Цонхон доор чинь шүгэлддэг залуу...

Одоо тэр л мөчүүд санагалзахад хором мөч бүхэн үнэтэйхэн, харин энэ л мөчид зүрхэнд үлдсэн сэм сэмхэн гуниглах шалтгаан мэт. Сэтгэл зүрхэнд минь хэнэгүйхэн нэрээ сийлж орхичихоод намайг мартсан биздээ. Дурсан санагалзах тоолонд сийлээд орхисон нэр чинь гэрэлтэх шиг. Өглөө бүхэн нэг л нэрийг бодож үдэш бүхэн нэг л утасны дугаарыг чинь хэзээ ч мартахгүй мэт л. Өдөр болгон чам дээрээ алхан барин очих тоолонд цаг хугацаа ямар удаан байсаныг хэлэх юун. Харин чамтайгаа уулзахад минут битгий хэл секунд хүртэл үнэтэй хэрнээ хурдахан дуусна. Цонхон доор чинь ирээд шүгэлддэг тэр жаал хэзийнээ сайхан залуу болждээ. Аяга халуун кофены мөнгө олчихоод үрчихгүй гэж алхдаг байж билээ. Уулзах тоолонд нөгөө л кофе, тэхдээ халуун хайраар амтлагдан сүлэгдсэн мэт.  Ярих хэлэх дурсамж багахан хэдий ч амьдралын минь жаргалтай дүр зураглал тэнд хэдий ч одоо гунигтайхан дурсамж төдхийхэн үлдэждээ. Танай байрны гадуур явах тоолонд чиний минь дүр харагдаж, халуун кофе уух тоолонд зүрх сэтгэл минь дулаацна. Сэтгэл зүрх минь хүчтэйхэн тийчилж жихүүн салхи үлээх мөч бүхэнд энгэрийн минь цахилгааныг татаж халхуухан үнсэлтээр төөнөж байсан нь дурсагдана. Гарыг чинь хөтлөөд л, гудамжаар алхахад надаас илүү жаргалтай хүн байхгүй л юм шиг. 
Одоо энэ бүхэн салхи мэт салхилан хааяа хааяахан салхилсаар л...
Амьдрал өөрөө аз жаргал болхоор гунихарсан сэтгэлээ сэм сэмхэн санагалзаж гунигтайхан түүх гэхүү дурсамж гэхүү болгон үлдээе дээ.

Comments

Эндээ бичлэгүүдээ хийж байх болноо ер нь

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа