Маргааш цас орно...

Ялдам бүсгүй минь чамайгаа ямар их санаж байна вэ? Уулзах хоногоо тоолон байж учирсан өдөр бүрийг тэмдэглэнэ. Зүрхэндээ уулзсан өдөр болгоныг юутай ийтээн сийлнэ хэзээ ч арилахгүйгээр гүнзгий. Тэр л өдрүүдийг бодох болгон сийлэгдэн үлдсэн өдрүүд гэрэлтэнэ. Чиний миний баяр баясгалан миний хувьд хэмжээлшгүй аз жаргал юм шүү. Инээмсэглэн надруу ширтэх чиний эгэл даруу нууцлаг төрх чинь намайг битгий орхиоч, намайг ганцаардуулж болохгүй, огтхон ч анзаарахгүй байж болохгүй гэдгийг хэлээд байгаа гэлтэй. Өдөр болгон чамдаа санаа тавиж эрхлүүлж чадахгүй байгаа нь миний буруу удахгүй чи минь хүлээвэл алган дээрээ бөмбөрүүлнэ харин хайрыг минь чи дааж чадна гэдэгт би бат итгэлтэй. Зөндөө их зүйлсийг бичих гэв авч зүрхэнд чинь чихэнд чинь би шивэгнэж зөвхөн чи бид 2ын нууц болон үлдэгдээ. Цэцэг чихэр илгээхийг хүссэнгүй ээ. Маргааш цас орно чамд зориулсан бэлэг минь цас болгон чам дээр зөөлөн бууж үнсэлт, хайр, энхрийлэл болж хувирах болоод тэр шүү дээ...

Comments

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа