ЭРгэЛзээтэй асуудал

Амьдрал нас ахих тусам, оймс элээх тусам яагаад эргэлзээ гэсэн зүйл ихсэх нь гайхалтай. Магадгүй бид бүхэн амьдралынхаа туршид яагаад яах ёстой вэ гэсэн асуултуудын хариултын олох гэж амьдардаг юм болвуу. ЛАв идэхийн төлөө амьдардаггүй байхаа. Зунаас л хойш бөө сахиус гэж бичээд л байлаа. Энэ зүйл их олон хүн эргэлзэж байна. Яагаад тэр вэ??? Яагаад гэвэл хэсэг бүлэг худлаа ямарваа нэг зүйлийг хутган үймүүлэгчид их байнаа. Үнэхээр бизнес хийж байгаа хүмүүс их байнаа. Чиний амьдрал бүтэхгүй ээ чи бөө болохгүй бол үхнэ этр гэж толгойг нь эргүүлж баахан мөнгөөр бөө болгож байна. Зарим нэг хүмүүсийн 7-н үеээр чинь хараана шүү мөнгө өг этр гэж дарамталж. Мухар сүсэг гээч дээр дөрөөлсөн луйварчин хүмүүс их байнаа. Жинхэнэ бөө хүн бол хэзээ ч худлаа ярихгүй бидний төлөө сайн сайханы хүсэж аль болох сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө хөтлөхийг зорьдог бөлгөө. Бид бүхэн үхээд бидний сүнс нэг эсвэл тэнгэрийн оронд очино эсвэл доошоо очдог зарим нэг нь энэ дэлхий дээр тэнүүлч сүнс болон үлддэг байх нь. Үнэхээр зөв замаар явж байсан хүмүүс тэнгэрийн оронд очдог байхнээ.

Бөө хүмүүсийн онгод сахиус нар бидэнтэй л адилхан дээд тэнгэрт амьдардаг байхнээ. Бид нарын энд амьдардагаас арай ондоо ерөнхийдөө хууль цааз нь их өндөр төр захиргааны нарийн бүтэцтэй оршдог байх нь ээ. Тэнд тэхдээ дандаа бас бөө нар биш өөр адуучин хоньчин хар бор ажил хийдэг хүмүүс ч байхнээ. Харин жинхэнэ онгод сахиус нар бол хуучнаар яг тэнд феодалын нийгэм оршин байдаг юмуудаа. Энэ миний ойлголт бөө найзын маань яриа шүү. Бөө хүмүүс яагаад ер нь байх ёстой ч юмуу ёсгүй ч юмуу мэдкү лдээ. Тэр сайхан тэнгэрийн орноосоо заавал нэг хүн шилж сонгон бууж бид нарт ирээдүй болон бусад зүйлийг хэлэх албагүй л гэсэн тэхдээ. БИд бүхэний сайн сайханы тулд л бид нар дээр ирдэг гэсэн. Энд нээх улс төржих гэсийн биш ганц л өгүүлбэр хэлий.
ТА ҮНЭХЭЭР ӨӨРӨӨ ШҮТЭЖ БИШИРЧ БАЙВАЛ ТЭР ЗАМААРАА ЯВ. ҮНЭХЭЭР ИТГЭДЭГГҮЙ БОЛ ИТГЭХ АЛБАГҮЙ ЭЭ. ШҮТСЭН БОЛ ШҮТСЭН ШИГ ШҮТЭЖ ДЭЭДЭЛЖ ЯВ Л ГЭХ ГЭСИЙН. ХОЁРЫН ХООРОНД ИТГЭХГҮЙ БАЙГАА БОЛ БОЛИХ Л ХЭРЭГТЭЙ. за тэгээд бодоод байх нь өөрөө л бөө болохгүй бол тэнгэрийн нууцад нэвтэрч жинхэнэ үнэнийг олоход бэрх бөлгөө гэж хэхэ.

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа