ шүү дээ. Сэтгэл минь аль хэдийнээ чиний талд орчихсон одоо бүр зожиг гээч нөхрийг дагуулж ирж агсам тавих нь надад таагүй ээ. Алхам тутамд чи намайг андахгүй дагаж ямар ч боломж олгохгүй байгаа нь би бүрэн уусаж байгаагын шинж юм болвуу. Хун ганцаараа байж чаддагүйн гэнэлээ хөөрхий тэвчээргүй ч амьтан болдоо. Хорвоо дээр хэдий бид ээжээсээ цор ганцаараа ирдэг ч (ИхРүүдийг тооцохгүй) Энэ насны минь төгсгөл ирэхэд 2лаа буцахыг хүснээ. Валентин энэ үг надад ерөөсөө хамаардаггүй ээ. Тээр нэг жил нэг манайхаар лам нөгөө талаараа номлогч зайлуул ганцаардаж ядсандаа залуухан тэр хоёр хосын сайхан амьдралын төлөө амиа зольсон юм гэсэн. Тэр тэхдээ сайндаа ч биш ганцаардаж байсандаа л тэгсэн гээд түүх гуйвуулчих уу хэхэ. Хайрын дуу сонсож, хайрын тухай кино хайрын тухай холбогдолтой зүлй болгон дээр нөгөөх ганцаардал бүүр улам хүчтэй мэдрэгдэж гэдэс дотор базлаад яг үхэхийн даваан дээр баахан зүйл хүчээр идэж гайгүй болгоно. Тэхдээ миний энэ ганцаардал юу ч биш юм шигээ. Хол байгаа хосууд ямар хэцүү байгаа бол бие биенээсээ холдоцгоогоод зайлуул. БИенээсээ биенээсээ хол болхоор надаас илүү их ганцаарддаг биз. хичнээн интернэтээр харьцаж утсаар ярьсан түүнийхээ гарнаас барьж үсийг нь илбэн таалж амтат уруулын амталж чадахгүй байгаа нь юутай гаслантай юутай гашуун бэ.

Бяцхан түүх доор дурдий.
Ганцаардсан сандал.
Намар цагийн жихүүн салхи хөөрхий сандалыг дааруулна. Модод навчисаа хаян хатаж шарласан навчнууд сандал дээр хаялан бууна. Гадуур алхах хосуудын тоо буурчээ. Уйтгарт өдрүүд эхэлж усан бороо өдөр болгон орж хөөрхий муу сандал ганцаардалын өтгөн мананд төөрөөд өөрийгөө ийм болсонд харамсаж навчисаа хаялах мододыг харч гутрана. Ямар үйлийн үрээр би хаашаа ч хөдөлж чадахгүй хогийн сандал болвоо гэж дотроо өөрийнхөө хувь заяанд гомдоно. Нэг талаараа ч гутрах авч нөгөө талаараа хүмүүсийн яриа сонсож, тэднийг суулгаж амрааж байх нь таалагддаг ажээ. Залуу хосуудыг сууж хайрын үгсээ шивнэхэд нь тэр жинхэнэ аз жаргалын амтанд мансуурч, үүлэн дээгүүр хөвдөг билээ. Шивнэсэн үгс болгоныг нь давтан хэлж битий яваасай дахиад жаахан ярилцаасай гэж хүснэ. Тэр тийм л үед сандал болсондоо баярладаг билээ. Одоо хөөрхий сандал бороо навчис хоёрт дарагдажээ. Хэн ч тэрхүү сандал дээр очсонгүй ээ. Хөөрхий сандал ганцаардсаар л... Хурдхан Хавар цаг болоосой л гэж хүснэ. Тэхдээ тэр сандал хавар байх болвуу???

За за миний үзэл бодол таалагдах нэгэнд нь таалагдаад таалагдахгүй байгаа хүмүүс нь мэдрэл муут гэх байлгүй хамаагүй ээ гэж хэхэ.

Comments

Anonymous said…
Biru: Saihan zurag baina aa.Harin bichsen yum ni nadad bol ahdsan yum bna. Iimerhuu sandaliin zuragnuud yagaad iim gantsaardmal haragdaad baidag yum bol.
Чи одоо болиочээ!!!

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа